Хятад улс хүний гараар бүтсэн дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал барьж, агаарын тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар тус улсын зүүн хойд эрэгт баригдаж байгаа Далянь Жинжоу Бэй олон улсын нисэх онгоцны буудал нь дөрвөн хөөрөх зурвас, 900 мянган хавтгай дөрвөлжин метр зорчигчийн терминал бүхий 20 хавтгай дөрвөлжин километр арал юм.
Албаныхны мэдээлснээр, 540 мянган нислэгээр жилд 80 сая зорчигч тээвэрлэх зорилготой бөгөөд эхний хэсэг нь 2035 онд нээгдэнэ. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнээр, "Улсын хамгийн том далайн нисэх онгоцны буудал далайн түвшнээс зүүн талаараа нар манддаг шиг аажим аажмаар дээшилж байна" гэж бичжээ. Энэ нь баригдаж дууссаны дараа Хонг Конгийн олон улсын нисэх онгоцны буудал (HKG) болон Японы Кансай нисэх онгоцны буудлаас (KIX) хамаагүй том байх бөгөөд, хиймэл арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох юм.
7.5 сая хүн амтай Далянь хот нь Япон, Өмнөд Солонгостой ойр оршдог тул удаан хугацааны туршид зорчигч тээврийн голлох газар байв.
Бараг зуун жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй Далянь Жоушуйзи нисэх онгоцны буудал дээд хүчин чадалдаа аль хэдийнээ хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа өргөтгөсөн гэж тус улсын "Yicai" сонинд бичжээ. Үүний хүрээнд шинэ нисэх онгоцны буудал байгуулах ажлыг 2003 оноос эхлүүлж байжээ.
Нэргүй 2024-12-21 45.117.35.10
үнэн байна шүү Тэгэхэд бид яндангаа тоолоод лаагаа бэлдээд л
Zochin 2024-12-21 103.212.117.58
Hunii garaar buteegui buudal gej bas bainaa
Үнэхээр сайн юмаа 2024-12-21 103.57.94.105
гоё юмаа
Бодит түүх 2024-12-21 59.153.86.201
Энэ бол мааш гоё мэдээ, өмнө болон ирээдүйгээ ингэж төлөвлөж ажилладаг байх ёстой
Зочин 2024-12-21 202.9.40.162
Хятадын төрийн хэвлэл юм уу хаашаа юм тархи угаахаа боль
Нэргүй 2024-12-21 185.56.83.83
Зайл чи жалга довоо яриад хулмастай ороzоо шүтээд үх