АНУ дахь "Starbucks"-ын 11 мянга гаруй бариста цалин хөлс, ажиллах нөхцөлтэй холбоотой маргааны улмаас тав хоногийн ажил хаялт зарлажээ. Тодруулбал, Лос-Анжелес, Чикаго, Сиэтл хотын бариста нар Баасан гаригаас эхлэн ажил хаялт зарласан бөгөөд хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол ажил хаялт улам бүр нэмэгдэх болно гэж "Starbucks Workers United" мэдэгдэв. Бариста нарын үйлдвэрчний эвлэлээс "Starbicks"-ыг цалин хөлс, боловсон хүчнийхээ тоог нэмэгдүүлж, ажилчдын хуваарийг сайжруулахыг уриалж буй. "Starbicks"-ын хэвлэлийн төлөөлөгч ажил хаялт зарласны хариуд "Бид тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна. Үйлдвэрчний эвлэл ширээний ард суух хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэл хоёр жилийн өмнөөс "Starbucks"-тай тохиролцох гэж хичээж байв.
Тус компанийн ажилчид 2021 онд "Workers United" эвлэлд нэгдсэн бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Брайан Никкол зэрэг албан тушаалтнуудын сая долларын цалин, урамшууллыг энгийн бариста нарын цалинтай харьцуулж байна. "Starbucks"-ийн бариста нар цагт дунджаар 18 ам.долларын цалин авдаг бол долоо хоногт 20-оос доошгүй цаг ажилладаг хүмүүст цагийн 30 орчим ам.долларын тэтгэмж олгодог байна. Энэхүү ажил хаялт нь "Starbucks"-т тулгарч буй сорилтууд, тухайлбал борлуулалт буурч, улс төрийн хурцадмал байдлаас үүдэн бойкот зарласан үед болж байна. Түүнчлэн Амазоны хүргэлтийн жолооч нар эсэргүүцлийн жагсаал явуулж байгаа бөгөөд тэд мөн ажлын нөхцөл, гэрээг сайжруулахыг уриалж буй.
Холбоотой мэдээ