Тойм: 3.5 их наядыг утаа бууруулах биш үйлдвэрлэхэд зарцуулсан

Тойм: 3.5 их наядыг утаа бууруулах биш үйлдвэрлэхэд зарцуулсан

Тойм: 3.5 их наядыг утаа бууруулах биш үйлдвэрлэхэд зарцуулсан

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"3.5 ИХ НАЯДЫГ УТАА БУУРУУЛАХ БИШ ҮЙЛДВЭРЛЭХЭД ЗАРЦУУЛСАН"

-Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн улс орнуудаас дээгүүр жагсаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх чиглэлд төр засгийн зүгээс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан. Харамсалтай нь үр дүн тун тааруу байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс  дэлхийд агаарын бохирдлын хэмжээгээрээ тогтмол тэргүүлдэг айхтар үзүүлэлттэй болоод удаж байна. Асуудлын цаад учир шалтгааныг аваад үзвэл утаа бол улстөрчдийн, шийдвэр гаргагчдын бизнес болчихсон байна. Тийм учраас утаа, агаарын бохирдлыг бууруулах нь чухал биш. Харин ч утаа гарч байх нь тэдэнд ашигтай байгаа учраас асуудлын мөн чанар руу нь орж шийдэл хайх, шийдвэрлэх сонирхолгүй явсаар ирлээ.

Иргэд, олны нийтийн өмнө ямар нэгэн байдлаар утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх ажил хийж байгаа мэт дүр исгэх шаардлагатай учраас асуудлын өнгөн хэсэгт косметик засвар хийсээр ирсэн. Түүнийгээ далимдуулж хэн нэгэнд давуу байдал олгох, хэд гурван төгрөг дундаас нь завчихаа тэд бас мартаагүй.

Нийтийн төсвөөс өөрийн эрх ашигтаа нийцүүлж мөнгө шамшигдуулдаг муу жишиг тогтсон учраас эрх мэдэлтнүүд, улстөрчдын орлогын бас нэг эх үүсвэр, бизнес нь утаа болчихсон учраас, утааг арилгаж орлогоосоо салахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Утаа яагаад буурахгүй байгаа талаар олон сайхан онолын дүгнэлт хэрэггүй. Цаад учир шалтгаан нь ердөө л энэ.

-Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын бохирдолын хэмжээг 50-80 хувь бууруулсан гэдгээ Засгийн газрын тэргүүн болоод холбогдох албаныхан мэдэгдсээр байгаа. Гэтэл тухай үр дүн нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй л болчихоод бана л даа?

-Утааг бууруулах гэдэг нэг ойлголт. Харин бид юу хүсээд байна вэ гэхээр нэгдүгээрт, нүдэнд үзэгдэх утааны хувь хэмжээ буурах, хоёрдугаарт, агаарын чанар сайжирах ёстой. Гэтэл агаарын чанарын үзүүлэлт дэх хоруу чанар нь асуудал дагуулж байгаа нь сүүлийн үед хийгдсэн удаа дараагийн судалгаагаар тодорхой харагдаж байна. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна.  Утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх ийм санал санаачилга гараад, төсөв мөнгө хуваарилж эхлээд бараг 20 жил гаруй болж байгаа байх.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

"МАНСУУРАГЧИДТАЙ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТЭМЦЭХ ТУСАМ ДОНТОЛТ НЭМЭГДДЭГ"

-Сүүлийн жилүүдэд нийгмийн сэтгэлзүйн асуудал хурцаар хөндөгдөх болсон. Тэр дундаа донтох эмгэг хүүхэд залуусыг онилоод удаж байна. Хар тамхинд донтох эмгэгийн эсрэг арга хэмжээ үр дүнд хүрч чадаж байна уу?

-Харамсалтай нь мансууруулах бодист донтох эмгэгт автах иргэдийн тоо нэмэгдэх болсон. Манай нийгэмлэг 25 жил үйл ажиллагаа явуулахдаа энэ чиглэлээр дотоод болон гадаадын байгууллагуудтай хамтран 18 удаа судалгаа хийсэн. Хар тамхинд донтох эмгэгээр өвчилсөн иргэдтэй ажиллаад 25 жил боллоо. Энэ хугацаанд 61 хүнийг мансуурах эмгэгээс нь салгасан. Гэхдээ 25 жилийн хугацаанд гэхэд энэ тоо чамлалттай үзүүлэлт.

Хар тамхинд донтох эмгэгийг эмчлэхийн тулд хэн, хэнээс нь асар их цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Зан үйлийг нь өөрчилнө, дэмжих бүлгийн үйл ажиллагаа явуулна. Дараа нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэх мэтээр шат дараалласан ажлууд явдаг.

Манай байгууллагаас хийсэн тандалт судалгаанд 1179 хүн "Би хэрэглэдэг" гэдгээ илэрхийлсэн байна. Гэтэл үүний цаана хууль бус хэрэглээ гэж бий.  Хар тамхинд донтох эмгэгтэй иргэд тогтмол эрүүл мэндийн байгууллага, сэтгэл зүйч, сэтгэл заслын эмнэлгийн хяналтад байх ёстой. Харамсалтай нь, донтох эмгэгээ хүлээн зөвшөөрөхгүй, хүнээс нуудаг иргэд холбогдох эмч, эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлэхгүй байна. Гэтэл нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн маш том асуудлыг гэмт хэрэг, зөрчил гээд хуульчилсан. Зөрчлийн хуулийн 5.1.3-д мансуурсан, архинд донтсон этгээдийг 30 хоногийн хугацаатай түр саатуулах заалттай.

Гуч хоногоор хорихоор сэтгэцийн эмгэгтэй тэдгээр хүмүүс худлаа хэлдэг, хулгай хийдэг. Харин ч эсрэгээрээ саатуулах байранд тодорхой хугацаанд саатуулагдахад хар тамхинд донтох эмгэг нь нууц байдалд орчихдог. Тэгэхээр Зөрчлийн хуулийн 5.1.3 дах заалтыг хасаад өгөөч ээ гэдэг саналыг манай байгууллагаас гаргадаг.

-Хар тамхинд донтох эмгэгт өртөж  байгаа хүмүүсийн талаар багагүй судалгаа хийдэг байх. Ер нь ямар насныхан донтох эмгэгт өртөх эрсдэлтэй байдаг вэ?

-Сүүлийн үед насны босгыг хязгаарлаж тогтооход хэцүү болсон. Ойролцоогоор 14 наснаас мансууруулах бодис хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

"ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮРЭГ НЭМЭГДЭЖ, ЗӨӨВЧ-ОВОО ЦАГАА ОЛСОН ТӨСӨЛ БОЛЖ БАЙНА"

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган өнгөрсөн аравдугаар сард хуралдахдаа цэвэр эрчим хүч болон эрчим хүчний шилжилтийн асуудлыг хөндсөн. Эрчим хүчний салбарын чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зохион байгуулагдаж байгаа бүхий л хурал ерөнхийдөө дэлхийн дулааралд анхаарах цаг нь болжээ гэдгийг хэлээд байгаа. Тэр дундаа дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж байгаа нүүрсхүчлийн хийн ялгарлын 3/4-ыг нь ялгаруулж байгаа эрчим хүчний салбарт анхаарах цаг нь болжээ гэдэгт санал нэгдэж буй. Энэ ч утгаараа бүх анхаарал цэвэр буюу ногоон эрчим хүчинд төвлөрөөд байна. Ногоон буюу цэвэр гэж нэрлээд байгаа энэ эх үүсвэрүүд нь эрчим хүч үйлдвэрлэх явцдаа ямар нэгэн бохирдуулагч бага үүсгэдэг, уур амьсгалын дулаарлын шалтгаан болсон нүүрстөрөгчийн хийг хамгийн бага ялгаруулдаг.

Үүнд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усаар эрчим хүч үйлдвэрлэх, дулаанаас эрчим хүч гарган авахаас гадна цөмийн эрчим хүчийг багтаан ойлгож байгаа.

Цэвэр, ногоон гэж тодорхойлоод байгаа эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах нь шатмал түлш буюу нүүрс, газрын тосноос эрчим хүч гарган авснаас хүлэмжийн хийг 80 дахин бага ялгаруулдаг. Нэгэнт хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 80 дахин зөрүүтэй байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүх хурал, зөвлөгөөнүүд шатах ашигт малтмал бүхий эрчим хүчний эх үүсвэрүүдийг бууруулж, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг аль болох нэмэгдүүлэх ийм л шийдлийг харж байгаа. Энэ нь эрчим хүчний шилжилтийн хүрээнд хийгдэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.

-Эрчим хүчний шилжилтийн гол сорилт нь юу вэ?

-Эрчим хүчний шилжилт гэхээр хоёр том сорилт энд яригдаж байгаа. Нэгдүгээрт, дэлхийн хүн амын өсөлтийг дагаад эрчим хүчний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл үүний нөгөө талд бохирдуулагч ихтэй буюу хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрүүдээ бууруулж, цэвэр эрчим хүчээр орлуулах үйл явц өрнөж буй. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг ногоон эрчим хүчээр хангах томоохон сорилт тулгарч байна.

Ерөнхийдөө ирэх 25 жилд сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Уул уурхайн салбарт энэ шилжилт эрчимтэй явагдаж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, бензин дизель биш, цахилгаанаар ажилладаг өрмийн машинууд ороод ирчихсэн. Цахилгаанаар ажилладаг том том даацын машинууд мөн нэвтэрчихсэн. Эрчим хүчний шилжилтийн үндсэн чиглэлийн нэг болох шатах ашигт малтмалыг цахилгаанаар орлуулна гэж үүнийг хэлээд байгаа юм. Жишээлбэл, цахилгаан машин хэрэглээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог. Тэгвэл цахилгаан машинаа ажиллуулж байгаа эрчим хүчийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн байвал л, нэг ёсондоо сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэгдэж байж үндсэн зорилгоо биелүүлж байгаа юм. Тэрнээс биш машин цэнэглэж байгаа цахилгааныг нь нүүрснээс гарган авсан байвал эрчим хүчний шилжилт гэж хэлэх утгагүй болчихож байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж