Утааны сонсголоор улс төр хийх вий!

Утааны сонсголоор улс төр хийх вий!

Утааны сонсголоор улс төр хийх вий!

Өвөл болхоор утаагаа санадаг монголчуудын хувьд удахгүй нэгэн сонирхолтой үйл явдал болох нь ээ. Тэр нь УИХ дээр утааны сонсгол хийхээр болж. Өөрөөр хэлбэл, олон нийтээс гарын үсэг цуглуулж, санал ирүүлсний дагуу агаарын бохирдол, утааны хяналтын сонсгол хийхээр ажлын хэсэг ч байгуулав. УИХ-аас Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллана. Харин тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар багтжээ.

Ажлын хэсэг агаарын бохирдол, утааны хяналтын сонсгол хийх бэлтгэх хангах юм. Харин олон нийтийн зүгээс утааны сонсголыг Төрийн ордонд бус нийслэлийн хамгийн их утаатай хэсэгт, газар дээр нь гэр хороололд очиж хийхийг уриалаад байгаа билээ.

Нийтийн болон хяналтын сонсгол хийх нь зөв зүйтэй ч өмнө нь зохион байгуулагдсан нүүрсний, хөгжлийн банкны сонсголуудын үр дүнгээс харвал, утааны сонсгол хэдэн улстөрчдийн пи-ар болоод дуусах вий гэсэн олон нийтийн болгоомжлол байна. Утаа ганцхан өнөөдөр гарч ирсэн юм ч биш. Үе үеийн Засгийн газар, Хотын дарга, төр утаатай тэмцэж, утаагаар хөлжиж, улстөр хийх ирсэн нь гашуун үнэн билээ. Тиймээс энэ удаагийн утааны сонсголд цөөн хэдэн улстөрчдийн пи-ар болж, хариуцах эзэнгүй, хариуцлага тооцох хаяггүй хэдэн өдөр хэдэн улстөрчдийн нэр зарлаад өнгөрөх вий!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-21 202.126.89.129

Монгол хүн юмыг муулахдаа гайхамшигтай гарамгай. Бас бялдууч гэдэг нь тамтаггүй. Харин энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг олох талаар ярилцах юм бол нэг ч олигтой үг олж чадахгүй, Тийм учраас хүлээх зүйл байхгүй ойлгомжтой. Зуухны яндан, машины яндангийн тоо нэмэгдвэл утаа нэмэгдэнэ, хасагдвал багасна. Хэвэнд ээ байвал өнөөдрийн хэмжээнд байна. Өөр өндөр үр дүнтэй зам байхгүй.

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.190.187

СЭМҮТ-ийн их эмч нар өөрсдөө шизофрени өвчтэй. Тэд өвчтөнүүдийг үзэх ба өвчтөнүүдийг СЭМҮТ-д хэвтүүлэх маш дуртай тэгэж байж тэд өөрсдийгөө өвчтөнүүдээс илүү гэх мэдрэмжийг авдаг. Өвчтөн ирж үзүүлэхгүй бол араас нь нэхэл дагуул болдог. Өвчтөнүүд нь тэтгэмж авах гэсэн гуйлгачид тул тэд СЭМҮТ-ийн ажилтнуудад долгинодог. Долгиносон, ядуу өвчтөнүүд ба галзуу гэх тодотголтой шизофрени өвчнөөс болж СЭМҮТ-ийн бүх ажилтнууд томрох донтой болчихсон.

Avatar

Нэргүй 2024-12-21 74.14.152.237

Номт дааж аваад xийе гэж байxад өгдөггүй сонсгол болгож эзэнгүйдүүлж байдаг одоо би авьяаа дааяаа гэx xүн энэ xэдээс гараx уу, бүгд л зугтацгаана тэгээд xойтон яаx вэ гээд сууцгааж байна ВАНГА шиг xэлчиxэе !!!

Avatar

Bold o 2024-12-21 116.120.126.36

сүүлийн 34 н жилийн 30н жилд нь МАНгарууд төр барьж засагласан байна…тэгээд хэний буруу вэ..мангасуудаа…

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.184.69

Xxa. Ahaa udaj neree uurchilj bichildee. Tgleech setguulch ni aldaatai bichsen bnshde

Avatar

Зүү 2024-12-21 66.181.186.215

дарга цэргүүдийг нь хараарай. ёмтой улс төрийн тавилттай жүжиг болно.

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.190.187

Оркуудыг буцаагаад хөдөө рүү нь явуулцгаа. Утааны 80 % нь гэр хорооллын утаа .

Avatar

Нэргүй 2024-12-21 202.9.40.201

Үе үеийн нийслэлийн болон төрийн албаны дарга нар уутаагаар баяжиж ирсэн гэсэн дүгнэлтийг танай сайт хийж байгаа нь бодит байдалд нийцэхгүй хариуцлагагүй дүгнэлт болжээ. Утааг багасгахын төлөө явсан нь үнэн. Харин тэмцэх арга барил нь буруу байсан байж болно. Та нар төр засгийн ажлыг дандаа хараар будаж байх юм. Сонсгол хйисэнгүй гээд шүүмжлээд сүржигнээд байсан биз дээ. Одоо болохоор сонсгол хийх гэлээ гээд шүүмжлээд байдаг. Гол зорилго нь харлуулах л юм байна

Avatar

Ламбаа 2024-12-21 66.181.186.215

очиж очиж энэ архичингаар хийлгээд ямар үр дүн гарах вэ? гэдгийг бододогүй олгой толгойтонгууд вэ?! эмийн сонсголоос ямар үр дүн гарсан бэ?! монос энто ази фарм бусад холбогдох дээрэмчингүдийг дуудаж ирүүлж чадаагүй. хуульч хүн даргалах нь зүйтэй юм билээ. сүүлийн 20 жилийн юм ухна. энхбол.м. бадамжунай мөнх баяртангуудыг дуудаж чадахуу?! … энэ ёстой улс төрийн таилттай жүжиг болорд өнгөрнө бизээ. ёайн зориг чаднадаа!!!!!!

Avatar

зочин 2024-12-21 66.181.183.32

Хятадууд нэг хурал дээр орж ирээд шууд баривчлаад аваад гарч байсан тийм болгочихвол хариуцлага сайжрана даа Шүүх прокурор авлигатай тэмцэх газараас хүн оролцуул эрх олго Баримттай байна шүү дээ

Avatar

Зочин 2024-12-21 59.153.113.245

хэдэн хулгайч улс төрчдийн нэрийг зарлаад өнгөрдөг жишиг тогтсон нэг тиймэрхүү л юм болно дараа нь буруутай хулгайч дарга нар нь бүүр том дарга болоод дуусдаг

Avatar

зочин 2024-12-21 66.181.183.12

Нийслэлд агаарын бохирдол зориуд өсгөж иргэдийг хорлосон этгээдүүд бол тодорхой Ардчилагч гэх бүлэг хулгайчид Хүний эрх гэх үг дор иргэдийг газар бүрээс нийслэл рүү билчээсэн Гэр хорооллыг тэлж агаарын бохирдол өсгөсөн Нүүдлийг хязгаарлах аливаа оролдлого бүрийг жадлан эсэргүүцсэн Нүүдэл хэвээр гэр хороолол тэлсээр ямар ч арга хэмжээ авсан ч агаарын бохирдол дийлдэхээ болилоо Хамгийн сүүлд л гэхэд хуучирч муудсан зуух янданг солих ажлыг эд нар саатуулжээ Тэгээд бүх бурууг бусдад тохож гүтгэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж