Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ

Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ

Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ

Бразилын өмнөд хэсэгт орших аялал жуулчлалаар алдартай Грамадо хотын төвд Ням гаригт жижиг оврын онгоц осолдож, зорчиж явсан 10 хүн нь газар дээрээ нас барсан аймшигт хэрэг гарчээ.

Тодруулбал, онгоцны эзэн, нисгэгч Луиз Клаудио Галеазци гэр бүлийн гишүүдийн хамт уг онгоцоор зорчиж байсан бөгөөд одоог хүртэл ослын шалтгаан тодорхойгүй байна гэж мужийн захирагч Эдуардо Лейте мэдэгдэв. Тухайн онгоц их дэлгүүрийн шонг мөргөж, зэргэлдээх дэлгүүр дээр унасан байна. Ослын үед хэргийн газар байсан 17 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд тэдний 12-ийг нь эмнэлгийн хяналтад шилжүүлжээ. Эмч нарын мэдээлснээр, нийт ирсэн өвчтөнүүдийн хоёрынх нь биеийн байдал маш муу байна.

Уулархаг бүс нутагт байрладаг Грамадо бол Рио Гранде-ду-Сул дахь аялал жуулчлалын хамгийн алдартай газар бөгөөд энэ оны эхээр урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний хур тунадас орж, үерлэсэн.

Улмаар олон арван хүний ​​амь нас хохирч, дэд бүтцийг сүйтгэж, муж улсын эдийн засагт ихээхэн хохирол учраад байв. Харин Ням гаригт осолдсон онгоц нь 1990 онд үйлдвэрлэгдсэн хос хөдөлгүүртэй "Piper PA-42-1000" байсан аж. Тус онгоц орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагийн дараа ойролцоох Канела нисэх буудлаас хөөрч, цаг агаарын тааламжгүй нөхцөлд Сан Пауло мужийн Жундиай руу хөдөлсөн гэж амбан захирагч хэлэв. Ослын шалтгааныг Нисэхийн ослыг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх төв (Cenipa) мөрдөн шалгах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE SUN UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж