Х.Нямбаатар ажлаа хийх л үлдэв!

Х.Нямбаатар ажлаа хийх л үлдэв!

Х.Нямбаатар ажлаа хийх л үлдэв!

Улаанбаатарчуудын хамгийн том толгойны өвчин бол агаарын бохидол, утаа. Утаатайгаа хэдэн жил тэмцэж, хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ гээд тооцвол бидний алдсан боломж хэдэн их наядаар хэмжигдэнэ. Утааг бууруулах шинэ төсөл, шийдэл, санаачлага үе үеийн дарга нар, шийдвэр гаргах түвшинд яригдаж байсан ч өнөөдөр ч бид утаатайгаа тэмцэж л байна.

Зөвхөн 2024 онд угаарын хийн хордлогын 1988 тохиолдол бүртгэгдсэнээс 38 нь нас барсан харамсалтай тоо ч бидэнд байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны судалгаанаас харахад, хүхэрлэг хий болон нүүрс төрөгчийн дутуу исэл нь гэр хорооллоос, РМ 2.5, РМ 10 тоосонцор болон азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд их нөлөө үзүүлж байна гэжээ. Агаарын бохирдлын ихээхэн хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байгаа бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 712,992 автомашин /2022 он/ бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг албаныхан хэлж буй.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын хэлтсээс, 2019 оны түвшнээс PM2.5 тоосонцрын үзүүлэлтийг 56 хувиар, PM 10 тоосонцрын үзүүлэлтийг 43 хувиар, хүхэрлэг хийг 20 хувиар тус тус бууруулсан гэж  дүгнэжээ.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаагаар агаарын бохирдол гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9, бусад хүчин зүйлс 15.5 хувь тус тус эзэлж байна. Гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 5.2 байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна гэв.

Агаар дахь бохирдуулагч бодисууд:

  • Агуулгын хувьд РМ 2.5, РМ 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17.6, автомашинаас ялгарах нь 52.3, бусад эх үүсвэрт 30.1 хувь байна.
  • Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1, автомашинаас ялгарах нь 24.9, бусад эх үүсвэр 11 хувь байна.
  •  Хүхэрлэг хий гэр хорооллын хувьд 71.7, автомашинаас ялгарах нь 3.8, бусад эх үүсвэр 24.5 хувь байна.
  •  Азотын давхар исэл N02 нь гэр хорооллын хувьд 28.2, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад эх үүсвэр 8.6 хувийг эзэлж байна.

Нийслэлийн Засаг даргаар улиран томилогдсон Х.Нямбаатар дарга ойрын өдрүүдэд утаа, агаарын бохирдлыг бууруулах талаарх ямар арга хэмжээ авч буйгаа танилцуулсан. Ингэхдээ гэр хорооллын айл өрхүүдийн чанаргүй зуухыг солих, сайжруулсан түлшний найрлагыг олон улсад шинжлүүлэх, нүүрсэн яндангүй автомашиныг журамлах, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулж байгаа гээд олон шийдэл танилцуулав.  Хотын дарга Х.Нямбаатарын хэлсэн утаатай тэмцэх ажиллагааны хүрээнд богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажлууд хонгилын үзүүрт гэрэл асааж байна.

Тухайлбал, агаарын бохирдол, утааг бууруулахын тулд богино хугацаанд зуух тараах, 15 мянган өрхийг хийн түлшинд холбох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж буй гэсэн юм.  Тодруулбал, ирэх гуравдугаар сард багтааж айлуудыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлэхээ мэдэгдэв. Ингэхдээ импортын газаар хэрэглээгээ хангахаар төлөвлөсөн байна.  Цаашид хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төслийг эхлүүлсэн. Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд  2025 онд 15000, 2026 онд 40000, 2027-2028 онд 45000 нийт 100000 өрхийг хийд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 27.8 хувиар бууруулахаар тооцсон байна. Энэ мэтчилэн богино хугацаанд утааг бууруулах зоригтой шийдлүүдийг олон нийт хүлээж буй. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд танилцуулсан, хийхээр төлөвлөж буй ажлаа хийх л үлдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gg 2024-12-21 66.181.186.122

Амьдралдаа ганц ч хадаас хадаж үзээгүй хийсэн бүтээсэн босгосон юм бхгүй. Цүнхнээс өөх юм барьж үзээгүй хошного долоогчоор удирдуулахаар яаж хөгжих вээдээ

Avatar

Янданброжур 2024-12-21 202.131.240.138

яндан брожурнаас өөрийг сэтгэхгүй ээ энэ бацаан. Чаддаг юм бол их сургуулиудаа хотоос гаргаадах. Чадахгүйшд ам бацаан.

Avatar

Нэргүй 2024-12-21 103.212.162.170

Өлөн Амартүвшинг зайлуулж шуурхай, ажил хэрэгч хүн томилох хэхэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-21 85.233.56.62

Ажил хийх гэж зүтгэж буй ганц хүн энэ Нямбаатар л байна. Яахав, алдаа оноо байлгүй яахав. Тэр бүрийг нь зад шүүмжлээд, чиг зүгийг нь залах хэрэгтэй. Хүний үг авдаггүй тэнэг ч бас биш шиг байна. Үнэхээр "Зүтгүүр". Дэмжээд8 хамтдаа урагшаа!

Avatar

S 2024-12-21 103.212.117.58

XUCHINDUULI SEKSEER TAICHNA80955877

Avatar

S 2024-12-21 103.212.117.58

SEXSEER SEKSY VANXANDI ANUSDI80955877

Avatar

Удган 2024-12-21 122.201.31.37

чи нянбраар нь хүн доромжлоод бгаа бол би чамайг
гадаад тагнуулын гар хөл гэж доромжлоe

Avatar

Нэргүй 2024-12-21 202.21.113.146

Ажлаа хийж чадаж байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-12-21 103.212.163.233

Hyatadin tagnuul nyanbakter mongolig bas neg yumaar gadni haraat bolgoh ajlaa hiih gej bh shiv. Ug n mongol baigaliin hii olborlood ehelj bgaashuu dee

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.216.129

хэ хэ ямар юмны ажил хийх самарч дордуулж байгаагаа ажил гээд андуурч дээ

Avatar

Нэргүй 2024-12-21 202.9.40.201

Нямбаатар сайн ажиллаж байгаа. Харин сөрөг хүчин гэж нэрлэдэг АН-ын тойрон хүрээлэгчид тэднийгишүүд бүх ажлыг нь харлуулж ирсэн. Гол нь Нямбаатар МАН-ын гишүүн учир тэгдэг.Бас түүнийг огцор гэж тэд дандаа хэлдэг. Огцрох үгүйг нийслэлийн ИТХ-ын гишүүд л мэддэг. Огцор гэж хэн нэгэн хэлэхээр огцорчихдог бас тэгээд сөрөг хүчнээс нийслэлийн дарга болчихдог гэсэн тэнэг бодлоосоо салцгаа. Бүх зүйл хууль журмаараа л явдаг байхгүй юу.

Avatar

zochin 2024-12-21 66.181.176.86

ОГЦОР

Avatar

Зочин 2024-12-21 66.181.186.85

Нямбаатар дарга ир ажил хийж байгаа шүү
Хот маань цэвэрхэн болсон.ААН-үүд орчныхоо цас мөсийг сайн цэвэрлэж,цэвэрхэн байдаг болсон байна лээ,автобус дулаан,тохилог,цантахгүй болсон
Бас олон өөр ажил хийсэн шүү,утаа,түгжрэл бол 30 жилийг урагшгүй дарга нарын уршиг,нэг өдөр,нэг жил шийдэх ажил бишээ,чадлаараа зүтгэж л байгаа гэж хотын иргэний хувьд харж байна

Avatar

зочин 2024-12-21 66.181.176.86

ТРОЛЛ

Avatar

зочин 2024-12-21 66.181.183.12

Ардчилагч гэх бүлэг хулгайчдын зорилго тодорхой Ажил хийж бүтээл гаргаж ард иргэд улс орныхоо төлөө бүхнээ зориулж зүтгэж байгаа хүмүүст л дайсагнана Гүтгэж гүжирдэнэ Нэр төрийг нь бохирлоно Хамгийн адгийн бохир аргаар улс төрийн ашиг хонжоо хайна Нийгмийыг хуурч төрийн эрх ямба рүү зүтгэнэ

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.219.88

Харанхуй бэртэгчин ард түмэнд юу хэрэгтэй вэ?Чанга хууль тогтоож ёс суртахууны хичээл заах.Өөрөөсөө илүүд атаархаж бусдаас далдуур муулж бахаа хангадаг арчаагүй хүмүүс олширчээ.Энд сэтгэгдэл үлдээсэн хүмүүс тэдний төлөөлөлүүд байх шив!

Avatar

И 2024-12-21 103.168.34.189

Бэрхийн цагаачдаас эерэг юм хэрэг алга. Төсвийн мөнгийг идэж уухаа л бодно. Замтай , соёлын, ахмадын…ордонгуудтай болсон Бэрхдээ очицгоовол таарна.

Avatar

Зочин 2024-12-21 103.212.118.51

Яриадь л байдаг Ур дун алгаа Татвараа толоогуй хэдэн машиинвг ходолгоонд оролцуулаагуй вэ Ядаж эгэ ажлаа дууусгаачихаач Тугжрэл хэвээрээ л байна

Avatar

Нэргүй 2024-12-21 202.126.91.154

ХКН ын бууны нохой нямбаатар гэж хэрүүлч авгай шиг гар юу хийж чадах юм бол.

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.177.205

УИХ ын гишүүдэд тараасан бэлгийнхээ мөнгийг хаанаас гаргаснаа тайлагнаарай.Хэрэв төсвөөс гаргасан бол ямар зардлаас эх үүсвэрээс авснаа тайлбарлах нь зүйтэй

Avatar

Зочин 2024-12-21 59.153.113.245

хотын дарга түгжрэл бууруул гэхээр бордюр сольсон утаа бууруулах гэж зуух тараана гэнээ татвар нэмж гишүүдэд бэлэг бэлдсэн ийм л гаж юмаа хийсээр байхуу нямбаа гийн хувийн мөнгө биш болхоор үрэлгэн сэтгэлгүй хандаж байх шигээ

Avatar

Нэргүй 2024-12-21 103.168.34.114

Татвар төлөгчдийн мөнгө л шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.177.57

ногдол ашиг гэж хоёрын хороонд мөнгө өгч байхаар утаа түгжирэлээ арилгахад зарцуулахгүй дээ. Сайнзориг мэтийн алсын хараагүй, мөчид бодлоготой хүмүүстээ арга хэмжээ авч, утаа түгжирэл арилгах хууль боловсруулж хэрэглэх үүрэг өгмөөр дөө. Торгууль төлбөр хураамж, татвараа төлдөггүй хууль зөрчиж байдаг жолоочийн эрхийг хасах, машины дугаарыг хүчингүй болгож нийтэд зарлах, хог хаймар зэрэг хорт утаа ялгаруулдаг зүйл түлж бусдыг хордуулж байгаа айлыг хотын бүсээс албадан гаргах албадлага аваач.

Avatar

Нэргүй 2024-12-21 2.217.73.55

ХҮН ҮНЭМШИХЭЭР ТООЦОО АЛГА ДАА ДААН Ч. БАС АГААР ЦЭВЭРШЭЭД БАЙГАА ЯНЗЫН ЮМ БИЧИЖ ЭЭ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭЭД ӨНДӨРЖҮҮЛСЭН Ч ГЭНЭ ҮҮ ЯАДАГ Ч ЮМ ТИЙМ БАЙДАЛ ЗАСГИЙН ГАЗАР НЬ ШИЛЖҮҮЛЭЭД БАЙХАД АГААР 19 ОНОЙ ХАРЬЦУУЛАХАД ЦЭВЭРШСЭН ГЭНЭ БИД УТААНД ХОРДООД ЭРГҮҮТЭЭД БАЙНА УУ ЮУ Ч МЭДРЭХГҮЙ ? ТЭД МӨНГӨНДӨӨ ХАХААД ЭРГҮҮТЭЭД БАЙНА ЮУГ Ч ХАМААРАХГҮЙ ?!

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.185.190

Бактер ямар ацаа хийх вэ дээ. Хэрүүл л хийж чадна. Золбин Данх аа дагаад зайлаарай.

Avatar

ЗОЧИН 2024-12-21 203.91.115.47

НЯН БАЙДАГ Л НЭГ ОРК. ЯГ АЖЛАА ХИЙХГҮЙ ТАЙЛБАР ТАВЬЖ ХЭРЭЛДЭНЭ. ОНЦ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОРЖУУР 60 ТЭРБУМААР СОЛЬЖ ТАЛЫГ НЬ ИДЧИХСЭН НО ВШ.

Avatar

Нэргүй 2024-12-21 180.232.13.228

Худлаа гар, чадахгүй. Чаддаг юм нь торгох хориглох, хязгаарлах гм иргэндээ ээлгүй, хамгийн муйхар чавганцын арга, өөр юу ч чадахгүй

Avatar

зочин 2024-12-21 59.153.112.51

30 ЖИЛИЙН ТУРШ ХУРИМТЛАГДСАН УТААГ НЯМБААТАР ГЯЛС МЯЛС САРНИАНА ТЭ
ЭЛДЭВ ТООЦОО СУДАЛГААГ БОЛЬЁ. ЭНГИЙН УХААНААР БОДОХОД ИЙМ БОЛОМЖ БАЙХ УУ?

Avatar

Газ 2024-12-21 202.126.89.231

Байна. нэг цас ороод л утаа арилна. гол дахиж утаа гаргахгүйн тулд нүүрс, сайжруулсан түлш ашигладаг бүх зуухаа болиод цахилгаан газаар ажилладаг дулааны эх үүсвэртэй болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-12-21 66.181.183.123

Нямбаатар ярихаас өөр чадваргүй юм байна лээ. Дуутай тэнгэр хургүй гэдэг дээ . 300 мянга гаруй машин татвар торгуулиа төлөөгүй хөдөлгөөнд оролцуулахгүй гэж яриад бараг сар болж байна. Хэдийн нь зогсоож мөнгийг нь төлүүлсэн бүү мэд.. Энэ олон машины 20% болох 60.000 машиныг зам дээр гаргахгүй байхад түгжээ буураад утаа багасаад явчихна.. Хүнээр ажил хийлгэж сураагүй өөрөө бүгдийг хийх санаатай зүтгээд бүтэж байгаа юм байхгүй. Хүн нь ганц хоног нь 24 цагтай

Avatar

Нэргүй 2024-12-21 103.57.94.47

Женкогийн троллууд Нянбактерийг их оролдоцгоож бна, нэмэргүйдээ, та нар ялагдаж Нямбаатарын санасан сэдсэн ажлууд амжилттай хэрэгжинэ, харж л байгаарай !!!

Avatar

Нэргүй 2024-12-21 103.57.95.235

Арай өөрөө бичдэггүй байлтай.
Зүгээр л нэг хэрүүлч, бүдүүлэг, эргүү гар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж