Утааны сонсголоор улс төр хийх вий!

Хуучирсан мэдээ: 2024.12.21-нд нийтлэгдсэн

Утааны сонсголоор улс төр хийх вий!

Утааны сонсголоор улс төр хийх вий!

Өвөл болхоор утаагаа санадаг монголчуудын хувьд удахгүй нэгэн сонирхолтой үйл явдал болох нь ээ. Тэр нь УИХ дээр утааны сонсгол хийхээр болж. Өөрөөр хэлбэл, олон нийтээс гарын үсэг цуглуулж, санал ирүүлсний дагуу агаарын бохирдол, утааны хяналтын сонсгол хийхээр ажлын хэсэг ч байгуулав. УИХ-аас Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллана. Харин тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар багтжээ.

Ажлын хэсэг агаарын бохирдол, утааны хяналтын сонсгол хийх бэлтгэх хангах юм. Харин олон нийтийн зүгээс утааны сонсголыг Төрийн ордонд бус нийслэлийн хамгийн их утаатай хэсэгт, газар дээр нь гэр хороололд очиж хийхийг уриалаад байгаа билээ.

Нийтийн болон хяналтын сонсгол хийх нь зөв зүйтэй ч өмнө нь зохион байгуулагдсан нүүрсний, хөгжлийн банкны сонсголуудын үр дүнгээс харвал, утааны сонсгол хэдэн улстөрчдийн пи-ар болоод дуусах вий гэсэн олон нийтийн болгоомжлол байна. Утаа ганцхан өнөөдөр гарч ирсэн юм ч биш. Үе үеийн Засгийн газар, Хотын дарга, төр утаатай тэмцэж, утаагаар хөлжиж, улстөр хийх ирсэн нь гашуун үнэн билээ. Тиймээс энэ удаагийн утааны сонсголд цөөн хэдэн улстөрчдийн пи-ар болж, хариуцах эзэнгүй, хариуцлага тооцох хаяггүй хэдэн өдөр хэдэн улстөрчдийн нэр зарлаад өнгөрөх вий!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж