Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 500 төгрөг байхаар 2014 онд тогтоож байсан. Үүнийг 10 жилийн дараа 1000 төгрөг болгох зохицуулалт хэрэгжих гэж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд ажиллаж байгаа. Цаашлаад Qpay, SocialPay болон бусад цахим төлбөрийн хэрэгслүүд ашиглах боломжийг бүрдүүлж байна. 2021 оны судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх зардлын үнэ 1300 төгрөг хэмээсэн байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулах үүднээс НИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй юм. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-23 202.55.191.130

Энэний бодлоор бид өдөржин автобусаар зугаалчихдаг юм байна л даа

Avatar

.... 2024-12-23 202.9.40.117

Хүүхдийг үнэгүй зорчдог болгоод, ахмадуудыг 200 төгрөгөөр зордог болгочихооч дээ, яасан өөдгүй юм бэ

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.190.187

Автобусны билетийг 3000 төгрөг болго эс тэгвээс гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр сэлгүүцсээр хэвээр байна.

Avatar

Нэргүй 2024-12-23 202.126.88.166

Уих зг үүрлсн хулгайч манж хужаагуудыг хуу татаж гаргж ирж пайзлж дуусгаа.

Avatar

сүхбат 2024-12-23 59.153.87.2

иргэдийг шулах гэсэн бас нэг арга.

Avatar

Нэргүй 2024-12-23 103.212.119.145

ДЭЛХИИД 1000 ТӨГӨР ЯВДАГ ТЭЭВЭР БАИХГҮИ СУСАН БОЛ ТӨЛ ХАЛАМЖ ХЭРЭС ХЭТЭРЛЭ

Avatar

почин 2024-12-23 202.126.93.21

Одоо нэмэх цаг нь болсон

Avatar

Нэргүй 2024-12-23 202.55.191.130

ооё

Avatar

Нэргүй 2024-12-23 122.201.23.83

135000 төгрөг аваа биздээ улныхан дуугуй 1000 халтар төгрөгөө төлөө.

Avatar

Нэргүй 2024-12-23 202.126.88.166

чи муу үмхий манж х***а зулбасаг зүгээр баыгаарай.

Avatar

хотын иргэн 2024-12-23 64.119.31.38

Автобусаар зорчих үнэ 1000 төгрөг болох, оюутан төлбөртэй зорчдог болохыг дэмжиж байна. Тэгвэл улсаас зорчигч тээврийн компаниудад дэмий их өгдөг татаас буурна. Харин өдөрт 4 удаа гэснийг ойлгосонгүй. Дамжин суухыг хэлээд байгаа юм уу, эсвэл өдөрт сууж буух тоог нь хэлээд байгаа юм уу, ойлгомжгүй байна.

Avatar

Нэргүй 2024-12-23 103.212.116.50

зөвөө . төлбөрөө бүрэн авахаа л бод оркоо.

Avatar

данх 2024-12-23 203.217.139.240

шударга хөдөлмөрлөөд мөнгөө төлөөд явах тусам ШЙИТГҮҮЛЖ ШИЙТГЭЛ амссаар дууслаа. ядаж 100-200 аар аажмаар нэмж болдоггүй юм уу. өдөрт хүн бүхэн 4 дамжиж зорчдог гэж хэн хэлсэн юм бэ. дампуурсан улс, төр засаг гэж

Avatar

Зочин 2024-12-23 59.153.113.245

өдөрт нэг л удаа суудаг хүмүүс монжуулах гээд бна

Avatar

Нэргүй 2024-12-23 202.55.191.130

хэлээд яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж