Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийж буй. Энэ хүрээнд Эрүүл мэндийн байгууллага болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт процессын дахин шинэчлэл хийсэн байна. Ингэснээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа илүү сайжирч, иргэдэд чирэгдэл учруулах нь буурсан гэдгийг албаныхан онцоллоо. Цаашид үйлчилгээгээ илүү засаж сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэлээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн Ахлах судлаач, Б.Отгонсүрэн "Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь Засгийн газрын хяналтын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиг үүрэгтэй. Төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах дахин инженерчлэлийн хүрээнд эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн. Процессын дахин шинэчлэлийн хүрээнд төрийн байгууллагууд иргэдэд түргэн шуурхай үйлчилж, бүх мэдээлэл нь ил тод шилэн байх ёстой. Төрийн үйлчилгээ авч байгаа болон төрийн үйлчилгээ үзүүлж буй иргэдийн сэтгэл ханамж өндөр байх ёстой. Зарим үйлчилгээг цахимжуулах шаардлага бий.
Төрийн байгууллагын бүтцийг цомхон гэхээсээ илүү оновчтой зохион байгуулах шаардлагатай.
Тухайлбал, дээр хэлсэн эрүүл мэндийн салбарт процессын дахин шинэчлэл хийсний үр дүнд групп тогтоолгох иргэн хуралд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй, цахимаар оролцох боломжийг бүрдүүлж байгаа. Ялангуяа орон нутгийн иргэдэд өөрийн биеэр ирж оролцох нь хүндрэлтэй байдаг. Үүнийг шийдэхээр ажиллаж байна. Мөн үзлэгийн цаг хүртээмжгүй байдлыг сайжруулна. Ирэх 2025 онд Байгаль орчны салбарт процессын дахин шинэчлэл хийхээр төлөвлөж байна" гэсэн юм.
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт удирдлагын газрын дарга Б.Даваахүү:
-Өнгөрсөн 2023 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийж зөвлөмж өгсөн. Ингэснээр тодорхой өөрчлөлтүүд гарсан. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын газар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд мэдээллийн технологи дээр суурилах нь маш чухал.
Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохоос бусад бүх үйлчилгээг цахимаар үзүүлж байна.
Зарим үйлчилгээнүүдийг үзүүлэхэд заавал цаасан материал шаардаж, иргэн өөрийн биеэр ирдэг байсан. Тэгвэл процессын дахин инженерчлэлийн үр дүнд аж ахуй нэгж байгууллагын тайланг цахимаар авч байна, сайн дурын даатгуулагч өөрт хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Иргэдийн харьяалал харгалзахгүй үйлчилгээ авах боломжтой болгож, чирэгдэл учруулахгүй цаг хэмнэх боломжийг бүрдүүлж байна” гэв.
Нэргүй 23 минутын өмнө 66.181.190.187
Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба гуйлгачдын хамаатнууд нь юм. Нийт тэтгэмж авагсдын дийлэнх хувь нь СЭМҮТ-ийн групптэй ядуус. Цагдаа, мэргэжлийн хяналт үүнийг анхаараач ээ!