Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан засаг 16 жил гацсан төслүүдийг хөдөлгөж байна

Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан засаг 16 жил гацсан төслүүдийг хөдөлгөж байна

Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан засаг 16 жил гацсан төслүүдийг хөдөлгөж байна

Монгол Улсын Засгийн газар өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өөрөө мэдээлэл хийв. Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна.


Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
Гуравдугаарт.  Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.

ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ, ВАЛЮТЫН НӨӨЦ 4,9 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ

Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.

Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.

Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан.Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.

Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.

Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг. 2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна. Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.

Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа. Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.

Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.

Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг.  Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна. Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно. Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.

2025 ОНЫ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗӨВХӨН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЗАРЦУУЛНА

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай. Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.

Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-12-21 103.212.117.159

одоо хийх цаг. маргах биш! одоо алдвал ард түмэн хохирно.

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.184.36

oyuk cji hiij cjadua, sain zaluusaar hureeluulj chadaagui, dandaa hulgaichdaar hureeluulsen chi , mundag shine zaluus zunduu bsan

Avatar

зочид 2024-12-21 202.21.97.90

улны амьдролд зовохдоо 1072 хувьцаагаа зарж амьдролаа залгуулж байсан иргэдэд 1072 ыг дахин олгоно гэж зарлаад байсан одоо олгож өгнө үү ерөнхий сайд Оюунэрдэнэ Амарбаясгалан амлаад олон сар болоод байна

Avatar

зочид 2024-12-21 202.21.97.90

1072 хувьцаагаа зарж байсан хүмүүс бол УЛНЫ ИРГЭД ШҮҮ ДЭЭ
СОНГУУЛИЙН ДАРАА БУЦААЖ 1072 ХУВЬ ЦААГАА АВЧ БОЛНО ГЭСЭН ДАРГА НАР ХЭЛСЭН ДЭЭ БАЙЖ ИРГЭД БИД 1082 ХУВЬЦААГАА БУЦААЖ ХУДАЛДАЖ АВМААР БАЙНА ҮНЭГҮЙ АВНА ГЭЭГҮЙ
АРД ТҮМНЭЭ ХУУРЧ БОЛОХГҮЙ БАЙМААР ЮМАА

Avatar

Нэргүй 2024-12-21 121.162.47.217

За ш*****а чиний бүх юм хуурамч одоо зүгээр зайлалдаа ямар албан тушаалд дуртай юм вэ чиний толгой мэдлэг хүрэхгүй байна шт тэй

Avatar

Зайл пздаа 2024-12-21 202.166.35.69

Бас бүлэглэл гж хуурамч Мангас яриад уналаа.

Avatar

зайл хурдан 2024-12-21 202.166.35.69

Худалдаж авсан 2 б**с баас долоогчоо хшчээр бараа болгож зогсоочихсон.Энэ пздаа аймаар үхёэн үальтай хог шүү..Хурданогцруулахгүй бол..

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.191.224

😜🤪😜🤪🤪🤪

Avatar

Зочин 2024-12-21 117.111.19.3

яагаад ёрөнхий сайд шударга ёсыг жингийн цуваатай зүйрлэсэн бэ учир нь шударга ёсыг тогтоох үйлсэд нь бүлэглэл маш их саад хийж чадаж байгаа учир удаан явцтай байна гэдгийг далдуур хэлж ойлгуулах гэсэн болов уу уншигч надад тэгж л уншигдаж бна. уг нь галт тэрэгтэй зүйрлэж болох л байсан. даан ч олон олон авилга хэрэг шийдэгдэхгүй байсаар л байгаад дүгнэлт хийж ийнхүү зүйрлэсэн болов уу

Avatar

Зочин 2024-12-21 66.181.184.55

Их ярьж бараг юм хийхгүй шалтгаан: туршлага дульмаг, чадвар байхгүй, эсвэл бусдын атганд, эсвэл амин хувийн ашигтай нь зөрчилдсөн, эсвэл аймхай хулчгар, эсвэл хариуцлага хүлээх чадваргүй юм билээ. Манай ноёд түшмэдэд аль шалтгаан нь байна. Хоосон амлалт, хуурай тайлан хоёр тэдний нэр хүндийг нам унагадаг. Тэд харин цүнх баригч нарынхаа нялуун үгэнд итгэсээр л…

Avatar

jigee 2024-12-21 103.168.34.119

ALTAARCH SOLIHGUI GANTS NUUTS AHAA HEZEECH YLAND UNGAHGUI , BITGII GORIDOOD BAI !

Avatar

Нэргүй 2024-12-21 178.174.229.45

ENE MUU ERIIN HUDALCH POP ULGERCH DANHAN TOLGOIT BOLOVSROLGUI BALAI AMITANIIG ZAILUULAAACHEEE BUUR ZALHAAJ BNAAAA

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.184.234

ха ха өлөн хулгайчууд мөнгөний үнэрээр нэгдсэн бус уу. ажил хийж буй дүр эсгэн попорч л чадах байх

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.216.129

яагаад эх орон гэсэн бэ аав орон гэдэггүй вэ монгол хүнд хувь амьдрал сайн муу ямар байсан ч хамгийн эрхэм чухал нь эх орон гэдэг түүнийг нь таслах гээд байх шиг

Avatar

Нэргүй 2024-12-21 85.233.56.62

Аав хүүхэд хийхээс биш тээж төрүүлдэггүй золиг л доо.

Avatar

Нэргүй 2024-12-21 185.56.83.83

Эхлээд жэнко ахыгаа бариад ялыг нь өгчих тэгвэл чамд итгэхээ бодож үзье.

Avatar

Уулын өвгөн 2024-12-21 66.181.182.199

чааваас юу ч мэдэхгүй бж эрээчих дуртай.Чам шиг амьтад жонхууг их хуралд гаргаж халдашгүй дархан эрхтэй болгочихоод бариад ялыг өгчих гэж тэнэглэх нь даанч эмгэнэлтэй.Бариад яллах нь засгийн газар хийдэг зүйл биш шүүх засаглал гэж тусдаа бдаг шүү .Иймхэн зүйлээ эс мэдэгч юунд итгэх ээ бодож үзнэ гэж хөх инээд хүргэх нь гашуун

Avatar

Зочин 2024-12-21 139.5.216.129

төсөл хөдөлгөх нэрийн доор ажиллах хүч нэрийн доор хугацаагүй хязгааргүй суурьшуулах ажил давхар хийхгээд байгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2024-12-21 202.126.91.215

ЗАЯАГҮЙ ХҮН ГЭЖ "ЗАЛХУУ МУНХАГ" ХҮНИЙГ ХЭЛНЭ, НИЙТЭЭРЭЭ АЖИЛ ХӨДӨЛМӨРТ СУРМААР БНАА, БЭЛЭН САЙХНААС НЬ ХЭЛЧИХЭЭД ЦАГ ҮРГЭЛЖ ГОМДОЛЛОЖ ГОНГИНОХ БУС.

Avatar

Нэргүй 2024-12-21 46.212.25.225

Хамгийн гол нь хэлсэн хугацаандаа цалин өгөхгүй, бүр цөхрөөж байнаа залуус биднийг

Avatar

Уулын өвгөн 2024-12-21 66.181.182.199

Чи хэнээс цалин авдаг аа бичэхгүй юм чинь яаж мэдэх юм .Ажил олгогч чинь хэн юм хувийн хэвшил төр ч бсан өөрийн чинь адил 2 хөлтэй хохимой толгойт буй тэгээд үзэж тар хууль нь бна нөгөө их эрх ярьж амаараа хөөс сахруулдагаа одоо л гарга хоосон гонгиноод юуны хэрэг .Засгаас цалингаа нэхвэл шар хаданд очсон нь дээр

Avatar

ХУУЛЬЧ 2024-12-21 202.9.46.243

МОНГОЛЧУУД ҮЭЛ БОДЛЫН ХУВЬД ӨӨРЧ,,,,, ЗОРИЛГО,ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГООРОО НЭГДСЭН ЦАГТАА АМЖИЛ ГАРДАГ ШҮҮ . ,,МАН -АН- ХҮН-Д АМЖИЛТ ХҮСНЭЭ,,,,,,,ЭНЭ БОЛ ЭЗЭН ЧИГИСИЙН Н ҮЕЭЭС ЭХЛЭТЭЙ ШҮҮ.,,,,,МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС УНШ.,,,,,,

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.219.64

Энэ гурван нүдний булайг зайлуулахсан.

Avatar

Нэргүй 2024-12-21 202.9.40.201

Монголын зарим улс төрийн хүчин хоорондын хэрүүл тэмцлээ зогсоож улс орноо хөгжүүлэхээр сэтгэл шулуудсанд Хятад улс, Орос улс болон Монголчуудын зарим хэсэг дуртай биш байна. Хоёр хөрш маань монголын ядуу байлгаж баялагыг нь хямд авах сонирхолтой. Харин монголчууд нь эх орноо гадаад улсын эрхшээлд байлгах тэнэг дур сонирхолтой юм. Монгол улсад үндэсний дайсан урвагчид цөөнгүй байдаг. Тэднийг ашиглавал улс орноо яаж ч хохироож чадна. Дунд нь яс хаяахад л болно. Үнэн тэнэг байгаа биз.

Avatar

ОЮУНЭРДЭНЭ 2024-12-21 139.5.216.160

ГАЦСАН ТӨСЛҮҮДИЙГ ЯВУУЛЛАА ГЭЖ ЗАЛСАН ЧИНЬ МАСС ҮНЭМШИН ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ ! НОВШНУУД УХААРЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-12-21 202.126.91.220

Сүүлийн 17 жилийн зөвхөн 4-т нь АН засаг барьсан. Хэнд бурууг өгөх гээд байна. МАНгарууд

Avatar

Зочин 2024-12-21 76.220.74.140

Бэлэн мөнгө тараадаг хоцрогдсон аргаа хэзээ болих вэ. Өвөл тогоо хязгаарлаад сууж байгаа улс шүү дээ. Ирээдүйгээ харсан амин чухал зүйлсд энэ мөнгөө зарцуулсан бол…

Avatar

И 2024-12-21 103.168.34.189

8 жил МАН бсан биздээ. Ахдаа загнуулсандаа баахан худлаа тууж бх шивдээ. Хувьцааны мөнгс гэнэт тарааж иргэдээс дэмжлэг хвах гээ юу ?.Танай ЗГ т итгэл алдсаан. ОГЦОРВОЛ ШУДРАГА БОЛНО !

Avatar

сураг ажиг 2024-12-21 103.57.94.211

Ах нь ч архи сайн хударнаа согтужу голдуу байх. Саяхан нэг өдөр согтуу нь гарсан юм болов уу? ккк Дүүгээ дуудаж ирүүлээд гайгүй сайн сургаалиа маханд нь хэлсэн бололтой ккк.гөвшсэн гэнэдэй Дүү нь эрийн цээнд хүрсэн бололтой зодуулахгүй үзэлцэх гэтэлл ахынх ахмгаалагчид үнэн ч бололтой хашиж зогсож байгаа гөвүүлсэн гэнэ шүү? Сая Данх солонго явж тархи толгойгоо үзүүлсэн юм байх оо.

Avatar

бодит байдал дээр 2024-12-21 103.57.94.211

Данх минь дээ ясаа бүтэн дээр огчирчих доо. Ах чинь нэг л өдөр хамрыг чинь цөм шааж,дунд чөмөгийг чинь ташчина шүү?Илүү ч юм болж мэдэх

Avatar

Зочин 2024-12-21 202.179.25.140

Оюцээрдэнэ Баттулгаас хэзээч салахгүй. ТВ-ээр худлаа жүжиг тоглож ард бидэнд харагддаг. Мега төсөл дотор нь Баттуллгын төслүүд л явж байна шүү дээ. Үүний төлөө Хятадаас их хэмжээний зээл авах, энэээ тэрээ асуудал ярьсан.

Avatar

зочин 2024-12-21 66.181.181.64

Энэ дунд зогсож байгаа эмэгтэй яаж ч зогсоод байгаан юу ч үзүүлсэн юм хуруу гараараа бас юу ч өмссөн юм Нөгөө өвдөгнөөс доош урттай байх энэ тэр үйлчилдэггүй бас үс толгойгоо ч самнах завгүй юмуу замбараагүй цагийн хуваарьтай юм уу

Avatar

z 2024-12-21 202.55.191.130

16 jil gatssan tusluudiig 8 jiliig ni MAN dangaaraa gatsaasan baina daa

Avatar

Нэргүй 2024-12-21 103.212.119.163

Нүүрс экспорт зогсвол юугаар орлуулах вэ гэдгээ сайн бодоорой доо…

Avatar

Нэргүй 2024-12-21 59.153.112.13

санасан бодсоноо хийцгээ. жингийн цуваа явж л байдаг…..

Avatar

Нэргүй 2024-12-21 202.128.84.21

4,9 тэрбум долларын 500сая доллар Улаанбаатар хотын зээлээр оруулж ирсэн өндөр хүүтэй мөнгө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж