УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентад суудалтай намууд том төслүүдээ хөдөлгөж, 14 мега төсөл хэрэгжүүлэх амлалт өгч байгуулагдаж байв. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгож байгаа энэ өдрүүдэд олон жилийн маргаантай, талцаж ирсэн Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын асуудал, уран олборлох Францын Засгийн газартай хийх гэрээнүүд энэ долоо хоногт парламентад өргөн баригдах нь.
ЦАРИГ ТОЙРСОН УЛС ТӨР ДУУСГАВАР БОЛОХ УУ?
Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт Ганц мод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцээд ирэх долоо хоногийн Лхагва гаригт УИХ-д өргөн барихаар болов. Энэ төсөл олон жил монголчуудыг талцуулж, яагаад 16 жил гацсан бэ, түүнийг тойрсон улс төр хэрхэн өрнөсөн бэ гэдэг нь УИХ-д хэлэлцүүлгийн шатанд орж ирэхээр тодорхой болох нь.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын нарийн царигаар төмөр замаа холбовол хятадууд орж ирнэ гэх улс төр өрнөөд хэдий нь 16 жил өнгөрсөн. Шинээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын том амлалтын нэг нь Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн хил дамнасан төмөр замын асуудал. Засгийн газар Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанитай хэлэлцээ хийж, хил холболтын төмөр замаа бариулах ажлыг эрчимжүүлсэн. Талууд хил холболтын төмөр зам дээрээ тохирсон ч нүүрс худалдах, худалдан авах гэрээн дээрээ эцэслэн тохироогүй байсан бол саяхан энэ асуудал тодорхой болж, Засгийн газар УИХ-д ирэх долоо хоногт даатгахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн төмөр зам тойрсон улс төр, бизнесийнхний олон жилийн талцал, чухам юунаас болж энэ төсөл гацсан бэ гэдэг 126 гишүүнтэй шинэ парламент цэг тавих хүлээлт үүсч байна.
ОЮУТОЛГОЙН ДАРАА ОРОХ ХОЁР ДАХЬ ТОМ ТӨСӨЛ БУЮУ УРАН
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад албан ёсны айлчлал хийх үеэр Францын "Орано майнинг" компанитай уран олборлох хамтын ажиллагааг эхлүүлж, хоёр ч Засгийн газар дамжин яригдаж буй “Бадрах энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг мөн энэ Лхагва гаригт УИХ-д өргөн барина. Монгол Улс Оюутолгойн гэрээнээс хойших хөдөлгөх гэж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид энэ асуудлыг хойшлуулж байсан нь арванхоёрдугаар сарын 20-ны дүнг хүлээх, Улсын төсөв батлагдахыг хүлээх шаардлага байсан. Яагаад гэвэл ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр 34 хувь байх уу, 10 хувь байгаад 34 хувь хүртэлхийг АМНАТ -өөр орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргахгүй бол болохгүй байсан. “Бадрах энержи” дээр хийгдэх гэрээний хувьд 10 хувь нь алтан хувьцаа байна. Монголын тал ямар нэг хариуцлага хүлээхгүй, 34 хувь хүртэлх буюу 24 хувь нь Хуримтлалын санд иргэдэд хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ орохоор том аргачлал руу орж байгаа” гэсэн юм. Засгийн газар болон Франц улсын талын ажлын хэсгүүд зөрүүтэй байр сууриудаа нэгтгэж, үндсэндээ хөрөнгө оруулалтын гэрээг батлахаар болсон гэсэн үг.
Давуу эрхтэйгээр 51 хувиа Монгол Улс эзэмшинэ. Монгол тал дээр санхүүжилт ярихгүй, 100 хувь франц тал санхүүжилт хийж, Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг хүртэх улс орны эдийн засагт маш том хувь нэмэр оруулах том төсөл юм. Тиймээс УИХ-аар энэ төсөл хэрэгжихтэй холбоотой Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ.
Хамтарсан Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж, 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж амласан. Ийнхүү эхнээсээ парламентад өргөн баригдаж, олон нийтийн “мэдэлд” орж ирж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр 16 жилийн хамгийн том улстөржсөн том төслүүд энэ долоо хоногт УИХ-аар орох нь. Тиймээс эдгээр том төслүүдийн зүйл, заалт бүр дээр олон нийт анхааралтай байж, 126 гишүүнтэй парламент ч өмнөх алдаагаа давтахгүй байхад анхаарах чухал цаг үе ирлээ. Хамтарсан Засгийн газрын том амлалтууд хэрэгжих үү гэдгийг харах л үлдэж байна.
ПОПРОЛ 1 минутын өмнө 202.126.91.215
ЁӨК нь ЗГ-aa өрөөндөө дуудаад загнадаг завхарсын….ЁӨК, ЗГ, УИХ, Шүүх 4 бол шаал Тусдаа 4 Засаглал, Бие биёнийхээ ажилд хутгалдах ёсгүй.
ДЭМЖИГЧ-24 1 минутын өмнө 103.57.95.59
Үр дүнг л харахаас нааш нэг тийм …. бодол хөвөрч байх юм. Амлах нэг хэрэг, хийх нь бас өөрөөр харагддаг. Эх орон ард түмэн гэдэг тоглоом биш шүү.
ХУУЛЬЧ 27 минутын өмнө 202.9.47.46
МОНГОЛЧУУДЫН ДОТОР ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ҮЛ ҮЗЭГДЭГЧ ДАЙСНЫГ 1990 ОНД МОНГОЛЫН НИЙГЭМ ҮҮСГЭСЭНЭЭ МАРТАХ ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,,,,ТҮҮНИЙГ б**********ч УЛС ТӨРЧИД бас ӨНГӨ МӨНГӨНД ДУРТАЙ МОНГОЛ ЦУСТАЙ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ БИШ ИРГЭД ХИЙГЭЭД ИРСЭН ШҮҮ .,,,,,ТЭДНИЙ СЭТГЭЛГЭЭ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДАГАЖ ХУВИРАХДАА ДАНДАА МОНГОЛЧУУДАА ХОРЛОХЫН ТӨЛӨӨ БАЙДАГТ ХАРАМСАНА.,,,,
Нэргүй 35 минутын өмнө 122.201.31.94
mai shuu
Нэргүй 1 цагийн өмнө 27.253.251.194
ертөнцийн гурван дүлзэн
дарвайсан халтар бангладеши нэг дүлэн
шаамий жамбий баваа хоёр дүлзэн
амаргүй даваа ай оюунаа аниа гурван дүлзэн кккккккк
Нэргүй 1 цагийн өмнө 43.242.242.162
за нөхдүүд ээ. зүгээр л байгаарай. улс орны эрх ашгийн төлөө ямар чөтгөртэй ч алалцах ёстой шүү та нар. гадны ажилчдыг хязгааргүй оруулж ирнэ гэж юугаа солиороод байгаа юм. хамаг залуучуудаа хөөж гаргачихаад одоо үлдсэнийг нь ажилгүй болгож хамраар нь газар ш*****х нь уу. нөхөр нь ажилгүй болохоор эхнэр нь гадны хүнтэй нөхцөх үү хамаг газар нутгийг лиценз болгож тараагаад байсан нь ч учиртай байж та нар яг яах гээд байна аа хүүш
Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.41
Энэ хувьцааны ногдол тарааж буйг бид болгоомжтой харах ёстой. Яагаад Оюук хугацаанаас өмнө урьдчилж мөнгө тараав? Тэр хүчин чадалтай харагдах гэж рэйтингээ өсгөх гэж чармайж байна. Оюун-Эрдэнэ маш том нээнтгэнд байна, миний бодлоор. Тэр маш сандарч, айж байна. Би хувьдаа түүнийг сонгуулиар улсын хамаг мөнгийг гөвж данс улайлгачихсан байх гэж хардаж байна. Өрсөлдөгчид нь түүнийг үүгээр нь айл
Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.41
гаж бэмбэгнүүлж байна. Юутай ч тэр нэг удаадаа иргэдийг хуурч дөнгөлөө. Уг нь бол төрийн санд гадны аудит оруулаад л бодит байдлыг, төрийн дансанд юу байгааг мэдчих бололцоотой. Монголын төр өөрөө хуруугаа шүлсдээд мөнгө тоолж суудаг учраас асуудлыг ийм бүдүүлэг доогуур түвшинд ярьж буй юм. Гадны орнууд гэрээлэн даах системээр хувийн хэвшилд эрхээ шилжүүлэн, нийгмийн баялагийг хуваарилуулж, гүйцэтгүүлж өөрсдөө хянаж суудаг. Ирэх онд төсөв найдвартай тасарна. Оны эхний өдрөөс нүүрсээ алдагдалтай
Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.41
үнээр борлуулж эхэлнэ. 2024 оны төсвийн төлөвлөлтөөс гүйцэтгэл нь алдагдалтай яваа. Өөрөөр хэлбэл 2 дахин бага үнээр нүүрсээ гаргаж байна. Хэрэв 8 сард төсвийг тодотгож зардлыг 3 трилион төгрөгөөр нэмээгүй бол бид өдийд 1 тэрбум долларын ашиг тоолж суух байлаа. Түүгээр ирэх онд өөрсдийгөө санхүүжүүлэх байсан. Өрөөр биш. 25 оны төсвийн алдагдал бараг 10 их наяд төгрөгөөс илүү гарах байх.
зочин 23 минутын өмнө 66.181.183.12
Гүтгэлэг Компани бүр хувьцаа эзэмшигчдэд ашгаас тараадаг Бие биенээ хардаж гүтгэж дайсагнаад байвал бидний ажил явахгүй бид л хохирно Зарим хүмүүс үүнийг хүсч байна