Иргэд автомашины нүүрсэн янданг түрээсэлж, түрээслүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

Иргэд автомашины нүүрсэн янданг түрээсэлж, түрээслүүлэх болжээ

Иргэд автомашины нүүрсэн янданг түрээсэлж, түрээслүүлэх болжээ

Нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ялангуяа "Приус" загварын автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсноор агаарт хот утаа ихээр ялгаруулж, нийслэлийн агаарын бохирдлын нөлөөлж байна хэмээн үзсэн. Тээврийн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад эхний удаа сануулж, дараагийн удаа шууд автомашиныг нь журамлах байдлаар зохицуулалт хийж байна. Улмаар зориулалтын нүүрсэн яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээ авч эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор иргэд автомашины нүүрсэн яндан түрээсэлж, түрээслүүлэх болжээ. Нүүрсэн яндангын зах зээлийн үнэ 800.000 төгрөгөөс 1.2 сая төгрөг байна. Харин түрээсийн үнэ 100-300 мянган төгрөг байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Өнгөрсөн 2023 онд энэ тоо 325 мянга байсан. Ухаалаг камерын системүүдэд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо өдөрт 350-400 мянгад тоологдож байна. Захын дүүргийн камерууд ухаалаг системд нэгдээгүй байгаа. Энэ сарын 25-ний өдрөөс бүх 176 камер ухаалаг системд нэгдэнэ. Тэгэхээр энэ тоо улам өсөх байх. Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ялангуяа "Приус" загварын автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсноор агаарт хот утаа ихээр ялгаруулж байна.

Өнгөрсөн жилд 40 мянган нүүрсэн яндан гадагшаа зарагдсан байна. Яндан дотор нь байгаа үнэтэй металлуудыг салгаж авдаг юм байна. Иргэд 1.5-2 сая төгрөгөөр яндангуудыг зарж байна гэсэн мэдээлэл авсан" гэсэн юм.

Түүнчлэн шалгалтаар 1000 гаруй тээврийн хэрэгслээс нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ. Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд эдгээр тээврийн хэрэгслүүдэд холбогдох журмын дагуу хариуцлага тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж