Нигерид үнэгүй хүнс рүү бөөгнөрөн дайрснаас 22 хүн амиа алдав

Нигерид үнэгүй хүнс рүү бөөгнөрөн дайрснаас 22 хүн амиа алдав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Нигерид үнэгүй хүнс рүү бөөгнөрөн дайрснаас 22 хүн амиа алдав

Нигери улсын зүүн өмнөд хэсэгт орших Окижа тосгонд Бямба гаригт үнэгүй хүнс тараах үеэр хүмүүс бөөгнөрөн шахцалдаж, 22 хүн нас баржээ. Энэ нь зул сарын баярт зориулсан будаа, ургамлын тос тэргүүтэй хүнс байжээ.

Долоо хоногийн хугацаанд үнэгүй хүнснээс болж олон хүн бөөгнөрөн шамбаарсан гурав дахь тохиолдол нь энэ юм.

Нөгөө хоёр тохиолдлыг дурдвал, Бямба гаригт Абужа хотын нэгэн католик сүмд 10 хүн, Лхагва гаригт Ибадан хотод сургуулийн арга хэмжээний үеэр 35 хүүхэд тус тус амиа алджээ. Католик сүмд болсон явдлыг нүдээр харсан гэрчийн өгүүлснээр хүмүүс өөрсдөө хаалгыг эвдэн давшилцгаасан аж. Арга хэмжээнд ихэвчлэн эмзэг бүлгийнхэн болон хөгшид хүүхдүүд ирсэн байжээ. Нас барсан хүмүүсийн дөрөв нь хүүхэд байна. Харин Ибадан хотод болсон сургуулийн арга хэмжээний үеэр үнэгүй хоол тараана гэсэн тул 5000 орчим хүн цугласан аж.

Долоо хоногийн дотор гурван ч удаа ийм эмгэнэлт явдал болсон учир хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахдаа хүмүүсийг амь насаа алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Ерөнхийлөгч Бола Тинубу болсон явдалд эмгэнэж, бүх албан ёсны арга хэмжээнүүдээ цуцлаад байна.

Эмнести интернэйшнл хүний эрхийн байгууллагын Нигери дэх салбар энэ талаар мэдээлэхдээ "Ерөнхийлөгч Бола Тинубугийн засгийн газар өлсгөлөн, ажилгүйдэл болон хурдацтай доройтож буй иргэдийн амьжиргааны түвшинд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.

Тус улсад сүүлийн 18 сарын хугацаанд хоол хүнс, тээврийн үнэ гурав дахин өссөн. Шатахууны татаасыг зогсоох гэх мэт урт хугацаанд эдийн засгаа бэхжүүлэх зорилготой арга хэмжээнүүдийг засгийн газраас авч буй ч эдгээр нь инфляцийн хямралыг улам хурцатгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.217

Нигерид бишээ,Монголд л байж таарна !

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.116.50

монгол л ийм бүү болог доо. Емартийн нээлт дээр олон хүн гэмтсэн байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж