Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн 87 хувь нь Хятад иргэд

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн 87 хувь нь Хятад иргэд

Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн 87 хувь нь Хятад иргэд

УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь шүүмжлэл дагуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 дэх заалтад зааснаар уг хууль хэрэгжинэ. Манайхан ажиллах хүч оруулж ирнэ гэхээр дандаа хятад иргэн гэж ойлгоод байдаг. Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхдээ нийт хүн амын 3 хувьтай тэнцэхүйц иргэдийг оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 3.4 сая иргэнтэй гэж тооцоход нэг улсаас 34 мянган хүн орж ирнэ" гэдгийг хэлсэн юм. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-ны мэдээлснээр Монгол Улсад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 132 улсын 32543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл,

  • АНУ-ын 1511,
  • БНСУ-ын 1776,
  • БНХАУ-ын 17849,
  • ОХУ-ын 4424 иргэн,
  • Бусад улсын 6983 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан.

Хуулийн дагуу Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 105142 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.93 хувь, үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.51 хувь, ОХУ-ын иргэд 0.12 хувь, АНУ-ын иргэд 0.04 хувийг тус тус эзэлж байна.

Харин Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийг зорилгоор нь авч үзвэл,

  • Албан зорилгоор 644
  • Хөдөлмөр эрхлэх 14006
  • Суралцах 6227
  • Хөрөнгө оруулах 2852
  • Цагаач 1779
  • Шашны 50
  • Гэр бүл, хувийн зорилгоор 6985 гадаадын иргэн оршин сууж байна.

 77 МЯНГАН ХЯТАД ИРГЭН ЦАХИМ ВИЗ МЭДҮҮЛЖЭЭ 

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын цахим виз олгож эхэлсэн юм. Тодруулбал, 2021 оноос хойш нийт 127936 гадаадын иргэнд цахим виз олгосон бөгөөд цахим виз мэдүүлэх гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 

Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 орны иргэдэд 2023 онд 31242 цахим виз, 2024 оны эхний 11 сарын байдлаар 88794 цахим виз олгосон нь өмнөх оноос 2,8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

2024 онд цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл,

  • БНХАУ-ын 77448,
  • БНЭУ-ын 1334,
  • БНСУ-ын 677,
  • Индонез Улсын 391,
  • Бусад улсын 8944 иргэн байна.

Үүнээс гадна Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой болжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-12-23 202.55.188.35

Гадаадын иргэдийн тоог тогтоохдоо МУ н насанд хүрсэн хөдөлмөрийн насны хүн амын 3% иас хэтрэхгүй бх гэж хуульчлах хэрэгтэй. Учир нь манай хүн амын дийлэнхийг буюу 60 с 70% г насанд хүрээгүйчүүд, тэтгэвэрийхэн, хөдөлм.н чадваргүйчүүд эзэлдэг. Тэр дундаа нэг улсын иргэдийн тоог тогтоохдоо нийт гадаадын иргэдийн 50% иас хэтрэхгүй бхаар тогтоох. Энэ нь Үнд.ний Аюулгүй Бдлын заалтад нийцнэ. Хойт сол.с ажиллах хүч авах нь хятадуудаас дээр. Тэгээд хөдөлм.н хуулиа чангатган, цалингаа сайн өг монголч.да.

Avatar

Иргэн 2024-12-23 202.21.96.212

Энэтхэг, Солонгос, индонез, бусад улсын иргэдийн визийг сайн олгоод хятад иргэдийн виз-ний 20%-г л зөвшөөрөөд л болоо юм бишүү, хаха

Avatar

зочин 2024-12-23 202.126.93.21

МОНГОЛЫН ХЭДЭН ҮЙЛДВЭРҮҮД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТҮҮХИЙ ЭД МАТЕРИАЛАА ХЯТАДААС Л АВДАГ ЭСРЭГЭЭРЭЭ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХЯТАДАД Л ЗАРЖ АМЬДАРЧ БАЙНА ӨӨР ЯМАРЧ СОНГОЛТ АЛГА ДАА ТЭГЭЭД ХЭДЭН ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЖИЛЛУУЛАХ ЗААЖ ӨГӨХ ГЭЖ ХЯТАДУУД Л ИРЖ БАЙНА ХЭДЭН ӨВӨР МОНГОЛЧУУД АР МОНГОЛОО ҮЗЭХ ГЭЖ ИРДЭГ БАЙХ ЕВРОП АМЕРИК БУСАД ОРНООС ХААЯА ХҮМҮҮС ИРДЭГ ЗУНДАА ХЭДЭН ЖУУЛЧИН Л ИРДЭГ БАЙХ

Avatar

Нэргүй 2024-12-23 122.201.31.164

gadaad ajilchinch geh shig hytadaas oor ymar ats ni manaid irdeg yum . nymbaatar oyunerdene hoyriig bushuu tvrgen zailuuluul taarna hytad urwagchid

Avatar

Нэргүй 2024-12-23 122.201.31.204

tegjil taarna h**** har hytaduudiig oruulj ireh geed chichred bga hulgaichuud manai ulsiig hytadiin sheesheer dvvrgeh gej bgaan bnaldaa hulgaichuudiig oruulj irhiin bol hytaduudtai yutai iitein in **** oruul ireh zushuurliig in olgoson hulgaichuudiig bvgdiig in **** hvis temtsene

Avatar

зочин 2024-12-23 202.126.93.21

АЖЛЫН ШААРДЛАГААР ИРНЭ Ш ДЭЭ МАНАЙХАН БҮГДЭЭРЭЭ ЭРЭЭН ХӨХ ХОТ БЭЭЖИН ЯВДАГ БҮГДЛ ХЯТАДААС БАРААГАА АВДАГ БИЗ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-12-23 103.168.34.43

Нэгмөсөн чайна таунтай болмоор юм

Avatar

зочин 2024-12-23 59.153.115.85

Хувийн компани ихэнх цаад эзэд хятад шдэ бусад улс оронтой евроазын холбоонд элсэж монгол хятад нийлсэн хувийн хэвшлийн дарангуйлал үнийн дарамт чанаргүй бараа бүтээгдүүнээс ангижирмаар бна

Avatar

Зүү 2024-12-23 66.181.186.215

хэдэн зуун жил хятадтай харьцсаар ирсэн. саяхандаа 70-аад оны сүүлч хүртэл хятадууд байсаар ажил хийсээр л байсан. 1962 онд тэр үеийн ЗХУ БНХАУлсын харьцаа муудсанаас бид хятадыг үзэж чадараа байсан болохоос өөр юм байхгүй. ирж л байг. харин бид улам сэрэмжтэй болно. өвөг дэдэс чонотой газар хонио хариуд гэж сургасан байдаг. дэмий үг биш.

Avatar

ХУУЛЬЧ 2024-12-23 202.9.47.46

УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААТАЙ ХОЙД СОЛОГНГОСУУДЫГ МОНГОЛД ИРҮҮЛЭХИЙГ ТӨР ,ЗАСГААС ЯНЗ БҮРИЙН ШАЛТАГ ЗААЖ ХОРИГЛОХООР ХЯТАДУУДААС ӨӨР ХЭН МОНГОЛД АЖИЛЛНА ГЭЖ ИРХЭВ ДЭЭ.,,,,,БИДНИЙ ААШ АРАНШИН ,,,БАС ГАДНЫ ДОХИО ЗАНГАА ИХ НӨЛӨӨЛДӨГ Л ДӨӨ .,,ОДОО ТЭГЭЭД ЦЭВЭР ЦУСАА ЯРИАД МОНГОЛООРОО БАЙХ,,,ЭСХҮЛ ,,, ХЯТАДЖИХААС ӨӨР ЗАМ ХАРАГДАХГҮЙ БАЙНА ДАА .,,,,,ДАРГА УЛС АЛЬ 1961 ОНООС Л ИНГЭЖ ЗААЛГУУЛЖ,,ЭХЭЛСЭН ХОЙНО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД БАЙЖ ДЭЭ.,,,,,,ХЯТАД ОРОС ,БАРУУН ЕВРОП,,,АМЕРИК ҮҮНИЙГ ДЭМЖИНЭ ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Нэргүй 2024-12-23 139.5.216.207

Таиланд мэтийн улсууд гадаадын иргэдийг аль болох олноор ирүүлэх бодлого баримталж, тэднээс "халаас"-ыг нь хоосолж, валют олдог!! Хамгийн эхлээд тэд зочид буудлуудад маш их орлого оруулдаг. Дараа шопинг хийж баахан мөнгөө дэлгүүрт нь үлдээдэг. Зоогийн газрууд, үзвэр, үйлчилгээний бусад салбарууд нь тус тусын "хувь"-ийг хүртдэг. Ингээд Харин монголчууд болохоор гадаад иргэдийг хардаж сэрдэж, аль болохоор хөөж явуулахыг хичээдэг!! Тэгсэн атлаа монголчууд өөр хоорондоо байнгын хэрүүлтэй!!!

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.40.162

Энэ хятад дандаа комэнтод орж ирэх юм

Avatar

ЗОЧИН 2024-12-23 203.91.115.37

ХАМГИЙН БАЛИАР ХАМГИЙН ЗАВАААН ХЯТАД ЭРЧҮҮД Л ОРЖ ИРЖ ТААРАА ТЭДЭН ДОТОР БАТГЭГДСЭН УЭРГҮҮД Ч ОРЖ ИРНЭ. МАНАЙ БЭЛЭН ХҮҮХНҮҮД 10 ААР ЯВАХ БИЗ.

Avatar

Нэргүй 2024-12-23 139.5.216.207

Хүүхнээ хариуцах чадалгүй чам шиг юмнуудаас л болж байгаа юм!!!

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.40.162

Монгол хэл сайн суржээ чи

Avatar

Нэргүй 2024-12-23 202.70.43.34

ХУУЛИЙГ ДЭМЖИЖ БНА. ГЭВЧ МОНГОЛД ХҮМҮҮС НЬ ЗАЛХУУ, КОМПАНИУД НЬ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ ХҮНД , ЦАЛИН НЬ БАГА ЮМ ЧИНЬ ХЭЦҮҮҮҮДЭЭЭЭЭ…….

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.40.162

Хятадын шээс амаа хамхи

Avatar

Нэргүй 2024-12-23 103.168.34.133

Хятадууд десант буух нь. Сайнзориг Хятад цэргийг буулгахад тосож авах таатай орчин бүрдүүлж бна. 1911 он яг давтагдлаа.

Avatar

Зочин 2024-12-23 202.9.40.162

Улны х***а нар л их ирнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж