Цахим сүлжээний мэдээллийг хүүхэд дээрээ туршихгүй байхыг анхааруулав

Цахим сүлжээний мэдээллийг хүүхэд дээрээ туршихгүй байхыг анхааруулав

Цахим сүлжээний мэдээллийг хүүхэд дээрээ туршихгүй байхыг анхааруулав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өчигдөр /2024.12.20/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр томуугийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дан ганц эмч ажилтан гэлтгүйгээр иргэд, эцэг эхчүүд анхаарч, заавар зөвлөмж дагах хэрэгтэй байгааг онцолсон юм. Тодруулбал,

  • Гарын ариун цэврийг тогмтол сахиулах, олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол зүүх, хүүхдийн хооллолт дээр анхаарах, сахар чихрийн хэрэглээг багасгах
  • Томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах
  • Мэргэжлийн эмчийн заавраар эмчилгээ хийлгэх, эм хэрэглэх

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс цэцэрлэгийн насны 200 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 10 орчим хүүхдийн шүд нь эрүүл байсан дүн гарчээ.

Энэ нь чихрийн хэрэглээ хэт их байгааг харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн саруудад 6-17 насны хүүхдүүд илүү хүнд хэлбэрийн  томуу, хатгаа хүрч байсан бол өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр 0-5 хүртэлх насны хүүхдүүд илүү хүнд хэлбэрээр өвдөж байгаа аж. Иймд эцэг эхчүүд хүүхдээ зөв хооллож, дархлааг нь дэмжих, олон нийтийн сүлжэээгээр явж буй мэдээллийг хүүхэд дээрээ туршихгүй байхыг эмч зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж