Ханиаднаас болж ЭХЭМҮТ-д өдөрт 380 орчим хүүхэд үйлчлүүлж байна

Ханиаднаас болж ЭХЭМҮТ-д өдөрт 380 орчим хүүхэд үйлчлүүлж байна

Ханиаднаас болж ЭХЭМҮТ-д өдөрт 380 орчим хүүхэд үйлчлүүлж байна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.12.23/ ээлжит мэдээлэл хийлээ.


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргал "ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар амралтын өдрүүдэд 350-400 орчим хүүхэд, ажлын өдрүүдэд 250-380 орчим хүүхэд үйлчлүүлж байна. Эдгээр хүүхдийн 60-70 хувь амьсгалын замын ямар нэгэн халдвар авсан гэсэн оноштой байна. Мөн амьсгалын замын халдвараар өвчилсөн хүүхдийн 70 орчим хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд,

  • Ханиалгах
  • 39-40 хүрч өндөр халуурах
  • Нусгайрах, нулимс гоожих
  • Бөөлжих, суулгах

Хүүхдүүд өндөр халуурсан тохиолдол 2-5 өдөр үргэлжилж байна. Томуугийн өвчлөлийн нууц хугацаа 2-3 өдөр үргэлжилдэг. Гэвч зарим хүүхдүүдэд 7 орчим хоног үргэлжлэх тохиолдол гарч байна. Томуугийн халдвар тээгч тухайн орчинд ханиалгасан тохиолдолд вирус 2-8 цаг хүртэл идэвхтэй байх боломжтой. Тиймээс хамгийн гол нь амны хаалт зүүж хэвшихийг анхааруулж байна. Амьсгалын замын өвчлөл хүндэрч, хатгаа болж байгаа тохиолдлуудыг харвал ихэвчлэн вакцинд хамрагдаагүй, мөн суурь өвчтэй хүүхдүүд байна. Тиймээс дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Хүүхдээ 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх
  • Шингэн зүйлийг ердийнхөөс 2 дахин их хэрэглүүлэх
  • Томуугийн вакцинд хамруулах
  • Илчлэг ихтэй хоол хүнс өгөх
  • Дулаан хувцаслах
  • Амны хаалт тогтмол хэрэглэх

НЭМГ-ын дарга Б.Батцоож "Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн түргэн тусламжийн төвд  14 мянга орчим дуудлага ирсэн байна. Үүнээс 21.6 хувийг томуу, томуу төст өвчинтэй холбоотой  дуудлага эзэлж байна. Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 2730 хүүхэд 18 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас шийдвэр гаргаж, энэ сарын 18-ны өдрөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн бөгөөд ажлын өдөр 21.00 цаг, амралтын өдөр 18.00 цаг хүртэл ажиллаж байна.

Үүний үр дүнл нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах, яаралтай тусламжийн төвөөр үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногийнхоос бодит тоогоор 600-аар буурсан.

Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны 2 наснаас дээш хүүхдийн тусламж үйлчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Ингэснээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ачаалал буурсан байна. Өнөөдрөөс эхлээд Баянхошуу салбарын эмнэлэгт 5 аас дээш насны хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр 50 орыг нэмэлтээр дэлгэсэн байна. Мөн энэ пүрэв гаригаас Хан-Туул хүүхдийн сэргээн засах үндэсний төвд дахин 50 ор дэлгэж хүүхдүүдийг авах гэж байна. Гэхдээ Хан-Уулын дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж, эрэмбэлэн ангилалт хийлгэсний дараа хэвтэн, эмчлүүлэх тусламж үйлчилгээг авах боломжтой.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж