Бага ангийн сурагчдын амралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчдын амралт эхэллээ

Бага ангийн сурагчдын амралт эхэллээ

Улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхны амралт өнөөдрөөс /2024.12.23/ эхлээд байна. Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа энэ сараас нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм. Сурагчдын амралтын хуваарийг хүргэж байна.

  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн I-II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
  • Орон нутагт I-II ангийнхан арванхоёрдугаар 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
  • Нийслэлд III-V ангийнхан  арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
  • Орон нутагт III-V ангийнхан  арванхоёрдугаар 30-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
  • Нийслэлд VI-IX ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
  • Орон нутагт VI-IX ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
  • Нийслэлд X-XII ангиийнхан нэгдүгээр сарын 6-24-нийг дуустал амарна.
  • Орон нутагт X-XII ангийнхан нэгдүгээр сарын 6-17-ныг дуустал амарна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж