С.Батболд удирдах ажилтнуудтайгаа уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

С.Батболд удирдах ажилтнуудтайгаа уулзаж байна

Маргааш өглөө 10.00 цагаас Төрийн ордонд МАХН-ын ээлжит долдугаар бага хурал эхэлнэ. Бага хурлын гишүүд хэдийнээ нийслэлд ирсэн бөгөөд хурлын бэлтгэл ажил ч ундарч байна. Яг одоо нэгдүгээр сургуулийн өмнөх “Маршал” харшид МАХН-ын дарга С.Батболд аймгуудаас ирсэн намын удирдах ажилтнуудтайгаа уулзаж байна. Үүний дараа МАХН-ын удирдах зөвлөл хуралдах юм. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгууд Орхон, Сэлэнгэ, Булган аймгуудад хоёр хоног ажиллаад ирсэн. Тэр ирсэн даруйдаа намынхаа Бага хурлын бэлтгэл ажилд ороод байгаа нь энэ. Маргааш болох МАХН-ын бага хурлаар тус намын нэр, билэгдлийг солих болон намын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж