Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох уу?

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох уу?

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох уу?

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх 2026 оны дэлхийн аваргад оролцох боломжтой гэнэ. Энэ талаар тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Александр Дюков сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "ФИФА, УЕФА хоёр 2022 онд тавьсан хоригоо цуцалж байж л бид ирэх дэлхийн аваргын төлөөх эрхийн төлөө тоглоно. Шийдвэрээ цуцлаагүй байгаа учир сугалаанд оролцох боломжгүй байна. Гэхдээ тоглолтууд нь эхлээгүй байгаа тул бидэнд боломж байна" гэв.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Канад, Мексик, АНУ гэсэн гурван улсад болно. Нийт 48 улсын шигшээ баг оролцох учир өмнө нь оролцож байгаагүй улсуудад боломж гарч ирсэн.

Өнгөрсөн сард Оросын усанд сэлэлтийн 27 тамирчин цагаан тугийн дор дэлхийн аваргад оролцсон билээ. Мөн Оросын уран гулгалтын тамирчид ирэх 2026 оны өвлийн олимпод оролцох магадлал өндөр байна. Үүнээс нь харахад олон улсын спорт холбоод Оросын баг, тамирчдын эсрэг тавьсан хоригоо сулруулж байгаа харагдана.

Хоригт орсон Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оноос хойш том багуудын эсрэг нөхөрсөг ч тоглолт хийсэнгүй. Тэд одоогоор Киргизстан, Тажикстан, Узбекистан, Иран, Ирак, Камерун, Кени, Куба, Серби, Беларусь, Вьетнам зэрэг улсуудтай тогложээ.

Орос улс 2018 оны ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-23 122.201.31.157

өнгөрсөөн хө, орохгүй ойрын 20 жилд хоригоос гарахгүй,

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.113.212

эзлэн түрэмгийлэгч бусдыг цөмийн зэвсгээр заналхийлэгч орныг арай оруулахгүй байлгүй.

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.109.24

орос улс гүй тэмцээн давсгүЙ ХООЛ,

Avatar

Зочин 2024-12-23 139.5.217.162

Хаха, бөх энэ тэрэнд бол магадгүй ээ, харин хөлбөмбөгт бол орос хэн ч биш, Украйн хажууд нь жинхэнэ хөлбөмбөгийн орон шүү

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.190.109

Горьдчихсон Путин Хуйло гэж стадион даяар орилно ш дээ ккк

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.109.24

олос гэхээр орилоод босоод ирдэг анэ танэг түүхээ эргээд нэг харчмхаачv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж