Өмнөд Солонгос 130 мянган хүнд "E-9" виз олгоно

Өмнөд Солонгос 130 мянган хүнд "E-9" виз олгоно

Өмнөд Солонгос 130 мянган хүнд "E-9" виз олгоно

Өмнөд Солонгос улс 2025 онд 130 мянга хүртэлх гадаадын иргэнийг тус улсад ажиллах зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажиллах боломжийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь ажиллах хүчний хомсдолд орсон тодорхой салбарт гадаадаас ажилчин авах боломжийг олгох юм. Тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн яам Баасан гаригт мэдэгдэл гаргаж, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ирэх онд ажилд авах ажилчдын тоог 130 мянга байхаар тогтоосон нь энэ оны 165 мянгаас буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхлэх тогтолцоог 17 түнш оронтой хамтран 2004 онд байгуулсан бөгөөд тухайн үед ажиллах хүчний хомстолд орсон ажил олгогч нарын шаардлагын дагуу бий болгож байжээ. Тажикстан улс ирэх жил уг тогтолцоонд нэгдэх аж.

Уг системийн дагуу "Е-9" визтэй хүмүүс ажиллах хүчний хомсдол их байгаа үйлдвэрлэл, барилга болон бусад аж үйлдвэрийн салбарт ажиллах боломжтой.

Ирэх онд авах гадаад ажилчдын тоог ажиллах хүчний эрэлтийн тоон дээр үндэслэн гаргасан гэж яамнаас мэдээлжээ.

Аж үйлдвэрээр нь авч үзвэл, Солонгосын үйлдвэрлэлийн салбарт 72 мянга хүртэлх ажилчин, хөдөө аж ахуй, сүүний үйлдвэрт дээд тал нь 10 мянга, загас агнуур 8500, үйлчилгээ 3000, усан онгоцны үйлдвэрлэл 2500, барилга 2000 зэрэг хүн ажиллах боломжтой болно. Үлдсэн 32 мянган визийг эдгээр салбараас хүсэлт гаргавал олгох боломжтой гэж яамнаас мэдээллээ. Мөн тус яам ирэх онд 75 мянган гадаадын иргэнд "Е-8 виз" олгохоор төлөвлөжээ. Уг схемийн дагуу цагаач ажилчдад найман сар хүртэлх хугацаанд ажиллах зөвшөөрөл олгодог.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Адгийн боол 2024-12-21 176.0.16.184

найман сар махаа зулгаалгаад буцаад хөөгдөж ирэх үү

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.180.196

Овоо доо. Тэнэг ерөнхийлөгч нь энэ боломжийг хааж байсан билээ. Одоо огцорсон. Явцгаая монголчууд аа.

Avatar

Нэргүй 2024-12-21 185.56.83.83

Монголчуудаа яв ажил хийж сур, мөнгө ол, барууныг дагаад яаж хөгжсөн байна хар үз, гараараа барьж үз бишир суралц хэдий болтол жалганы ядуу харанхуй амьдрах юм бээ

Avatar

Аод 2024-12-21 203.169.48.150

Өөрөө явад, сураад, мөнгө олоод, жалганаасаа гарчихсан амьтан уу, юу хийж бүтээв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж