Швейцарь улс дэлхийн хамгийн эгц дүүжин тээвэртэй болжээ

Швейцарь улс дэлхийн хамгийн эгц дүүжин тээвэртэй болжээ

Швейцарь улс дэлхийн хамгийн эгц дүүжин тээвэртэй болжээ
World’s steepest cable car in Switzerland

Швейцарийн Берн дэх Альпийн нуруунд шинэ дүүжин тээвэр нээгджээ. "Schilthorn" нэртэй дүүжин тээвэр таныг Жеймс Бондын "On Her Majesty’s Secret Service" кинонд гардаг ресторанд хүргэх болно.

Юу юунаас илүүтэй нь тус дүүжин тээвэр дэлхийн хамгийн эгц гэдгээрээ сонирхол татна. Тодруулбал, та 159.4 градусын налуугаар дөрвөн минутын дотор 775 метр замыг туулан уулын оройд гарах юм. Энэ нь Стечелберг тосгоныг далайн түвшнээс дээш 1650 метрийн өндөрт орших машингүй Мюррен тосгонтой холбодог.

Шинэ дүүжин тээврийг Гиннесийн амжилтаар хараахан бүртгээгүй байна. Гэхдээ Швейцарийн хувьд үүнтэй ижил төстэй өөр хэд хэдэн амжилтыг эзэмшдэг гэдгээрээ алдартай. Тухайлбал, дэлхийн хамгийн эгц төмөр зам 2017 онд Швейцарийн Стоос тосгонд нээгдсэн. Энэ нь 110 градусын налуу бөгөөд 743 метрийн өндөрт гардаг. Мөн Люцерн хотод дэлхийн хамгийн анхны дээвэргүй дүүжин тээврийг нэвтрүүлжээ.

Stanserhorn Cabrio
world’s steepest funicular railway
James Bond movie “On Her Majesty’s Secret Service” restaurant

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-22 5.161.65.47

ИЙМ НИЙТИЙН ТЭЭВЭР ГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ!!!!!

Avatar

Зочин 2024-12-22 203.91.115.45

Хөрвүүлэг хийхдээ ядаж жаахан ч гэсэн болгоомжилж сурахсан даа, хэдүүл. Хамгийн огцом гэвэл Халх хэл рүү утга нь бууна. Налуу хэвгийн тухай ойлголт нь шинжлэх ухааны тогтсон ухагдахуун. 100% налуу гэвэл 45° өнцгийг хэлдэг юм байна. 110% гэвэл 47.7 градус болно. 159.4%-н налуу нь бараг босоо, 71.73° өнцөг болно. Бараг л 90 градуст дөхөж байна. 775 м гэдэг нь туулсан зам гэхээс илүү өндрийн хэмжээ болов уу. Дүүжин тээврийн гараанаас эцсийн зогсоолд гарах хоорондох өндрийн зөрүү. Геометрийн мэдлэгэ

Avatar

Зочин 2024-12-22 203.91.115.45

эр бол 110°, 159° өнцгүүд бүгд хурц биш мохоо өнцгүүд. Тэгэхээрээ огцом биш болно. 100% бид google translate-д найдаж болохгүйн нэг нотлогоо нь энэ байна. Монголчууд ямар ч юм хамаагүй, за төрийн албанд бол бүр сайн, нэг тийм албан тушаал дээр хадагдаад авбал болох нь тэр гэж бараг бүгд бодоцгоодог нь сонин. Бодохоор барахгүй бүр тэр тушаал дээрээ ямар ч үнээр хамаагүй гараад тэндээ хадагдаж чаддаг нь үнэхээр хачин. Тэнд чинь хувь хувьсгалгүй ажил, бизнес явагдаж байгаа шүү дээ. Нэг жишээ нь л г

Avatar

Нэргүй 2024-12-22 203.91.115.45

Хариуцлагагүй байдлын ердөө нэг тохиолдлыг нь би энд шүүмжлээд зогсож байна. Хувийн салбар. Гэтэл төрийн алба ямар болоо, бодож үз дээ. Надад бол аймшиг л санагдаж байна. Аймшгаар зогсохгүй, гамшиг. Яг энэ гадаа оройд дүүрч байгаа, биднийг хордуулж буй утаа шиг хариуцлагын гамшиг тэнд тохиож байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Эртээдийн битүү шөлний хэрүүлээр би нэг их эмзэглээгүй. Харин тэр Лхагва гэгчийн бичүүлж тамга дарсан албан бичгийн алдаанд л эмзэглэсэн. Ялихгүй ч гэсэн төрийн хэрэг.

Avatar

Нэргүй 2024-12-22 203.91.115.45

Тоо тоолж мэдэхгүй, хулхи боловсролтой, толгойных нь эргүү гарч баруун зүүнээ ч ялгаж сураагүй хүмүүс яам тамганд жоом шиг үүрлэж бидний намаржин хэрүүл болсон 2025 оны төсвийг хэлэлцэж, тооцож суудаг ч юм билүү. Дүлийдээ найдаад унгараг гэж үг Халхчуудын дунд бий. Яг тийм зарчмаар эрэмдэг боловсролдоо найдаад хулгайн төсөв, цавчаа шургуулж суудаг ч юм билүү. Яг том хулгайг гардаад бариад авсан чинь "Өө энэ манай хэн зайлуул, тоо сайн мэддэггүй, тэрний суга, энэний бөгсөөр ажилд орсон хүн. Тэгээ

Avatar

Нэргүй 2024-12-22 203.91.115.45

л тооны орон андуураад явуулчихгүй юу. Бид эх оронч хүмүүс, юу гэж ийм бузар хулгай хийхэв. Тэр эргүү толгойтын буруу. Тэрнийг ажлаас халаал асуудлыг шийдчий" гээд Жавхлан хээв нэг яриад сууж байх ч юм билүү. Жавхлан өөрөө ч яг эрүүл биш, орон гаран хүн гэдгийг бид 3 саяулаа төсвийн хэрүүлээр мэдэж авсан шүү дээ. Ерөнхийлөгчийг хориг тавихаас өмнө нэг зүйл яриад, хоригийн дараа яг тэрнийхээ эсрэг юм яриад зогсож байсаншд. Би л лав тэр агшинд түүний нүднээс цочсоон. Хоёр өөр юм байлээшд, нүд нь.

3 0
Avatar

Нэргүй 2024-12-22 59.153.114.238

Энэ бол манай дарга нарын нэвтрүүлнэ гэж бодоод байгаа нийтийн тээвэр биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж