Хуримтлалын сангийн орлого 2040 онд 38 их наядад хүрэх төсөөлөл гарсан

Хуримтлалын сангийн орлого 2040 онд 38 их наядад хүрэх төсөөлөл гарсан

Хуримтлалын сангийн орлого 2040 онд 38 их наядад хүрэх төсөөлөл гарсан

Засгийн газрын өнөөдрийн /2024.12.20/хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.


-Үндэсний баялгийн сан дотроо гурван сантай.  Хуримтлалын санд уул уурхайн төрийн өмчит компанийн 34 хүртэлх ногдол ашгийг хийдэг.  Хуримтлалын сан нь боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд ашиглагдах учиртай. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг албан ёсоор төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia аппликейшн дээр нээж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдрийн байдлаар харьяа компаниудын орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлсэн.

“Эрдэнэт” үйлдвэр 273 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” ХК 200 тэрбум, Дархан төмөрлөгийн үйлдвэр 5.6 тэрбум, Монголросцветмэт нэгдэл 8.7 тэрбум, “Эрдэнэс Оюутолгой” компани 342.9 сая төгрөг төвлөрүүлсэн. Нийт дүнгээрээ 497 тэрбум төгрөгт хүрсэн.

Хуримтлалын сан дахь хадгаламжий мөнгө Монголбанкны бодлогын хүүгээр хүү нь бодогдож байх учиртай.  Иймээс 2025 оны төсвийн төсөөллөөр Хуримтлалын сан дахь хөрөнгө 507 тэрбумд хүрч байгаа.

E-Mongolia апликейшн руу ороод үзвэл Хуримтлалын сан дахь орлого харагдана. Орлогыг иргэддээ хуваарилахаар нэг иргэн дээр хадгаламжинд нь 135 мянган төгрөг хуримтлагдсан байна гэсэн үг.

Энэ мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах бололцоотой буюу орлогыг цаашдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь Засгийн газрын гол бодлого. Энэ ч утгаар 14 мега төслийг явуулах шаардлагатай гэдгийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.

“Бадрах Энержи”- гийн Зөөвч-Овоо төсөл урагшлах юм бол 2025-2040 онд Хуримтлалын санд 0.7 их наяд төгрөг хуримтлагдана. Гашуунсухайт Ганц мод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж, “Чайна энержи”-гийн төсөл хөдөлбөл Үндэсний баялгийн сангийн орлого 8.1 их наядаар нэмэгдэнэ.

2040 он гэхэд Хуримтлалын сангийн орлого 38 их наяд төгрөгт хүрэх төсөөлөлтэй байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Чайна энержи” төсөл, “Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газарт танилцуулаад УИХ- д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Зөвхөн энэ хоёр төслийг урагшлуулахад нэг нь 0.7 их наяд, нөгөө нь 8.1 их наяд төгрөг хуримтлуулах бололцоотой.  Энэ төслүүд урагшилснаар иргэний хадгаламжийн хуримтлал нэмэгдэнэ. Үүнийгээ иргэн бүр боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах бололцоо бүрдэнэ гэсэн үг юм.

Бид мөн стратегийн ордын 34 хүртэлх төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг  эхлүүлсэн. Хувийн хэвшил эзэмшээд байгаа 34 хүртэлх төрийн эзэмшлийн хувийг тогтоохдоо зарим хэсгийг нь АМНАТ- өөр орлуулах. “Бадрах энержи”-тэй жишээ нь 10 хувь нь давуу эрхийн хувьцаа байх гэх ч юм уу тогтооход ногдол ашиг Хуримтлалын данс руу шилжиж байх зарчим барих ёстой. Энэ утгаараа цаашдаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулин дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ юм уу өсөн нэмэгдэх АМНАТ-өөр орлуулах юм бол орлуулж байгаа хэсэг ч гэсэн иргэний хуримтлал дээр шууд очдог байх эрх зүйн орчныг  “Бадрах энержи” төслийг дагуулаад хийе гэж төлөвлөж байна. Цаашдаа иргэн та E-Mongolia аппликейшнээр ороод Хуримтлалын дансан дээр хэдэн төгрөг байна вэ гэдгээ харах боломжтой. Цаашлаад төслүүд урагшлаад эхлэхээр  ногдол ашиг Хуримтлалын сан руу ороход иргэн таны Хуримтлалын сангийн хадгаламж дээр хэдэн төгрөг нэмэгдэж байгаа вэ гэдэг нь харагдаад явна.

Төрийн өмчит компанийн уул уурхайн компанийн ногдол ашгаар хэдэн төгрөг орсон байна гэдэг нь харагдана.

Төрийн өмчит компаниудад репорм хийхээр аль компанийг листэд нээлттэй болгох, аль компанийг өөрчлөн байгуулах, аль компанийн хөрөнгийг нэмэгдүүлэх юм, аль компанийг татан буулгах юм бэ гэдэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

“Эрдэнэс Монгол” компани дээр өчигдөр ерөнхий аудиторын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ерөнхий аудитор сонгогдсоны дараа дотоод аудиторууд компани дээр техникийн санхүүгийн аудит хийнэ. Үүний дараа аль компанийг өөрчлөн зохион байгуулах юм, нэгтгэх юм бэ гэдэг асуудлаа Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна. Аль компани дээр олон улсын аудит оруулах юм бэ гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргана. Ингэсний үр дүнд ирэх жил төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Мөн компаниудыг нэгтгэх өөрчлөн зохион байгуулах, IPO гаргах ажлыг зохион байгуулна. Ашиггүй ажиллаж байгааг татан буулгах шийдвэрийг гаргана.

Мөн өнөөдрийн Засгийн газрын  хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг үе шаттайгаар буюу ирэх жил олгох ногдол ашгийн тодорхой хувийг олгохоор шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таавнтолгой” компани ТУЗ-өөрөө энэ асуудлыг хэлэлцээд ирэх жил олгох ногдол ашгийнхаа эхний хувийг хүртээнэ гэсэн үг.

Таны хадгаламжид байгаа 135 мянга шууд хэрэглэж болохгүй, үүнийг нэг жилийн дараа хуримтлалаар өсгөх хэрэгтэй.

14 мега төсөл урагшилж байж иргэн таны хуримтлал нэмэгдэнэ. Ингэж байж эрүүл, мэнд боловсрол, орон сууцанд зарцуулах бололцоо бүрдэнэ гэдэг шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.72

яаасн гэнээ.

Avatar

Нэргүй 38 минутын өмнө 27.253.251.198

тэр үед та тэнгэрийн оронд хиймэл дагуулаа унаад явж байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.46.52

Нэг л их баярхсан, том тоо ярьсан хүмүүс. Бодит амьдрал дээр нийслэл чинь утаатай, дэлхийд №1-т жагсаж, ард түмэн чинь ядуу Е-Мартын цүнхэнд оочерлон, та нар гаднаас гуйлга гуйж явах юм. Ажлаа зүгээр хийгээд хөгжүүлээд өгөөч, Авилгалчдыг торны цаана суулгаж, Шүүх дээр шударга ёс тогтоогоод өгөөч

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.212.118.51

За боль боль оноодрийн утаа хханиад хамуугаа шийд Утаанаасс болж архаг овчтэй болвол хунд монго ч ххэрэггуй ябух юмыг монгоор хэмждэгээ боль

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.189.206

үхсэн ацны чинь бүхэл бүтэн 2040 он…маргаашаа мэдэхгүй ЖДҮ-чин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж