Хойд Солонгостой холбогдох хакерууд энэ жил 1.34 тэрбум ам.доллар бүхий крипто валют хулгайлсан 47 хэрэг бүртгэгдсэн байна. "Blockchain" мэдээллийн шинжилгээний фирм "Chainalysis"-ын мэдээлснээр, энэ онд хулгайд алдагдсан дэлхийн нийт хөрөнгийн 61 хувийг тус хакерууд хулгайлсан аж.
Түүнчлэн Хойд Солонгосын крипто довтолгоо улам бүр нэмэгдэж байгааг онцолж, томоохон хэмжээний зөрчлийг гүйцэтгэх хурд, боловсронгуй байдлаа нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.
2024 онд 2023 онтой харьцуулахад 100 сая ам.доллараас давсан халдлага олон удаа гарсан байна. Хойд Солонгосын хакерууд крипто платформд нэвтрэхийн тулд ихэвчлэн хуурамч мэдээлэл, гуравдагч этгээдийн ажилд авах зуучлагч, алсаас ажиллах боломжийг ашигладаг аж.
Тухайлбал, АНУ-ын Хууль зүйн яам саяхан Америкийн компаниудад мэдээллийн технологийн алсын гэрээлэгчээр ажиллаж, хувийн мэдээллийг хулгайлж, ажил олгогчдоос 88 сая гаруй ам.долларыг дарамталж авсан Хойд Солонгосын 14 иргэнийг ялласан байна.
Гэвч өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа санхүүгийн цахим хулгайн хэмжээ хоёр дахин буурсан байна.
Тэдний эвсэл улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь Хойд Солонгос Украинд цэргээ байрлуулж, Орост баллистик пуужин нийлүүлэх боломжийг олгож, хариуд нь Москва Умардын эзэмшиж байсан олон сая ам.долларын хөрөнгийг чөлөөлж өгчээ. Хойд Солонгосын хулгайлсан мөнгө дээд хэмжээний уулзалтын дараа ойролцоогоор 53.73 хувиар буурсан бол хувь хүний хулгайлсан мөнгө таван хувиар өссөн гэж "Blockchain" мэдээлэв.
Холбоотой мэдээ