Г.Ёндон: Герман улс руу Элчин сайдаар томилно гэдэг худлаа, захиалга

Г.Ёндон: Герман улс руу Элчин сайдаар томилно гэдэг худлаа, захиалга

Г.Ёндон: Герман улс руу Элчин сайдаар томилно гэдэг худлаа, захиалга

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ёндонгоос дараах тодруулгыг хийлээ.


-Таныг 100 сая төгрөгөөр шагналаа гэх. “Элчин сайдаар явуулахын тулд” шагнал өгөөд явуулах болж байна гээд л шуугих. Та шагнуулав уу, танай хамт олон шагнуулсан юм уу?

-Өнөөдөр мэдлээ, намайг 100 сая төгрөгөөр шагнасан юм байна гэж. Уг нь манай хамт олныг буюу  “Эрдэнэт” үйлдвэрийн 7000 уурхайчныг шагнасан. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил Алтан эрдэнийн өргөмжлөл цом, 100 сая төгрөгөөр шагнуулсан.

“Эрдэнэс Монгол” компани дотроо байгаа бүх компаниудаа маш олон үзүүлэлтээр дан ганц орлого биш байгаль орчин, нийгэм, засаглал, Засгийн газар, ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, эрсдлийн удирдлага гээд олон зүйлээр дүгнэж, шагнадаг. Өнгөрсөн жилийн 100 сая төгрөгийн шагналыг захирлын зөвлөлөөр ярилцаад 50 орчим сая төгрөгийг “Энэрэл” төвийн охидын буланг тохижуулахад зарцуулсан. “Эрдэнэт” үйлдвэр 60 гаруй хүүхэдтэй “Энэрэл” төвийг өөрийн зардлаар санхүүжүүлж ирсэн. Энэ төвд бүтэн өнчин хүүхдүүд хүмүүждэг.  Өсч том болж байгаа охидыг тусад нь байранд оруулах шаардлага гарсан тул түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдсэн.

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын дунд гурван төрийн бус байгууллага байдаг. Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо гэж гурван холбоо байдаг. Энэ  гуравтаа үлдсэн 50 сая төгрөгийг хувааж зарцуулсан. Миний тушаал ч байгаа.

Сая “Эрдэнэт” үйлдвэр маань Очир эрдэнэ гэж нэрлэсэн цом шагнал авсан. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр МҮХАҮТ-аас топ 100 ААН-ээр шагнуулдаг байсан. Төрийн өмчит компани хувийн хэвшилтэй өрсөлдөх шаардлагагүй гэж үздэг болсноор тийшээ оролцохоо больсон.

“Эрдэнэс Монгол”-ын компаниуд дотроо өрсөлддөг. Орлого гэхээсээ илүү байгаль орчин засаглал гээд олон үзүүлэлтээр өрсөлддөг.

Энэ жил “Эрдэнэт” үйлдвэр маань Очир эрдэнийн шагнал хүртсэн. “Эрдэнэс Монгол” компаниас бүх үзүүлэлтээр тодорхойлж шагнасан. Г.Ёндон гэдэг хүнийг биш 7000 уурхайчныг шагнасан гэж ойлгох хэрэгтэй.

Г.Ендон гэдэг хүн ажил олгогчийн хувиар хамт олноо төлөөлөөд тэрхүү арга хэмжээнд оролцож, шагналыг гардаж авсан. Зургаан хүн төлөөлөөд энэ шагналыг гардаж авсан.

Одоо энэхүү шагналаа  7000 хүнээсээ хамгийн сайн ажилласан хүмүүсээ шагнана. Үүнийгээ ч зарласан байгаа.

-Герман улс руу Элчин сайдаар томилно гээд байгаа. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Зунаас хойш намайг Элчин сайдаар ч томилоод, “Эрдэнэс Тавантолгой” руу ч явуулаад, “Эрдэнэс Монгол” руу ч явуулаад л байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг Засгийн газраас  шийддэг. Болжээ гэвэл ажлаа өгөхөд бэлэн.

Элчин сайд гэдэг өөр институт шүү дээ. Уул уурхайн салбараа би бол мэднэ. Гадаад харилцаа гэдэг над шиг уурхайчин хүнд хэлнээсээ эхлээд болохгүй шүү дээ. Герман улс руу герман хэлтэй, дипломт хүн л томилогдох ёстой. Тиймээс энэ бол захиалгатай. Би бол захиалгатай гэдгийг мэддэг.

-Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр гэдэг хамгийн нөлөөтэй газрын захирлаар томилогдохыг хүсч байгаа хүмүүс олон байна гэж харж болох нь. Одоогоор халаа сэлгээ яригдсан зүйлд алга гэж ойлгож болох уу?

-“Эрдэнэт үйлдвэр гэдэг хэд хэдэн үйлдвэрийг нэгтгэсэн том газар шүү дээ. Маш их ачаалалттай ажилладаг.  Улсын төсөвт татвар хураамж төлөх, том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гээд.  “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын хувьд өдөрт өчнөөн зуун бичиг баримттай танилцаж шийдвэр гаргах шаардлага гардаг.

Африкийн Стандарт банкны хэрэг гэдгээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн захирал дардас хэрэглэхгүй, бүх баримттай өөрөө танилцаж гарын үсэг зурахаас эхлээд маш их ажил бий. Хагас бүтэн сайнгүй оройн 22 цаг хүртэл ажиллаж байж л ард нь гардаг. Нэг хоёр хоног Улаанбаатар хотод ажиллаад ирэхэд л ажил овоорсон байдаг. Зүгээр жаргадаг ажил биш.

Мэргэжлийн хүний хувьд салбарт 20 гаруй жил ажилласан, сайд хийж байсан учраас зарим ажил нь надад амар байдаг. Би бол гүйцэтгэгч хүн, та одоо болно оо гэвэл татгалзах зүйлгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрднээ 2024-12-23 192.82.92.204

Одоо болио сайн удирдаж чадахгүй байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.172

Ёндон бол Монголдоо л уул уурхайн од доо. Уулзсан хүмүүс нь андахгүй дээ.

Avatar

OB 2024-12-23 71.24.146.145

-ink xynui yumryy ungulzuj,ezlen xybuin emlteim,zopiylj,xmrxrlalttaiV gpe 81;

Avatar

ЧЧЧ 2024-12-23 103.212.119.123

Уурхайчин, геологич, инженер хүн гэж энэ хүнийг л хэлнэ. Мэдлэгтэй, мэргэжилтэй, мэргэшилтэй, олон жилийн дадлага, турүлагатай гээд УУ-н салбарт түүчээ болон яваа Инженер шүү… Хамгийн гол нь Зөв бодолтой, зарчимтай хүн.

Avatar

Б 2024-12-23 66.181.180.123

элчингээр гад хэлний А ч үгүй хүн явж л б.алээшд..сургалтанд суугаадл явдаг биздээ

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.179.91

Танай нам мэргэжлийн дипломат тавьдаггүйг өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байж нэг их ариун царайлж гэнэ

Avatar

Иргэн 2024-12-23 202.126.91.138

Пүлдэг чинкүүд зайлаа

Avatar

Зочин 2024-12-23 66.181.184.200

Сахал л оролдож бхгүй юу даа. Ажлаа сайн хий. Энэ үйлдвэр чинь ард түмний үйлдвэр юм шүү.

Avatar

Нэргүй 2024-12-23 202.126.88.218

ха ха ингэж байгаад л явдаг бус уу

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.40.201

Танай сайт л тэгэж бичээд байсан. Харин хэний захиалгаар бусдыг гүжирдсэн болдоо. Ийм муухай ёс зүйгүй үйлдэл хэвийн үзэгдэл боллоо

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.107.39

Хүнийг харлуулж албан тушаалд шунасан улс төрчид дарга ангийхан л ийм хорлогчин байна даа. Ядарсан иргэд өдрийн хоолоо яаж залгуулах вэ гээд ийм хор бодож явах зав ч үгүй. Хэзээ жалгын муухай зангаа хаяна даа

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.185.190

ГОК-ЫН дарга байсан нь хамаагүй дээр .Тендер худалдан авалтанд ердөө оролцдоггүй. Ганзориг Дорлигжав нар шиг хагартлаа баяжсан юм байхгүй

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.180.15

ЭЛЧИН БОЛСНООС ЭРДЭНЭТИЙН ДАРГА БАЙСАН НЬ ХАМААГҮЙ АШИГТАЙ Л ДАА

Avatar

Zochin 2024-12-23 223.206.65.253

жинхэнэ уурхайчин хүн , ажлыг нь хийлгэхгүй зарим шуналтангууд байж ядаж байна.

Avatar

Зочин 2024-12-23 64.119.29.46

За даа герман хжлнүй тэр явна гэдэг бол худлаа гэхдээ төр засгийн барьж бгаа бодлоно бол сайн захиралуудыг 4- жил ажиллуулаад сольно гэсэн шүү дээ түүнийгээ брих хэржгтэй ялангуа эрчим хүчний станцуудын захиралуудыг солих бсон шүү дээ хахуул авсан нь баригдаад байдаг ажиллаа хийгээд байж болохгүй шүү дээ

Avatar

Зочин 2024-12-23 139.5.218.152

Хариултаас нь харахад ханлага нь зөв хүн байна. Би уурхайчин хүн гадаад харилцаа мэдэхгүй гэж хариулсан нь буруу л сонсоогүй бол элчингээр явах гээд байыдаг МАН-ын ахмад улс төрчдөд том сургамж өглөө шүү

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

МАН-ын шаалтууруудын нэг л дээ, нэг амаараа "үгүй" гэж шаагаа л нөгөө баадаг "амаараа" элчингийн сандал дээр лаглайж байж мэдэх л гар.

Avatar

Даваа 2024-12-23 66.181.187.201

Бүтээгдэхүүнээ биржээр зарах үүргийг их муу хэрэгжүүлж байгаа хүн дээ, бас 1 ч гэрээгээр бүтээгдэхүүнээ зарахгүй, бүгдийг биржээр зарна гэж амалсан хүн, үүнийг нь гаргаж тавих хэрэгтэй, ер нь шинээр гэрээ байгуулсан л бол үүний цаана асуудал байна л гэж ойлгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж