“Нийслэлд 11-2 дугаар сар хүртэл инверс үүсч, агаарын бохирдол ихэсдэг”

“Нийслэлд 11-2 дугаар сар хүртэл инверс үүсч, агаарын бохирдол ихэсдэг”

“Нийслэлд 11-2 дугаар сар хүртэл инверс үүсч, агаарын бохирдол ихэсдэг”

Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй явуулж буй. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 13-наас гэр хорооллын бүсүүд болох 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Налайх, Шар хад, Толгойтод бусад хэсгээс илүү бохирдол ихтэй байсан бол энэ сарын 18-наас агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд болж буйг цаг уурын мэргэжилтэнүүд хэлж байна.

Тэгвэл Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарт нөлөөлдөг. Ялангуяа Улаанбаатар хот их даралтын бүсэд оршдог. Өвлийн улиралд температурын урвуу хамаарал буюу инверс үүсч, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг байна.

ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбат:

-Арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотын агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд байна. Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарын түвшинд нөлөөлдөг. Жишээлбэл, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын эхэн үе хүртэл инверсийн давхарга эрчимтэй тогтож, агаарын чанарт босоо сарнилт буюу сарних үйл ажиллагааг хязгаарлаж, хэвтээ чиглэлд бохирдлын агууламжийг нэмдэг. Мөн Улаанбаатар хот хийн мандлын их даралтын бүсэд оршдог. Тиймээс хотын цаг агаар өвлийн улиралд гол төлөв цэлмэг, салхигүй байдаг. Ингэснээр газрын гадарга дээр температурын урвуу хамаарал буюу инверс үүсч, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг онцлогтой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-21 202.126.90.222

Буруу бүхэн бусдын буруу л гэх гээд байна уу. Санаа нь

Avatar

Мөнх 2024-12-21 66.181.190.210

Энэ чинь ерөнхийлөгч Хүрэлсүхийн хэлсэн ажил хийдэггүй, арын хаалганы, ажлаас нь халбал зохих хүн юм биш үү.

Avatar

Мөнх 2024-12-21 66.181.190.210

Тэгээд одоо юу гэх гээд бгаа юм бэ? Байгалийн давагдашгүй хүчин күйл гэж хэлэх гэж бгаа бол чамд орон тоо бөглөж, цалин хангамж авч суух хэрэг бна уу?
Ажлаасаа гар, өөоийнхөө үзэлд итгэлтэй бай.

Avatar

Нэргүй 2024-12-21 66.181.178.37

gulug

Avatar

Нэргүй 2024-12-21 202.131.234.123

ийм төрийн бөөсүүдийг тулгаж байгаад бууддаг ардын буутай болж аялуулдаг болмоор байна. эхлээд саарал ордонд байгаа бүх хүнийг тулгаж буудна

Avatar

зочин 2024-12-21 66.181.183.12

Ардчилагч биш яргачид гэх гээд байдаг нь үнэн б**х аа Либералиудын замын төгсгөл нь фашизм гэдэг

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.217.153

Бас нэг нэр томьеёо гаргаад ирдэг. Гөөмөн айхтар чөтгөрөө чи

Avatar

зочин 2024-12-21 66.181.183.12

Өвлийн 2 сард утаа нэмэгддэг нь худал уу Ардчилагч гэх хулгайчид хүний эрх гэх үгийн дор хүмүүсийг хот рүү билчээсэн Гэр хорооллыг тэлж агаарын бохирдол эрс өсгөж иргэдийг хохироосон Нүүдэл хязгаарлах аливаа оролдлогыг жадлан эсэргүүцдэг Бүр сүүлийн үед хуучирч муудсан зуух яндан солих ажлыг эсэргүүцэж саатуулжээ Энэ мэт хорлон сүйтгэх ажиллагааг энд зориуд зохион байгуулдаг Үүнийг далимдуулж бусдыг гүтгэн нэр төрийг нь бузарлаж үймээн самуун тогтворгүй байдал үүсгэхийг оролддог

Avatar

Бадарчин 2024-12-21 66.181.185.215

Худлаа ярьж байна даа Инверс сүүлийн жилүүдэд их багасаж байгаа дэлхийн дулааралтай холбоотойгоор Улаанбаатарын утаа бол хот болоод төрийн хэдэн дарга нарын бизнис болсон.Одоо бол энэ бизнисийн хүрээ тэлж олуулаа конвейрийн схемээр хийдэг болсон ингээд утаа утааны хор чанар улам ихсэж байгаа одоо улаанбаатарт цаг агаарын нөхцлөөс хамаарсан хортой смог үүсэх болсон энэ нь хүний амь насанд хүрэх болсон утааг орон нутаг хорооны хэмжээнд байгалийн аргаар салхи үүсгэж өглөө оройд хөөж болох болно.

Avatar

зочин 2024-12-21 66.181.183.32

Бас нэг долдойг хараад аваарай Ганц энэ жил ийм болчихлоо гэнэ үү

Avatar

Зочин 2024-12-21 59.153.113.245

агаарын бохирдолд тэгээд темпратурын урвуу хамаарал буруутан болж таарч байна уу тэгээд булзааруулах арга хайраа боль шууд хулгайч нар буруутай за

Avatar

иргэн 2024-12-21 66.181.176.192

УБ-т 1990 ээд онд инверс үүсдэг л байсан байх даа. Цэвэр агаартай хот байлаа. Хөдөө халхлах уул багатай аймгийн төвүүд хүртэл утаатай байхыг бодоход инверс ч нэг их гол шалтгаан биш болов уу даа.

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.217.32

Энэ ч бохирдол үүсэх шалтгаан биш л дээ. Харин бохирдол нь хуримтлагдах нэг шалтгаан байж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж