Герман: Зул зарын зах халдлагад өртөж, 5 хүн нас барав

Герман: Зул зарын зах халдлагад өртөж, 5 хүн нас барав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Герман: Зул зарын зах халдлагад өртөж, 5 хүн нас барав

Германы Магдебург хот дахь зул сарын зах Баасан гаригийн орой автомашинтай этгээдийн халдлагад өртжээ. Захаар хэсч явсан хүмүүсийн дундуур машинтай этгээд дайран орсноор таван хүн нас барж, 200 гаруй хүн гэмтэж бэртэв. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 41-ийнх нь биеийн байдал хүнд байгаа гэлээ.

Халдлагын сэжигтнээр нэг эрэгтэйг баривчилжээ. Германы хэвлэлд мэдээлснээр тухайн этгээд нь Магдебургаас өмнө зүгт 40 км зайд орших Бернбургт оршин суудаг Талеб А гэгч юм. Тэрбээр сэтгэцийн эмч мэргэжилтэй аж. Түүний халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Саудын Араб гаралтай Талеб А нь 2006 онд Германд ирж, 2016 онд дүрвэгчээр хүлээн зөвшөөрөгджээ.

Цахим сүлжээнд тарсан бичлэгээс харвал хар өнгийн "BMW" машин унасан хүн зул сарын захаар хэсч буй хүмүүсийн дундуур өндөр хурдтай давхиж орж ирсэн байна. Гэрчийн мэдүүлснээр тухайн машины араас цагдаагийн машин ч хөөж орж иржээ. Тухайн зах нь бетон блокоор хашаалагдсан бөгөөд явган хүний зам нь машин явахуйц өргөн зайтай.

Сэжигтэн этгээдийг исламын шашинтнуудаас айх, дайсагнах, үзэн ядах эмгэгтэй гэж Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фисер хэлжээ. Учир нь тухайн этгээд цахим сүлжээндээ исламын шашинтнуудыг ил тодоор шүүмжилдэг байжээ.

Энэ хэргийн улмаас Магдебургийн зул сарын захыг хаажээ. Энэ жилийн хувьд Магдебургийн зул сар ингээд дуусч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Н 1 минутын өмнө 202.126.90.175

лалынхныг оруулж ирсэн бол хохь нь гэдгийн

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.56

шаамар буджаргал загвар хөдөө тосгон гацааны охин эрт бэлэгийн харицаанд орж….дагавар хүүхэдтэй….эхийн тал том биётэй ихэнх нь оркууд……дээл базаль угласанүлэмж биётүүд нүх сүв болгодоо олон эрийн б**в хийсэн

Avatar

Зсссссс 1 цагийн өмнө 202.126.89.155

чи бэлгийн г********н байна. Эмчлүүл гэж зөвлөе

Avatar

Зочин 3 цагийн өмнө 199.126.239.22

Ирэх сонгуулиар Шольц маань унах нь улам л тодорхой боллоо доо. Мань хүний үед Герман хамгийн үнэтэй эрчим хүч хэрэглэлээ, брэнд болсон автомашины үйлдвэрүүдээ дампуурууллаа, амжилт хүсье Шольцдоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж