Элон Маск АНУ-ын сүүдрийн ерөнхийлөгч болох уу?

Элон Маск АНУ-ын сүүдрийн ерөнхийлөгч болох уу?

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Элон Маск АНУ-ын сүүдрийн ерөнхийлөгч болох уу?

Дональд Трампийг гадаадын удирдагчидтай уулзах тоолонд Элон Маск дагалдах болжээ. Тэрбээр арваннэгдүгээр сараас хойш Мар-а-Лаго харшаас бараг салаагүй. Трамп сонгуулийн ялалтаас хойших анхны гадаад айлчлалаараа Парисыг зориход мөн л Маск дагалдсан. Ингэснээр тэр олон улсын төрийн тэргүүнүүд, тэр дундаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзах боломжтой болсон юм. Трамп сонгуулийн дараа Украины ерөнхийлөгч Зеленскийтэй хамгийн чухал анхны дуудлагаа хийхэд Маск мөн л хамт байсан билээ.

Маск ийнхүү Трамптай зэрэгцэн дэлхийн удирдагчидтай ойр байгаа нь америкчуудыг түгшээх болов. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Маск АНУ-ын гадаад бодлогод хэрхэн нөлөөлөх бол, ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх болов уу гэх мэт олон асуулт хөвөрч байна.

Элон Маск АНУ-ын хамгийн хүчирхэг өрсөлдөгч Хятадад асар их хөрөнгө оруулалт хийдэг. Түүнийг хөшигний ард ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Хятадын дарга Ши Жиньпин нартай харилцаж байсан гэж ажиглагчид үздэг. Маск 2014 оноос хойш найман удаа Хятадад айлчилж, төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзжээ. Тэр бүү хэл нэгэн уулзалтын үеэр Хятадын ерөнхий сайд Ли Цян түүнд ногоон карт санал болгож байсан гэдэг.

Дээрх баримтуудаас улбаалаад Элон Маскийг АНУ-ын сүүдрийн ерөнхийлөгч, хамтран ерөнхийлөгч болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.189.117

Савсага трамп шизо маскын сонин хослол,,,,,,яаж л самрах гээд байнадаа,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж