Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн бэлэвсэн эхнэр Акиэ Абэ АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трампад итгэж буйгаа Ням гаригт илэрхийллээ. Тэрбээр Ням гаригт үг хэлэхдээ "Трамп Цагаан ордонд байх хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа даян дэлхийд энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. 2019 оны тавдугаар сард тар АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Японд айлчилж байлаа. Тэр үед л би Трампийг дайныг хүсдэггүй хүн гэдгийг ойлгосон. Би түүнийг нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснийхөө дараа энх тайвны төлөө дэлхийг удирдаасай гэж хүсч байна" гэжээ.
Акиэ Абэ саяхан Трамп болон түүний эхнэр Меланиа Трамп нартай Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд нь уулзсан билээ. Харин шинэхэн ерөнхий сайд Шигэрү Ишиба арваннэгдүгээр сарын сонгуулиас хойш Трамптай биечлэн уулзаагүй байна.
Энэ уулзалтын талаар Акиэ Абэ тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд "Сайхан оройн зоог байлаа" л гэж хэлжээ. Трампийг 2016 оны сонгуульд ялалт байгуулсных нь дараахан ерөнхий сайд агсан Шинзо Абэ түүнтэй уулзахаар Нью-Йорк дахь Трамп цамхагийг зорьж байв. Энэ үеэр тэр нөхөрлөлөө бататган алтан бүрхүүлтэй гольфын цохиур Трампад бэлэглэж байжээ.
Нэргүй 24 минутын өмнө 66.181.190.187
Америкчуудад ёстой долгинож байна.