Вьетнамын хамгийн том хот анхны метроны шугамаа нээв. Хо Ши Мины мянга мянган оршин суугч Ням гаригт ажиллаж эхэлсэн нэгдүгээр шугамын метронд сууж, анхдагчид болохоор дугаарлан зогссон байжээ. Уг шугам нь хотын төв дэх хөл хөдөлгөөн ихтэй Бен Тхан худалдааны захаас баруун зүгт, хотын захад орших Соуи Тиен цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилдэг. Нийт 14 буудал газар үргэлжлэх бөгөөд нэгдүгээр шугамын гурван зогсоол нь газар доор байдаг бол үлдсэн 11 нь газар дээр байрлах зогсоолтой аж. "Covid-19" тахал болон санхүүгийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд Вьетнам улс метро бүтээн байгуулах асуудлыг хойш тавьж байжээ.
Хотын албаны дарга Буй Суан Куонг шугамын нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ "Бүхэл бүтэн 17 жилийн турш төлөвлөж, 12 жил үргэлжилсэн бүтээн байгуулалтын дараа энэхүү шугам нээлтээ хийж буй нь манай хотын нийтийн тээврийн хөгжилд чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Түгжрэл ихтэй, есөн сая хүн амьдардаг хотод метроны систем ажиллаж эхэлсэн нь замын хөдөлгөөнийг бууруулахад тусална гэж тус улсын засгийн газар найдаж буйгаа мэдэгдсэн байна. Цаашид найман шугам тавихаар төлөвлөж байгаа ч хэзээ бүтээн байгуулалтын ажиллаж эхэлж, нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын нээлтийн урамшууллын хүрээнд зорчигчид эхний нэг сар үнэ төлбөргүй зорчих бөгөөд метроны буудлуудад чиглэсэн шинэ цахилгаан автобусаар мөн адил үнэ төлбөргүй зорчих болжээ. Хоёрдох сараас эхлэн тасалбарын үнэ зайнаас хамаарч 7000-20000 дон (27-79 цент) байх бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид үнэ төлбөргүй зорчих юм байна. Цахим төлбөрийн хэрэглүүрийг ашиглаж буй оюутан, зорчигч нар мөн адил хөнгөлөлт эдлэх болно. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, метроны нэгдүгээр шугам өдөр бүр 5:00-22:00 цагийн хооронд явна.
Вьетнамын зорчих тээврийн дэд бүтэц нь Япон, Хятадын гол хүч өрсөлдөх газар байжээ. Учир нь тус хоёр улс аль аль нь Азид хамгийн их бүтээн байгуулалтыг хийж, нөлөөгөө бататгахыг эрмэлзэж буй. Хо Ши Мины хувьд Япон улсаас 1.72 тэрбум ам.долларын санхүүжилт авч, метроны шугамаа барьсан бол Ханойд 2021 онд Хятад улс метроны шугам барих санхүүжилт олгож байжээ. Мөн тус хотын хоёр дахь метроны шугам 2025 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд урьдын адил Хятадын санхүүжилтээр бий болох аж. Энэ оны эхээр Вьетнамын засгийн газар худалдааны хамгийн том түнш орон буюу Хятадтай хамтарч, хоёр орны холбосон өндөр хурдны галт тэрэгний шугам барихаар төлөвлөж буйгаа зарласан юм. Үүний адилаар Ханой, Хо Ши Мин хотуудыг холбосон хурдны галт тэрэгний шугам барихаар төлөвлөж байна.
Нэргүй 2024-12-23 43.242.242.59
Манайхан гадаадын ажиллах хүчин мэрэгжилтэнгүйгээр метро барьж харагдаач . Гэтэл тэр хуулийг санаачиллаа гээд Оросын гар хөл болсон хүмүүс яаж тэнэгтэж байна. Монголчууд бид метро барьж байсан туршлагатай билээ. Туршлагатай хүмүүс л барина. Засмал замаа барьж чадахгүй Дарханы замыг аргаа бараад хятадуудаар бариулснаа мартчихсан байна. Ийм байхда монгол хөгжихгүй
Нэргүй 2024-12-23 103.57.92.24
Vietnamiin hanoi hot metrotoi. Ashiglaltand orood 6 jil bolj bgaa. Gehdee irged ni motocyclee unaad metro ni ashiglaltiin zardal ihtei 2 jiliin umnu heseg zogsson.
Б 2024-12-23 66.181.180.123
манайд жил бүрл горьдоод хүлээх юмдаа
Нэргүй 2024-12-23 103.168.34.98
Вьетнам охидууд жижигхээн шөмбийсөн цагаан охидууд байдаг ихэнх нь ажилсаг даруухан шүү . Их хатуужилтай ажилсаг ард түмэн
Нэргүй 2024-12-23 66.181.181.215
Nyambaatar hud shaagaagui bol england manai metrond sanhuu olgono gesen dee
Нэргүй 2024-12-23 59.153.114.204
манын хэдэн авгай нарын сонголт монгол үндэстний мөхөл болсон.
Нэргүй 2024-12-23 85.233.56.62
Вьетнам бол Азийн "Еврей" шүү дээ. Үхэр монголчууд барьцаалдаад хол явахгүй ээ. Харин яаж шүү гайгүйхэн шиг, хүнээс нэг их хамаарахгүйгээр амьдарцгааж сурах вэ гэдгийг л бодох цаг! Хоёр их хөрш болон гуравдагч хөршүүддээ алуулчихгүй, бахинд нь бага шиг өртөж л амьдрах аргаа олох хэрэгтэй байна.
Нэргүй 2024-12-23 202.9.40.201
Монголчууд метрог эсэргүүцдэг юм байна лээ. Түгжрээд явж байхдаа таарсан хүмүүс бололтой. би бол метрог дэмждэг. Бүтээн байгуулалт хийхгүйгээр улс орон хөгжихгүй гэдгийг олон тэнэгүүд ойлгодог ч болоосой
Нэргүй 2024-12-23 202.55.188.105
хаха метроны зардлаа дийлэхгүй шдээ өр тавьж төгрөгөө 5000 давуулж алдаад ашиглалтын зардал зээл хүүгээ барахгүй үнэн эвэл ийм л байна африкт олон орон бүтээн байгуулалт зээлээр хийгээд өрөө төлж чадахгүй жишээ зөндөө бид харуудаас илүү гарахгүй зарим улсаас нь 100-200жил хоцорсон
Иргэн 2024-12-23 202.21.96.98
Айлын хүүхдүүд ийм айхтар. Гэтэл манай МАНгаруудын байж байгаа царайг …
Нэргүй 2024-12-23 66.181.190.55
30 шахам жил хийж бэлдэжээ