ХХБ-ны ТУЗ арванхоёрдугаар сарын 20-нд хуралдаж “Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд 2025 оны нэгдүгээр сараас нийт ажилтнуудын бүтээмжийн цалинг дахин 25 хүртэлх хувиар нэмэх” шийдвэр гаргалаа. Тус хөтөлбөр 2023, 2024 онуудад амжилттай хэрэгжиж, жил тус бүрд 25 хүртэлх хувиар нийт ажилтныхаа бүтээмжийн цалинг нэмэгдүүлсэн юм.
Хөдөлмөр эрхлэх насны иргэдийн гадагшаа чиглэх урсгал сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орсон. Энэхүү хүнд цаг үеүдэд Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын банк санхүүгийн системийн шилдэг банк, ТОП аж ахуйн нэгжийн хувьд зөгийн үүр хөтөлбөрөө гурав дахь жилдээ ийнхүү хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр 2026 онд дөрөв дэх жилдээ мөн үргэлжлэх юм.
Бид ажилтнуудынхаа цалин орлогыг тогтмол нэмэгдүүлэхээс гадна улирал бүр шилдэг 30 – 40 ажилтнаа гадаад улсаар аялуулдаг.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 320 орчим ажилтан буюу нийт ажилтныхаа 16 хувийг Вьетнам, Турк, Араб, Тайланд, Солонгос, Хятад улсуудаар аялуулжээ.
Цаашид ч энэ тоог өсгөж илүү олон ажилтнаа гадаад орны түүх соёлтой танилцуулж, бизнесийн болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөж байна.
Мөн 2024 оны байдлаар давхардсан тоогоор 20 мянга гаруй ажилтан 489 удаагийн сургалтад хамрагджээ. Нэг ажилтан жилд дунджаар 7-8 удаа ямар нэгэн сургалтад хамрагдаж байна. Энэ тоо нь 2019 буюу ковид-19 цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн тоо юм. Мөн гадаад, дотоодын их дээд сургуульд суралцахад нь зориулж банкнаас тэтгэлэг олгож, илүү чадварлаг, илүү мэргэшсэн хүний нөөцөөр багаа бүрдүүлэхийг зорьж байна.
Худалдаа Хөгжлийн Банк хүний нөөцийн бодлогоороо Монгол Улс эх орныхоо ирээдүй үеийг хөгжүүлэн, дэмжин ажилладаг. Энэхүү бодлогынхоо хүрээнд зөвхөн 2024 онд гэхэд 600 гаруй ажилтныг хөндлөн болон босоо шилжилтээр албан тушаал дэвшүүлжээ.
Хүн ам цөөтэй манай улсын хувьд гаднын ажиллах хүчнийг дэмжихээсээ илүү, эх орондоо амьдарч буй Монгол Улсын иргэдийнхээ амьдралын түвшин, цалин орлогыг нэмэгдүүлэх нь чухал. Мөн хүний нөөцийн урт хугацааны стратеги төлөвлөгөөг тууштай, дэг журамтай хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тиймээс ч ХХБ-ны ТУЗ нийт ажилтнууд, ирээдүй залуу үедээ зориулсан хөтөлбөр арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлж, бодит дэмжлэг үзүүлж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Нэргүй 2024-12-23 213.120.231.5
ХХБ ны хуучин сайн гэсэн бүх хүн гараад явсан. Удахгүй дампуурах гэж байгаа. Эдний банкнаас зээл авч байсан бүх хүмүүс санхүүгийн аудитад оруулаарай дансны аргаар маш их мөнгө гусдаг газар шүү.
Нэргүй 2024-12-23 202.21.124.29
энэ авгай худлаа ш**хаа болимоор юмаа.
ХХБ-н ажилтнууд гараад дууссан ш дээ.
Ариг Богд М банк руу орсон.
Хэдэн хамаатан саднаараа энэ банкаа самруулаад дуусаж байгаа удахгүй дампуурна.
Нэргүй 2024-12-23 66.181.190.187
Энэ банкны ажилтнууд дураараа хүмүүсийн дансдыг ба дансны үлдэгдлийг үзэж, бусдад хэлж өгдөг юм байна лээ.
зочин 2024-12-23 66.181.188.41
Мөнгө хүүлэгч нар дэндүү их ашиг олох юм Монгол банк ч асуудалтай урамшуулал нэрээр олон тэрбумыг сар улирал бүр авч байна Баялаг бүтээдэггүй хувалзнууд юм дааиргэн
Нэргүй 2024-12-23 103.212.116.50
зуд болоход нохой зоолж зовлон болоход банк баяжнаа гэж.
ЗОЧИН 2024-12-23 203.91.115.37
ТА НАР НААД ЮМАА ЧИМЭЭГҮЙ НЭМЭЭЧ, СУРГААР НЬ БҮХ ЮМНИЙ ҮНЭ 25 ХУВЬ ӨСЧИХЛӨӨ.
Иргэн 2024-12-23 202.179.2.134
Манай тогтолцооны нэг гажуудал бүтээгдэхүүн болох банкнууд бол Хувийн хэвшил, ард тзмний нуруун дээр суусан празит систем.
Нэргүй 2024-12-23 202.21.112.154
зуд болохоор нохой таргалдаг гэдэг шиг банкууд маш өндөр ашигтай ажиллаж байгаа нь хүмүүсийн амьдрал доройтож зээл их авч байгаа гэсэн үг болов уу
бүгд 2024-12-23 66.181.181.94
ЭНЭ НЭГ ЯВДАГ ЖОРЛОН АВГАЙ ХҮНИЙ ЮМАХН ДЭЭР ИРЧИХЭЭД СОЛИОРОГЧ, ХУЛГАЙЧ МУУ ЁРЫН н**ш ЭРДЭНЭИЛЭГ ГЭДГИЙН ТӨРСӨН ДҮҮ НЬ ГЭНЭ ЭЭ. ДЭЭРЭМЧИД АХ ДҮҮСЭЭРЭЭ. ЯЛАА ЭДЛЭЭД ЯВАХ ЦАГ ИРНЭ ЭНЭ ХУЛГАЙЧДАД. УЛААНБААТАР БАНК ГЭЖ НОХОЙН БААСЫГ НИЙЛҮҮЛЭЭД ХҮНИЙ ЮМАН ДЭЭР ХҮҮДЭГНЭЖ ГОЛОО ЗОГООГЧИД
Нэргүй 2024-12-23 202.21.109.7
Угаас бүх банкууд дундаас ХХБ л ганц цалин сайтай нь биз дээ
Нэргүй 2024-12-23 192.82.64.133
Худ худ эсэргээрээ буурсан