"Хуулийн төслөө татан авч байна, бухимдал төрүүлсэндээ уучлал хүсье"

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

"Хуулийн төслөө татан авч байна, бухимдал төрүүлсэндээ уучлал хүсье"

"Хуулийн төслөө татан авч байна, бухимдал төрүүлсэндээ уучлал хүсье"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг асуудлаар өнөөдөр /2024.12.23/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудын өөрчлөлтийг татан авч байгаагаа мэдэгдэж байна. Нэгдүгээрт, олон нийтийн санал, шүүмжлэлийг хүндэтгэж байгаа. Олон нийтэд мэдээлэл өгч байж, улс орны эдийн засгийг тэлэх, эрчимжүүлэх, хувийн хэвшлийн тулгамдаад байгаа асуудал болон ажиллах хүчний хомсдолыг бууруулахад ямар гарц шийдэл байна вэ гэдгийг ахин судална. Мөн Монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаад байна, шаардлагатай ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд юу шаардлагатай байна вэ гэдгийг судлах болно. Ер нь Монголд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөл санхүүгээс гадна ажиллах хүчний асуудал байдаг. Үүнээс болж хувийн хэвшлүүд цаг хугацаандаа ажлаа хийж чадахгүй байсаар алдагдалд орж, улсын төсвийн хөрөнгө оруулалт хойшилдог. Өнөөдрийн ирүүлж байгаа санал, шүүмжлэлийг бид судалж үзээд, ажиллах хүчний хомсдолыг хэрхэн шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллах болно" гэв.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Хуулийг санаачилсан гишүүдийн шийдвэрээр хуулийн төслөө татан авч байна. Гэхдээ цаашид ажиллах хүчинтэй холбоотой асуудал, давхрын дарамт зэрэг асуудлаар үргэлжлүүлэн судалгаа хийх болно. Энэ хуулийн судалгааг дутуу хийж, дутуу мэдээлэл өгч, олон нийтэд бухимдал төрүүлсэндээ уучлал хүсч байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж