"Том төслүүдээ хөдөлгөж чадвал бид хурдны замаар явна"

"Том төслүүдээ хөдөлгөж чадвал бид хурдны замаар явна"

"Том төслүүдээ хөдөлгөж чадвал бид хурдны замаар явна"

Монгол Улсын ирэх оны төсөв болон мега төслүүд хэрэгжсэнээр Монголд үзүүлэх эдийн засгийн нөлөө ач холбогдлын талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа


-Хамтарсан Засгийн газар ирэх онд томоохон төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Францын "Орано" компанитай байгуулах ураны төсөл, Хятадын “Чайна энержи” компанитай байгуулах хил холболтын төмөр зам төслүүдийг ирэх Лхагва гаригт УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ хоёр төсөл хөдөлбөл Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөж, ач холбогдлыг та юу гэж харж байна?

-Мега төслүүдийн хувьд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг шат ахиулж биднийг тодорхой хэмжээний орлоготой байлгах боломж. Тэгэхээр мега төслүүдийн эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр нэлээд өндөр байдаг. "Тавантолгой", "Оюутолгой" төслийн өнөөдрийг хүртэл эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байлаа.

Үүнтэй адил Засгийн газрын ярьж буй дараагийн төслүүдийг ч мөн адил урт, дунд, богино хугацаандаа төлөвлөөд санхүүжилтийг нь шийдээд улс төрөөс хамааралгүй үргэлжлүүлэх нь зүйтэй.

Жишээлбэл, одоо УИХ дээр яригдах ураны төсөл ч тэр бүх төслүүдийг цаашид хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүд санал нэгдэх нь зөв. Яагаад гэхээр улс орны хөгжлийн суурь нь дэд бүтэц байдаг. Тухайлбал, эрчим хүчний дэд бүтэц байх шаардлагатай байна. Дулааны V цахилгаан станц барина гэдэг үлгэр боллоо. Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хамааралтай. Өнөөдөр бид нийтээрээ цахилгааны хязгаарлалтад ороод сууцгааж байна. Дээрээс нь цахилгааны үнэ нэмэгдлээ. Үүнээс үүдэж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Энэ мэт асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийг байгуулах хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн тухай ярихын тулд суурь дэд бүтцүүдээ л шийдэх нь зүйтэй. Энэ нь ураны төсөл ч байна уу эрчим хүч нь ч байна уу аль нь ч байсан ялгаагүй. Мөн логистикийн дэд бүтэц төмөр зам эдгээр нь бидэнд маш чухал.  Энэ бүгдийг шийдэж чадвал бидний шороон замаар явж байсан эдийн засаг хурдны замаар явна гэсэн үг. Монгол Улс сүүлийн арван жил "Оюутолгой"-гоос өөр томоохон төсөл хэрэгжүүлж чадсангүй.

Тэгэхээр ирэх жил хэрэгжүүлэх томоохон төслүүдээ улс төрөөс ангид, сонгуулиас сонгуулийн хооронд хэрхэн авч явах, санхүүжилт зэргийг нь яаж  үргэлжлүүлэхийг тодорхойлсон байх ёстой.

Төмөр замын хувьд царигийн зөрүүнээс болоод 2030 он хүртэл өчнөөн хугацаа алдахаар болчихлоо. Тиймээс дэд бүтцүүдийг хийх шаардлага байна.

-Дээрх хоёр том төслийг хөдөлгөж чадвал  гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой юу?

-Мега төслүүд хэрэгжээд эхлэхээр томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Гэхдээ шууд гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гэсэн үг биш. Томоохон хөрөнгө оруулагчид орж ирснээр бусад нь дагаж ирнэ. Хүссэн хүсээгүй гадны хөрөнгө оруулагчдыг дагаад жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх юм. Гэхдээ Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид макро эдийн засаг болон улс төрийн тогтворгүй бодлоготой, хөрөнгө оруулагчид мөнгөө оруулсан бол буцааж авах магадлал бага, өндөр эрсдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсад үнэлэмж бага, зээлжих зэрэглэл муу. Тэгэхээр мега төслүүдийг зарласнаар олон улсаас томоохон хөрөнгө оруулагч олох ёстой.

Ингэхийн тулд макро эдийн засаг, улс төрийн тогтвортой бодлого баримтлах нь чухал.

Ингэж чадвал заавал мега төсөл хэрэгжүүлснээр бус цаашид Монголын зээлжих зэрэглэл өсч эргээд гадны хөрөнгө оруулагчийг татах боломж бүрдэнэ. Мэдээж, мега төслүүд эерэг нөлөө үзүүлнэ гаднын хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа.

-Монгол Улсын 2025 оны улсын  төсвийг алдагдалтай байна гэж үзээд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгвэл УИХ улсын төсвийг дахин хэлэлцэж баталлаа. Үр ашиггүй урсгал зардлуудаа хасаж чадсан гэж та харж байна уу. Ирэх онд ирж болзошгүй эрсдэл мөн юу байна вэ?

-Ирэх оны улсын төсвийг УИХ дахин хэлэлцэж батлахдаа урсгал зардлууд дээр таналт хийж алдагдалгүй байх талд нэлээд анхаарсан байна. Тиймээс өмнөхөө бодвол ахицтай гэж хэлж болно. Улсын төлөвлөж буй орлого нь бодит, найдвартай орж ирэх нь тодорхой орлого биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, компаниудын болон татварын орлого цаашлаад нүүрсний экспортоос шалтгаална. Нэг ёсондоо төсөөлөл дээр суурилсан гэсэн үг. Энэ нь орлогын зорилтот түвшиндээ хүрэхгүй байх эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй. Хэчнээн төсвөө алдагдалгүй баталсан ч зарлага хэвээр байгаад эргээд орлого төсөөлсөн хэмжээнд орж ирж чадахгүй бол төсөв алдагдалтай үргэлжлэх магадлалтай. Яагаад гэхээр Хятадад нүүрсний борлуулалт зогсонги байдалтай байна. Дээрээс нь сүүлийн нэг жил нүүрсний үнэ 30-40 хувиар унасан. Нүүрсний үнэ унаж байгаа учраас ченжүүд нүүрс авахгүй байна. Тиймээс төсвийн ихэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспортоос олох орлого бага байвал төсөөлсөн орлогодоо хүрэхэд хэцүү л гэж харж байна.

-Ирэх оны эхнээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Мөн саяхан цахилгааны үнийг нэмсэн. Удахгүй дулааны үнэ ч  нэмэгдэнэ. Эдийн засагчид "Үнийн өсөлтийн дарамт ирэх онд өндөр байна" гэдэг анхааруулгыг өгөх боллоо. Үнийн өсөлтийг сааруулах, тогтворжуулахад ямар бодлого барих ёстой гэж та зөвлөх вэ?

-Цалин хөлсний асуудал дээр хэд хэдэн зүйл байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нэрлэсэн цалин буюу цаасан дээр гэрээ хийгдсэн цалин 170 орчим хувиар өссөн. Гэсэн ч  бодит цалин 35 хувиар өссөн байгаа юм. Энэ нь жилд 2-3 хувиар өссөн гэсэн үг. Тодорхой хэмжээгээр цалин өсч байгаа ч эргээд улс төр макро эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэж төгрөгийн ханш унаж, инфляцийн өсөлтөд цалин идэгдээд байна. Мөн бизнес эрхлэгчид цалин хөлс нэмэгдэх сургаар барааны үнээ нэмээд байна.

Цалинг бүтээмж дээр суурилж нэмэх ёстой.

Цаанаас нь нэмээд байхаар төрийн байгууллагын цалин автоматаар нэмэгдэж түүнийг дагаад хувийн аж ахуй нэгж цалингаа нэмэх шаардлага үүсч байгаа юм. Үүнийг тэнцвэртэй байлгахын тулд нөгөө л дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байгаа  юм. Дэд бүтэц хөгжөөд ирэхээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэнэ, хөдөлмөрийн хуваарилалт сайн хийгдэж эргээд үнэлэмж нэмэгдэнэ.

Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр үнийн өсөлт угаас бий болно. Мөн цахилгааны үнийг яг ийм хэрэглээ өндөр үед нэмэх нь зөв шийдвэр байсан уу? 24 цагаар ажилладаг үйлдвэр зэрэгт хүнд тусах байх. Эцэст нь хэрэглэгч дарамтыг нь үүрч байна. Эрэлт нийлүүлэлтээ маш сайн бодох нь зөв. Эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж харж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг таван хувийн өсөлтэй байна. Энэ онд 81 сая тонн нүүрс экспортолсон. Ирэх онд энэ хэмжээний нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөө биелэх боломжтой гэж харж байна уу?

-Монгол Улс шиг хөгжиж буй орны хувьд эдийн засгийн дундаж өсөлт 5-7 хувь байдаг. Эдийн засгийн өсөлт нь тоондоо бус хүртээмждээ байх ёстой. Монголын эдийн засгийн дийлэнх хувийг томоохон хэдэн аж ахуй нэгжүүд бүрдүүлдэг. Тэр дундаа уул уурхай. Эдгээр нь хаалттай компаниуд байдаг. Баялгийн хуваарилалтыг цөөхөн хэд нь авдаг, иргэдэд очих хувь нь бага гэсэн үг. 5 хувийн өсөлтийг тийм ач холбогдолтой гэж харахгүй байна. Нүүрсний экспортын хувьд өндөр зорилго тавих нь зөв. Гэхдээ энэ жилийн үр дүнгээс харахад ирэх жил нүүрсний экспорт зорилтот төлөвлөгөөндөө хүрэхэд асуудал үүсч болзошгүй. Дээр хэлсэн

Нүүрсний үнэ унаж буй учир ихдээ л 50-60 сая тоннд хүрэх болов уу гэж бодож байна.

-Ирэх онд нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэл хүлээж байна гэж та хэллээ. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бол төсвийн орлого талд эрсдэл үүсэх нь ээ дээ? 

-Тийм ээ, ирэх оны эдийн засгийн хувьд нүүрсний экспорт дээр нэлээд эрсдэл үүсэхээр харагдаж байна. Дээр хэлсэн шалтгаанаас үүдэж эргээд төсвийн орлого тасалдах эрсдэлтэй. Төсвийн бодлогоор дамжсан валютын ханшид ирэх дарамт нэлээд өндөр байна. Үүнээс хамаараад төгрөгийн хадгаламжийн хүү буурахгүй. Эдийн засгийн өсөлт 5-6 хувь дээр, инфляци өсөх дарамт өндөр. Валютын нөөц байгаа ч нөөцийг хамгаалахын тулд нүүрс, алтны экспортоо сайн хийвэл валютын нөөцөө өсгөх боломжтой. Төсвийн орлогоо тодорхой болгоогүй учир төсөвт тодотгол хийх байх гэж бодож байна.

-Баялгийн сангаас иргэдэд ногдол ашиг хүртээх боломжтой болж Хуримтлалын санд иргэн бүрт 135  мянган төгрөгийн хадгаламж үүсээд байна. Мөн 1072 хувьцааны ногдол ашгийг тарааж эхэллээ.  Цаашид энэ мөнгийг яаж үр өгөөжтэй зарцуулбал зүйтэй вэ?

-Түгжрэл, утаа зэрэг нийгмийн асуудал их, иргэд бухимдалтай байгаа учир түр зуурын гал намдаах арга гэж харж байна. Гэтэл дээрх мөнгөөр өчнөөн бүтээн байгуулалт хийх боломжтой. Иргэд эх орны баялгаасаа ногдол ашиг хүртэх эрхтэй ч түүнийг нь  улс төрийн хэрэгсэл болгож ашиглахгүй байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.113.212

том төслүүд хөдлөх үгүйг ОХУ элчин шийднэ. Азизов ирэхдээ монголчууд үйлдвэрлэл ярьж байхаар уламжлалт (нүүдлийн) мал аж ахуйтайгаа явсан нь дээр гэж мэдэгдэл хийгээд ямарч төсөл хөдөлгөөгүйг бүгд мэднэ. Монголын барааг ОХУ-д оруулахгүй гэсэн өндөр гаалийн татварыг ч хөдөлгөөгүй. Азизов өөрийн гүйцэтгэгчийг төрийн тэргүүн хүртэл болгож байсан.

Avatar

санаа 2024-12-23 202.9.40.222

Иргэд шинэ төсөл., цөмийн эрчим хүч, гадаадын ажиллагсдыг түр оруулах асуудлуудад шүүмжлэлтэй хандаж байгаа. Үнэндээ эдгээр төслүүдийг эсэргүүцэх шалтгаан нь өмнөх төсвийн том том хулгай илэрсэн ч шийтгэлгүй, ихэнх төслүүд хэрэгжилгүй сураггүй мөнгөгүй болсон нь олонтаа. Бидэнд улс оронд маань эрчим хүчний хэрэгцээ маш их, мөн бүтээн байгуулалтууд ч ялгаагүй. Иймэсс өмнөх асуудлыг цэгцлэх, бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг эн зэрэгцэн явуулбал үр дүнд хүрнэ.

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.112.28

Tom tusluudee hudulguh ni mash zuv alham yam hiij buteen baiguulalt hiine geheer l garch ireed dur tavij eserguutsdeg,adgiin shaaruud bas ih bh ya aa jaahan yam unshij baimaar yam daa ene uhernuud

Avatar

Нэргүй 2024-12-23 202.70.43.34

ЗГ нь 14 их МЕГА ТӨСӨЛ хэрэгжүүлнэ гэж попроод л байдаг, тэд нар нь Хэзээ ч ашиглалтанд ордоггүй, Тодорхой тооны нээх олон олон хүмүүс тодорхой нууц сувгар орж ажилладаг, Үр дүн нь Үзэгдэж харагддаггүй тийм нэг Хачин Жигтэй төслүүд байгаад байгамдаа…

Avatar

ТОМ ТӨСЛҮҮД ХӨДӨЛЛӨӨ ГЭЭД 10 ЖИЛ БОЛЛОО 2024-12-23 202.179.18.152

ТОМ ТӨСЛҮҮД ХӨДӨЛЛӨӨ ГЭЭД 10 ЖИЛ БОЛЛОО НААД ОЮУ ТОЛГОЙГООС ӨӨР ТОМ ТӨСӨЛ АЛГА

Avatar

Амны салиагаа арч даа 2024-12-23 157.15.7.113

Энэ одоо хаанаас ямар их мэдэгч гараад ирээ бэ? Энэ нөхөр нэг жижиг өрхийн үйлдвэрлэл босгож үзсэн үү?
Том том ярихаасаа өмнө нэг жижиг өрхийн аж ахуй босгож үзээд тэр туршлага дээрээ үндэслээд бодит юм ярьж сурья.
Юун мега төсөл, эхлээд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүл, тэд чинь өсөж бойжоод хамтраад мега юм руу орно.
Эрүүл орчин бүрдээгүй цагт мега төсөл чинь мега баян-хоосны ялгааг бий болгоно.

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.112.28

maql shig teneg amitan yam chi uuruu yarij baigaa chini sots ueiin teneglel bn,yamar mal ni dchamd jijig tusluu hudulguud daraa ni tom tusul huduldug gej shivnev

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.115.254

ЭРХ БАРИГЧДЫН ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГА ЗОГСООГҮЙ ЦАГТ ЯМАРЧ МЕГА САЙХАН ТӨСӨЛ ОЛОН НИЙТЭД ТУС НЭМЭР БОЛОХГҮЙ, УЛС ОРОН УЛАМ УРРДАН ДОРОЙТОХ БОЛНО

Avatar

Нэргүй 2024-12-23 202.70.43.34

ТӨР Өөөрөө Бизнисэс ГАРАА ТАТСАН ЦАГТ Л УЛС ХӨГЖИНӨ

Avatar

Нэргүй 2024-12-23 103.168.34.43

Дэлхий даяараа нүүрснээс татгалзаж байхад хятад улс чадалтай болохоороо 5 жилийн дараа өөр эх үүсвэр лүү шилжиж манай нүүрсийг авахаа боливол бид яаж шүү амьдрана даа. Одоо үнэтэй байгаа дээр нь орох орлогоо илүү оюун ухаан шаардсан технологид зарцуулмаар. Манай залуучууд өндөр технологийг дор нь эзэмшинээ. Харин энэ мэт эдийн засагч, улс төрч нэртэнгүүд саад болохгүй байгаасай гэж залбирьяа

Avatar

Нэргүй 2024-12-23 139.5.216.9

Ах нараасаа үгийг нь сурчиж. Арай шинээр донгодохгүй бол хоцрогдсон тархи угаалт бна

Avatar

Нэргүй 2024-12-23 103.168.34.43

Нигер улс францын колони байж 40 жил ураны уурхайгаа ашиглуулаад баыгаль сүйрч ундны усаа холоос зөөж эдийн засагт нь ямарч нэмэр болохгүй харинч хүн амын эрүүл мэнд хорт хавдараар өвчилж байгааг францын ногоонтнуудын баримтат киноноос мэдэж 2022 онд францыг хөөж гаргасан нь 30 хувиа алдсан францчууд сандарч уранаа өгчих буурай орнуудыг хайсны нэг нь манайх. Нигерийн гашуун туршлагаас суралцаж өндөр шалгуурыг тэдэнд бас өөрийн авилгач улс төрчдөд тавьж иргэдийн хяналтыг сайжруулах хэрэгтэй

Avatar

Мэдлэг 0 2024-12-23 202.126.91.206

Мэргэжил мэдлэг сул энэ нөхөр дандаа мэддэггүй юмаа мэддэг юм шиг иархи их угаах юм хэхэ, тэрэнд нь хүмүүс их итгэж сонсдог бололтой, зүгээр л микро түвшиндээ бай

Avatar

21 2024-12-23 202.126.91.250

HURUNGU ORUULAGCH NEREER IREKH GADNII HULGAICH NAR MONGOLIIN BUH BAYLAGIIG SHULCHIHAAD ZAILAAD UGUH HUMUUS

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.112.28

mun dongodvoo,uher

Avatar

з 2024-12-23 202.126.89.254

том төсөл нэрээр гадныхан хэдэн саяаараа орж ирэх байх даа

Avatar

Нэргүй 2024-12-23 139.5.216.207

Хувийн компанийн өмчийг шууд дээрэмдэж авдаг төр засагтай Монголд усан тэнэг л биш бол хэн ч орж ирэхгүй!!! Гадаадын хөрөнгө оруулагч нар "Танай улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн гоё гоё хуультай боловч бид өмч хөрөнгөө дээрэмдүүлэхээс л гол нь айж байна" гэдэг!! Жишээ болгож Жапан тауны япон өвгөн, Эрдэнэтийн 49%-ийг төр нь булааж авсан г.м. хэргүүдийг ярьдаг!!! Манай төр засаг энэ мэт хэргүүдийг шуурхай шийдвэрлээд ил тод мэдээлэх хэрэгтэй л дээ!!!

Avatar

Нэргүй 2024-12-23 202.70.43.34

MAH-ын Засаглалын эринд нэг ч ТӨСӨЛ ХЭРЭГЖЭЭГҮЙ, ЭХЭЛСЭН ТӨСЛҮҮД НЬ ДУУСДАГГҮЙ, АШИГЛАЛТАНД ОРДОГГҮЙ УНТАА Он цаг үргэлжилж байнадааа……

Avatar

Нэргүй 2024-12-23 202.70.43.34

МАН-ын эринд ТӨР нь ӨӨРӨӨ Л 9 ШИДИЙН БИЗНИС , ТӨСӨЛ ХИЙЦГЭЭХ юмдааа……

Avatar

Нэргүй 2024-12-23 103.212.117.170

ene haltar tsaraitai nuhur yu geed shaagaad bndaa

Avatar

Зочин 2024-12-23 203.91.115.41

Хувьцаа ногдол ашиг бол зүгээр сул мөнгө тараалтаас шал өөр шүү. 10 гаруй жилийн өмнө Ман, Ан-н засаг иргэдэд 1.5 сая төгрөг тарааж, гэрлэсэн залууст 500,000₮ өгч байсан. Тэр мөнгөний эх үүсвэр нь Чалкотой маш хямдаар нүүрсээ гаргах гэрээ хийгээд урьдчилаад зээлээд авчихсан 350сая доллар байсан. Тэр бол сул мөнгө тараалт. Цацалт. Тэр ямар ч бодлого биш. Зүгээр л төрийн эрхийг авахын тулд иргэдийг хахуульдсан хэрэг. Тэр мөнгийг 10-аад жилийн турш нүүрсээ алдагдалтай үнээр зарж байж барагдуулсан.

Avatar

Нэргүй 2024-12-23 203.91.115.41

Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ 200 доллар гарчихаад байхад бид тонн тутмыг нь 30 долларт зарж байв. Яахав тээвэр нь нүүрснээсээ 2 дахин үнэтэй байлуу. Харин өнөөдрийн хувьцаа бол өөр. Иргэд авах ёстой мөнгө. Харин ирэх оны 1 сарын сүүлээр өгч эхлэх хуультай. Засаг хууль зөрччих шиг болсон. Оюун-Эрдэнэ маш том нээнтгэнд байна, миний бодлоор. Тэр маш сандарч, айж байна. Би хувьдаа түүнийг сонгуулиар улсын хамаг мөнгийг гөвж данс улайлгачихсан байх гэж хардаж байна. Өрсөлдөгчид нь түүнийг үүгээр нь айл

Avatar

Нэргүй 2024-12-23 203.91.115.41

гаж бэмбэгнүүлж байна. Юутай ч тэр нэг удаадаа иргэдийг хуурч дөнгөлөө. Уг нь бол төрийн санд гадны аудит оруулаад л бодит байдлыг, төрийн дансанд юу байгааг мэдчих бололцоотой. Монголын төр өөрөө хуруугаа шүлсдээд мөнгө тоолж суудаг учраас асуудлыг ийм бүдүүлэг доогуур түвшинд ярьж буй юм. Гадны орнууд гэрээлэн даах системээр хувийн хэвшилд эрхээ шилжүүлэн, нийгмийн баялагийг хуваарилуулж, гүйцэтгүүлж өөрсдөө хянаж суудаг. Ирэх онд төсөв найдвартай тасарна. Оны эхний өдрөөс нүүрсээ алдагдалтай

Avatar

Нэргүй 2024-12-23 203.91.115.41

үнээр борлуулж эхэлнэ. 2024 оны төсвийн төлөвлөлтөөс гүйцэтгэл нь алдагдалтай яваа. Өөрөөр хэлбэл 2 дахин бага үнээр нүүрсээ гаргаж байна. Хэрэв 8 сард төсвийг тодотгож зардлыг 3 трилион төгрөгөөр нэмээгүй бол бид өдийд 1 тэрбум долларын ашиг тоолж суух байлаа. Түүгээр ирэх онд өөрсдийгөө санхүүжүүлэх байсан. Өрөөр биш. 25 оны төсвийн алдагдал бараг 10 их наяд төгрөгөөс илүү гарах байх.

Avatar

Нэргүй 2024-12-23 203.91.115.41

үнээр борлуулж эхэлнэ. 2024 оны төсвийн төлөвлөлтөөс гүйцэтгэл нь алдагдалтай яваа. Өөрөөр хэлбэл 2 дахин бага үнээр нүүрсээ гаргаж байна. Хэрэв 8 сард төсвийг тодотгож зардлыг 3 трилион төгрөгөөр нэмээгүй бол бид өдийд 1 тэрбум долларын ашиг тоолж суух байлаа. Түүгээр ирэх онд өөрсдийгөө санхүүжүүлэх байсан. Өрөөр биш. 25 оны төсвийн алдагдал бараг 10 их наяд төгрөгөөс илүү гарах байх.

0 0
Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.92.217

Тэр сул мөнгийг аль нам тараасан билээ ! МАН шүү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж