Словакийн ерөнхий сайд Москвад айлчлав

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

Словакийн ерөнхий сайд Москвад айлчлав

Словакийн ерөнхий сайд Москвад айлчлав

Словакийн ерөнхий сайд Роберт Фико Ням гаригт Москвад айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна. Тэд Оросын байгалийн хийн транзитын талаар ярилцсан аж.

Энэ талаар ерөнхий сайд Фико өөрийн цахим хаяг дээр мэдэгдэхдээ "Энэхүү уулзалт нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн Пүрэв гаригт Брюссельд болсон Европын холбооны дээд хэмжээний хурал дээр хэлсэн үгнийх нь хариу үйлдэл юм.

Тэрбээр Украины газар нутгаар дамжин Словак руу хий дамжуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн учир бид цаашдын илүү том арга хэмжээг авах болно" гэжээ.

Түүнчлэн, Орос улс баруун болон Словак руу байгалийн хий нийлүүлэлтээ үргэлжлүүлсэн хэвээр байхыг Путин баталсан гэж ерөнхий сайд Фико онцолжээ. Гэхдээ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Украины газар нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн гэрээ хүчингүй болох тул Зеленскийн хандлагаас үл хамааран баруун болон Словак хий худалдан авч чадахгүй байдалд хүрч байна.

Украины ерөнхий сайд Денис Шмихал 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын байгалийн хийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулахыг зогсооно гэж мэдэгдлээ. Гэхдээ хийн транзитыг сэргээх нь зөвхөн Европын комиссын хүсэлтээр, Украин Оросын бус байгалийн хийг тээвэрлэх тохиолдолд л боломжтой болно гэсэн байна. Өнгөрсөн хугацаанд Украин нь Оросын байгалийн хийг Европ руу нийлүүлэхэд шаардлагатай гол зам байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CHINADAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж