Аймгийн хурц арслан Д.Алтанцоож өргөөний ээлжит түрүүгээ хүртэв

Аймгийн хурц арслан Д.Алтанцоож өргөөний ээлжит түрүүгээ хүртэв

Аймгийн хурц арслан Д.Алтанцоож өргөөний ээлжит түрүүгээ хүртэв
Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн "Азтай залуус 12-р сар" барилдаан өчигдөр/2024.12.21/ боллоо. Уг барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьат, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Тус барилдаанаас 60,000 төгрөгөөр хос тасалбар худалдан авсан нэгэн азтай үзэгч Вьетнам улсын Натранг аралд хосоороо аялах, амрах 8 сая төгрөгийн эрхийн бичиг хожсон бол түрүү бөхийн бай шагналд мөн энэхүү халуун орны тансаг аяллын хос эрхийн бичиг гардуулсан юм.
Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Мөн зохион байгуулагч байгууллагын шийдвэрээр арванхоёрдугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлогдсон Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан барилдаан цуцлагдсан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж