"Бөөрөлжүүтээс 150 МВт-ыг нийлүүлсэн ч эрчим хүчний дутагдал үүснэ"

"Бөөрөлжүүтээс 150 МВт-ыг нийлүүлсэн ч эрчим хүчний дутагдал үүснэ"

"Бөөрөлжүүтээс 150 МВт-ыг нийлүүлсэн ч эрчим хүчний дутагдал үүснэ"

Эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн тухай албаныхан ярьж байгаа ч эрчим хүч хязгаарлалт үргэлжилсээр буй. Иймд бид Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц хэзээнээс эрчим хүчээ нийлүүлж эхлэх талаар тодрууллаа. Нэг сарын өмнө /2024.11.17/ тус станцад гал гарсан. Засварын ажил дууссан эсэхийг "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК-ийн удирдлагаас тодруулахад, "Галын улмаас учирсан хохирлыг арилгаж, төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлэхээр ажиллаж байна. Бидний зүгээс тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Одоогийн байдлаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж эхэлсэн. Нийт 60 байгууламжтай учраас богино хугацаанд ажиллаж, дүгнэлт гаргах боломжгүй" гэдэг хариултыг өглөө.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Нийт 60 барилга байгууламж баригдаж буй. Харамсалтай нь, 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05.00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэг галд өртөж, бүрэн унтраасан гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.

Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ.

Нийтдээ 600 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орох юм. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.

Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.

"БӨӨРӨЛЖҮҮТЭЭС 150 МВТ-ЫГ ЭНЭ ОНДОО БАГТАЖ НИЙЛҮҮЛНЭ"

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Би нийслэлийн Засаг даргаар томилогдоод жил гаруй болж байна. Ажлаа авснаас хойш 200 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх төсөл танилцуулж байсан. Тэгвэл 10 хоногийн өмнө Багануурын 50 МВт-ын станц ашиглалтад орж, хэвийн горимоор ажиллаж байна. Гэсэн ч шөнө оройн цагаар айлуудын тог цахилгаанд хязгаарлалтыг хийж байгаа. Бид 40 жил эрчим хүчнийхээ салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийж, 1984 оноос хойш нэг ч станц бариагүй. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж дууссан.

Энэ долоо хоногт Улсын комисс ажиллаж эхэлнэ. Үүний дараа энэ ондоо буюу 2024 оны арванхоёрдугаар сардаа багтаад 150 МВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ. Дамжуулах байгууламж нь шатсаныг бүрэн засч дууссан. Ингэж нэмэгдсэн ч өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний дутагдал үүснэ.

Учир нь 2023 оны өвөл эрчим хүчний хэрэглээ 14 хувиар нэмэгдсэн. Одоогийн байдлаар 10 орчим хувиар нэмэгдэж байна. Гадаа -30 хэм давж хүйтрэхээр дахин 4-5 хувийн нэмэгдэл үүсэх урьдчилсан тооцоог гаргаж байгаа. Хотын даргын эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөхөөр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Дагдан ажиллаж байгаа. Бид өдөр тутам эрчим хүчний хэлбэлзэл, хэрэглээг хянаж байна. Эрчим хүчний яамтай хэд хэдэн зүйл дээр ойлголцсоны үр дүнд энэ жил 200 МВт-аар эрчим хүчээ нэмэгдүүлж байна. Цаашид 5-6 төслийг урагшуулахаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа Дамбадаржаагийн дулааны цахилгаан станцаар 100 МВт нэмэгдүүлэх нэмэлт гэрээ хийхээр тохиролцсон. Сүүлд шинэ Төв цэвэрлэх байгууламж барьж буй аж ахуйн нэгжүүдтэй нийт гэрээний үнийн дүнгийн 20 хувьд багтаан нэмэлт гэрээ байгуулж, лагийг ил хатаахгүйгээр боловсруулах үйлдвэр байгуулахаар хэлэлцсэн. Санхүүжилтийг нь хотоос гаргана" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-23 202.55.188.94

Манай хотын их юм мэддэг дарга Энэ өвөл Улаанбаатар хотын иргэд цахилгааны хязггарлалтанд орохгүй гээд мэдэгдэл хийгээд байсан биздээ

Avatar

Зочин 2024-12-23 139.5.219.136

тэгээд зуух тараана гэж мөнгө идэж бхаар станц бариачээ

Avatar

ИРГЭН 2024-12-23 103.57.94.97

Үнээ нэмлээ одоо өөр яаая гээд янаглан хорлоод бнаа МАХН-коммунистууд минь!!! Ард иргэдийн зовлонгоор жаргаж дуусаагүй юм алуурчидаа!!!

Avatar

Зочин 2024-12-23 202.126.89.132

Тэгнэ шүү дээ. Чадлын дутагдалд орсон бусад улс орно ингэж хязгаарлалт хийж хэцүү байдалд орсон байна шүү бид ялгаагүй шүү гээд зөндөө сануулж хэлсэн дээ. Даанч Засгийн газар болон УИХ ер тоохгүй байсан даа…

Avatar

Нэргүй 2024-12-23 191.97.52.42

Дуусаагүй л байхгүй юу даа, монголчуудын цахилгаан станц барина гэж юу байсан

Avatar

Нэргүй 2024-12-23 85.233.56.62

Гэр хорооллуудад нар, салхины эх үүсгэврүүдийг түлхүү ашиглуулах арга байхгүй юу? Үнэ өртөг нь хэцүү бол түүн дээр нь ёстой дэмжлэг үзүүлж татаас өгөх хэрэгтэй юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.40.201

Хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж гал гарсан юм бишүү.

Avatar

Тохиргоо туршилт тийм ч нэг хүний амар болдог бишээ 2024-12-23 14.1.81.141

Бөөрөлжүүтийн цахилгаан станц тогтвортой эрчим үйлдвэрлэх хүртэл багадаа 3 сар хэрэгтэй.Зогсоно явна туршиннагэмтэл гарна гээд өвөл дуусах биз

Avatar

Нэргүй 2024-12-23 203.91.115.41

Баясгалан энд зүгээр айл гэр болж тоглож суугаа юм байна. За баян хүн луувангаа иднэ лаагаа иднэ үү, галдаа хуйхлагдана уу бидэнд хамаагүй. Хэдүүлээ зүгээр энэ засгийг огцруулчихья! Чойжилсүрэнг хамтад нь эрх мэдлээр хязгаарлачихъя. Тэр тог талсаж, хязгаарлаж л чадна гэдгээ өнгөрсөн хугацаанд маш тодорхой харууллаа. Би ч ингэж чадна. Нэг тосон таслуурыг л салгачихдаг байхгүй юу, хуваарилах байгууламж дотор байдын. Дугаартай, хайрцагнууд. Арай өөр төрлийн юм чадах хүнийг олж сайдаар тавья!

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.179.132

нөгөө хэн гуайг л сайд болговол тог тасрахгүй болнодоо

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.107.39

1984 оноос хойш нэг ч станц бариагүй байж өмнөх үеэ зөвлөлт нөхдөө муулахад зарцуулсан хар эрчим хүчийг тооцвол дахиад хэдэн станц барьсан байлтай. Зөвлөлтийнхэн гэдэгт зөвхөн оросууд биш, украин, белорусс, казах гээд 15 том үндэстэн 150 гаруй бага үндэстнүүд хамаардагийг мэдэхгүй орос гээд л хамаг муухайгаа чихэх юм үхэр монголчууд . Ядаж залуу үедээ ялгааг нь хэлж өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-23 185.214.97.46

та нарын үзэн ядаад байдаг mcs компанийн бүтээн байгуулалт гэсэн. 600 мегаваттын төсөл. Нийт өртөг 560 сая доллар. Ямар ч дэд бүтэц байхгүй газар барьсан. Тэгтэл дэд бүтэц бэлэн газар оросуудаар 300 мегаваттын станцыг 1.5 тэрбум ам доллараар бариулах судалгааг хийж буй. Хэдэн зуун сая доллар идэх гэж байгаа байхдаа

Avatar

Нэргүй 2024-12-23 202.126.89.132

хаана тийм төсөл байгаа юм бэ? худлаа юм бичээд байх юм

Avatar

Нэргүй 2024-12-23 202.126.89.227

1990 оноос хойш ДЦС-3, ДЦС-4 хийсэн өргөтгөлийн ажилууд байгаа шүү, огт юу ч хийгээгүй гэж ярьж болохгүй

Avatar

Нэргүй 2024-12-23 202.131.225.242

Энэ нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт авчаад яагаад гэмтэл осол гарлаа гээд шалтаг гаргаад байна вэ, ямар нэг далд ашиг сонирхол байна уу, үүн дээр тусгай албад хяналт тавих шаардлагатай байна шүү. гадна дотны ямар нэг нөлөө байгаа эсэхийг шалгах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.107.39

Үнээ нэмэх х***а санаа Баясгалангаас гарч байна даа

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.93.176

ARCHAAGUI YMAAA 1 ATOMIIN STANTS BARICHAAACHDEEEE BUH NOOTS BOLOMJOO TOOTSOOLJ BGAAD

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.177.152

Хотод чихсэн хөдөөнийхнийг зайлуулаачээ.Гэр хорооллын бүх айлууд нэг бол утаж а**х шахна.Эсвэл бүх цахилгааныг чинь сороод авчина.Хотын ашиглалтын даац хэтэрсэн гэдгийн хэзээ ойлгрх малууд вэ.

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.125.22

Туузан дамжуулга төдийд гал гарсан бол аль хэдийн засчих хугацаа болсон шүү. Өөр шалтгаан, тэр дундаа жэнкогийн нөгөө гацаалт байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

Женко Баттулга эх орны хөгжилд юу ч нэмэрлэхгүй шүү ! Тэр нохойн гөлөг, энэ ЦС-ыг өөрийнхөө хөрөнгийг зузаа лахад нэмэр болгож барьсан болохоос биш Монгол орны эрчим хүчний хэрэгцээг хангах гэж бариагүй нь илэрхий !

Avatar

Нэргүй 2024-12-23 103.212.116.50

Нян баатар оркоо. мэргэжлийн хүмүүсийгкомиссд эртнээс оруул. МАНгасууд идэхээ л бодо.

Avatar

сонгогч 2024-12-23 202.9.46.104

1990 ОН ЛУУГАА УХРААД………34 ЖИЛ ЭНЭ ТӨР ЗАСАГТ БАЙСАН МАЛНУУД ҮХСЭН ҮЛИЙГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ??? БҮГДИЙГ НЬ ХАРИУЦЛАГАД ТАТ……….

Avatar

Нэргүй 2024-12-23 139.5.216.207

Багануур, Тавантолгой, 5-р цахилгаан станцуудыг гацаасан хүмүүс (10% г.м.)-ийг эрүүд татаж, шоронд хийгүй юм уу???

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

Орос Улс дайн байлдаан хийгээд зав зай муутай байгаа ч гэсэн Монгол дахь өөрийн агентуудаа хамгаалах чадвар тайгаа байгаа шүү, үхлээ эрсэн үхэр минь, чам шиг юмыг чадхийлгэх бол юу ч биш шүү !

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.41.38

Мэргжлийн хяналтыг С.Амарсайхан дарга татан буулгасиймаа тэр зөв байсиймаа бөөн авилгач хулгайчид бөөгнөрсн бузр газар байсиймаа. Бузр монглд бузр байгууллга хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-12-23 103.212.162.144

Энэ нянбаатар гарч ирээд жилийн дотор ЭХ ний шинэ үүсвэр шийдсэн гэж хэлэх гээд л ядаж байх шиг бна, Голомтын баясгалан 6 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн, саяхан эхний ээлжыг ашиглалтанд оруулсан юм шүү ? Юм үнэнээр ээ сөйхан шүү!

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

Голомтын Баясгалан харан баясах эзэн нь, харин ашгийг нь халааслах далд эзэн нь Женко хэмээх төвдийн гарз нохойн гөлөг юмаа, хө !!!

Avatar

ТӨР өөрөөө 2024-12-23 202.70.43.34

баахан МЕГА төсөл хэрэгжээд байдаг Үр Ашиггүй ХУУРАМЧ ТӨСЛҮҮД ч юм шиг…..ажил нь цаасан дээр…..мөнгө нь дарга нарын халаасанд……..

Avatar

Нэргүй 2024-12-23 202.21.109.7

Хэрэв нөгөө унагаадаг Багануурын цахилгаан станцын төсөл хэрэгжсэн бол яах байсан бэ

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

Даваасүрэн байхгүй болох бсан доо, Түг жого !

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

Түг жого,түг жого …..,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж