Монгол хүний дундаж наслалт 71.5 болж, нэмэгджээ

Монгол хүний дундаж наслалт 71.5 болж, нэмэгджээ

Монгол хүний дундаж наслалт 71.5 болж, нэмэгджээ

Тухайн онд шинээр төрсөн хүүхдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөл нь цаашид хэвээр хадгалагдана гэж үзвэл түүний үргэлжлэн амьдрах хугацааг “дундаж” гэнэ. Монголчуудын дундаж наслалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайн ч хүн амын дунд хорт зуршил, эрүүл мэндийн шалтгаантайгаар эрчүүдийн дундаж наслалт бага байгааг судлаачид онцолжээ.

Манай улсын хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдсэн хэдий ч 2023 оны статистик мэдээллээс үзэхэд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байна.

Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрчүүдийн хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн бөгөөд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нэн ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн ухамсар, идэвх санаачилга, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-12-21 66.181.181.158

нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал гэх мэтээ нэмэх гэхээрээ л ингэж улиглаж бичээд байдагийм даа!!!!!

Avatar

Ганаа 2024-12-21 103.212.117.142

УТААГААР УТААД УРТ НАСЛУУЛААД БАЙГАА ЮМУУ БУСАД ОРОНД ТУРШЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭЭЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-12-21 85.233.56.62

Хорт утаагаар утаад ч дийлддэггүй амьтад юм байна даа, монголчууд.

Avatar

Нэргүй 2024-12-21 78.147.192.146

утаа урт наслуулдаг л юм байна

Avatar

Нэргүй 2024-12-21 59.153.113.193

гах, гах, гар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж