АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар зул сарын баярыг тохиолдуулан мужуудаар айлчлах товтой байсан ч учир битүүлгээр айлчлалуудаа цуцалжээ. Энэ нь Цагаан ордонд ямар нэг онцгой байдал үүсэв үү гэсэн таамагийг гаргаж ирэв. Тэдний хэн нь ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй.
Байдены хувьд зул сарын баярын өдөр Делаверт айлчлах товтой байв. Гэвч тэр Вашингтон Д.С-д буцаж ирсэн төдийгүй онгоцны буудлаас шууд Цагаан ордон руу явсан гэх мэдээлэл байна. Харин Камала Харрис Калифорниа руу нисэх байсан ч үүнийгээ цуцалжээ.
Энэ мэдээлэл цацагдахаас өмнөхөн ерөнхийлөгч Жо Байден Ромын пап Францисктай энх тайвны талаар хэлэлцсэн байна. Цагаан ордноос мэдээлснээр Ромын пап Франциск ерөнхийлөгч Жо Байденыг ирэх сард Ватиканд айлчлахыг урьжээ.
Харин Камала Харрисын хувьд Мягмар гаригт хамгийн сүүлд олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр Мэрилэнд мужийн Ларгод ахлах сургуулийн сурагчид болон коллежийн оюутнуудад хандан үг хэлсэн байна.
Иш 2024-12-20 139.5.217.51
Ихээхэн гай тарьсан хоёр доо тайван байсан дэлхийг дайны ирмэгрүү түлхэж хүмүүс шүү
Нэргүй 2024-12-20 103.212.116.109
chutguruud
Нэргүй 2024-12-20 103.57.94.47
Цагаан ордонд бөмбөг дэлбэрэв үү ?
Иргэн 2024-12-20 139.5.216.145
Айлчлалууд гээд зөв бич л дээ.