УИХ-ын гишүүд Гашуунсухайт-Ганцмод төмөр замтай танилцав

УИХ-ын гишүүд Гашуунсухайт-Ганцмод төмөр замтай танилцав

УИХ-ын гишүүд Гашуунсухайт-Ганцмод төмөр замтай танилцав

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг БНХАУ-ын “Чайна энержи” компаниар бариулахаар Засгийн газар хэлэлцээр хийж буй.

Тэгвэл УИХ-ын нэр бүхий 20 гишүүн энэ сарын 19-нд газар дээр нь очиж, ажиллажээ.

Гашуунсухайт боомт нь нийслэлээс 841 км-т байрладаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол төсөв бүрдүүлдэг боомтын нэг юм. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буй.

Энэ ажлын хүрээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүдэд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг танилцуулан холбогдох мэдээллийг өгч санал солилцжээ.

Хамтарсан Засгийн газар улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх 14 том мега төслүүдийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Эдийн засгийг тэлэх мега төслүүдэд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төслийн ажлыг эрчимжүүлнэ хэмээн тусгасан.

Хил дамнасан төмөр замын холболтыг хийснээр төслийн үр дүнд экспортын хүчин чадал 40 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий.

Танилцуулгын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гацаа, тулгамдаж буй асуудлуудыг  шуурхай шийдвэрлэж, гарц гаргалгааг илүү тодорхой болгож, төслийн ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 172.226.43.217

Жонхуу данхын ноход л байнадаг.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.72

нам төрд үүрлсн хулгайч манж хужаагууд дуусга 34 жил хулгайлж хулгайн буруу сэхлээр сэхлзсн манж х***а хог шааруудыг үмхий амьдралруун буц2ж л***р болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж