Сурвалжлага: Өвөл болохоор л орон гэрээсээ "дайждаг"

Сурвалжлага: Өвөл болохоор л орон гэрээсээ "дайждаг"

Сурвалжлага: Өвөл болохоор л орон гэрээсээ "дайждаг"

Өвлийн хүйтэнд хашаа байшин нь усанд автаж, хүн амьдрах аргагүй болжээ. Эзэнгүй хашааг уяатай ганц нохой сахина. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо буюу Зүүнсалааны "Малчны гудамж" өвөл болохоор хөрсний усанд автаж, орон гэрээсээ дайжихад хүрдэг болсон байна.

Гудамжаар нь ганц нэг оршин суугч алхах бөгөөд халтирч унахаас болгоомжлон явж үзэгдэнэ. Сургуулиасаа тарж яваа багачууд нэг нэгнээсээ зуурч, мөсөн дээр гулган тоглох. Эндхийн найман айл усанд автаад 10 гаруй хонож байгаа гэнэ.

"МАНАЙ ГЭР УСАНД АВТВАЛ ӨӨР АЙЛ РУУ НҮҮНЭ"

Тус хорооны оршин суугчид өвөл болохоор булгийн ус хальж, халиа тошинд автдаг тухайгаа учирлаж байв. Оршин суугч Ч.Гэрэлмаагийнх 10 гаруй жил тус хороонд амьдарч байгаа аж. Тэрбээр "Анх энэ газрыг худалдан авахад халиа тошин үүсдэггүй байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөлдөө хөрсний ус гарч ирээд, амьдрахад хэцүү байна.

Өнгөрсөн өвөлэнэ хавь усанд автаж, мөстсөн. Энэ жил булгийн ус хальж, манай хашаа руу орсон.

Одоогоор манай гэр рүү ус хальж ороогүй байна. Ойр орчмын айлууд усанд автаж, гэртээ амьдрах аргагүй болоод "дүрвэсэн". Манайх усанд автвал өөр тийшээ нүүнэ гэж бодож байгаа. Ирэх хавраас хашаагаа зарж, өөр газар амьдрах бодолтой байна. Зун үер ус гайгүй хэрнээ өвөл ийм асуудал үүсэх юм.

Томчуудаас гадна сургуулийн сурагчид энэ гудамж талбайгаар явахад бэртэж, гэмтэх эрсдэлтэй.

Онцгой байдлаас энэ хавийн айлуудад шаардлага ирүүлсэн. Манайх дүүргийн онцгойтой уулзахад тог цахилгаангүй, нийтийн тээвэр явдаггүй газар руу нүүх шаардлагатай гэж хэлсэн" гэв.

Гудамжаар бээцийн алхах ахмад настан Б.Мөнхтуяа "Би хөдөөнөөс ирээд хоёр хонож байна. Гэр хорооллын айлууд тун хэцүү орчинд амьдарч байна. Гэр орон нь усанд автаж, гудамж нь мөстөөд явахын арга алга" гэлээ.

"ЭНЭ ЖИЛ ХАЛИА ТОШИН ХАРЬЦАНГУЙ ЭРТ ҮҮСЧ, ХАЛЬЖ БАЙНА"

Дүүргийн онцгой байдлын хэлтсээс ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан далан босгож айлуудыг усанд автахаас хамгаалжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд л гэхэд есөн хорооны 14 байршилд халиа тошин үүсч, мөстсөн гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.

Тодруулбал, тус дүүргийн хоёр, дөрөв, долоо, ес, 24, 35, 40, 41 дүгээр хороо гээд нийт есөн хорооны нутаг дэвсгэрт хөрсний болон булгийн ус хальж, халиа тошин үүсчээ.

Эдгээр байршлуудад ямар ажил хийж буй талаар нийслэлийн СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын байцаагч Д.Билгүүнээс тодруулахад "Онцгой байдлын алба хаагчид нийт 530 метр талбайн мөсийг хагалж, тээвэрлэсэн. Мөн 19 айлын хашааанд суваг татаж, далан босгон айлуудыг усанд автахаас хамгаалсан. Гэсэн хэдий ч халиа тошин нэмэгдэж, айлууд руу орох эрсдэл өндөр байна. Манай дүүргийн хувьд нийт 61 нэгж талбарт халиа тошингийн эрсдэлтэй бүс үүссэн. Энэ жилийн хувьд халиа тошин харьцангуй эрт үүсч, хальж байна" гэв.

ӨНГӨРСӨН ЖИЛ НИЙСЛЭЛИЙН 22 ХОРООНЫ 33 БАЙРШИЛД ХАЛИА ТОШИН ҮҮССЭН

Өнгөрсөн жил нийслэлийн 22 хорооны 33 байршилд халиа тошин үүсч, гамшгийн шар түвшин тогтоосон байна. Тиймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан талаар мэдээлж байсан юм.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг мэргэжилтнүүд онцолж байв.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-12-23 66.181.190.73

Нутаг орноосоо оргон дайжиж эргэж очих нүүргүй нүүж буучихаад өрөөлийг буруутгадаг эрх чөлөө ардчилал мадтугай кк

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.113.92

Фэйс ухаж байхын оронд гүүглээрээ ямарч боловсролгүй хүн хайгаад бүх датагаа олоод мэдчихдэг болгомоор байна. 90оноосоо хойш хөгжөөгүй ухарсан байна. Учир нь хүний хөгжлийн асуудал маш хурцадмал дутмагшилд очсон байна

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.113.92

Миний мэдэхээр телевизээр бараг 23 жилийн өмнөөс л энэ газрууд доороосоо ус гардаг айлууд битгий б** гээд байхад нь буучаад усанд амьдраад байна гээд үе үе ТИВ ээр гардаг байсан. төр нь мэдээд боль гэхэд амьдрах газраа зөв сонгож болно ш дээр. Өдөр шөнөгүй амьдрах газраа өөрсдөө зориудаар л бууж хөөхөөр нь бид явахгүй гээд тэгсэн байж усанд авлаа гээд ямар ухамсартай юм бэ?! Монголын хот төлөвлөлтөбс зөвлөгөө авч байж мөнгөө зарцуулж амьдраасай. Насаараа амьдрах газраа зөв сонгох хичээл заа

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.161.81

зарна гэж ярих юм мэдэхгүй хүмүүс аваад өвөл болхоор бас ингээд сууж бх уу би үхэхээр чи үх гэсэн үг үү жоохон сэтгэлтэй бгаарай

Avatar

Нэргүй 2024-12-23 202.126.88.212

хашаагаа зарна гэжчихчээ, авсан хүн тэгээд мөнгө эдийн засгаар хохирох болж байн уу

Avatar

Үнэн үг 2024-12-23 103.212.117.235

Хүнд чинь оногдсон амьдрал, орох орон, нутаг ус гэж бас байдаг даа. Цэнхэр тэнгэр, цэнгэг агаар, аажуу тайван амьдрал, 5 хошуу малаа орхиод хотод орж ирээд, хог шороо, шавар шавхай, шалбааг дунд буугаад бухимдаж байх ч гэж дээ. Хотын унаган иргэд-гэр хорооллынхон чинь энэ хол газар суурьшаагүй байдаг юм шүү.

Avatar

Иргэн 2024-12-23 103.57.92.63

Мэдэхгүй хүнд зарж нүгэл үйлдсэн дорвол зүгээр хаячихсан нь дээр шүү хүмүүс минь!!! Энэ зовж зүдэрч байгаа хүмүүс чинь үйлийн лайгаа л эдлэж байгаа юм шүү дээ!!! Бүх юм хариутай!!!

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.188.103

хотод ингэж хог болж явахаар нутаг буц дөө

Avatar

Нэргүй 2024-12-23 202.9.46.87

тэнд хашаа хатга гэж хэн ч шахаагүй шүү. Хүний өмнөөс амьдраагүй биз дээ.

Avatar

Нэргүй 2024-12-23 103.168.34.43

Ус ховор жаран дуусаж ус элбэгшин хатаж гандсан хөрс усаар ханаж цөлжилт багасч бэлчээрийн ургамал сэргэх хуучны сайхан цаг ирж байгаагийн шинж. Манай зуслан гэхэд олон жил үерт автдаггүй байснаа сүүлийн 2 жилээс автах болж мод бут услалтгүй сайхан ургах боллоо

Avatar

Нэргүй 2024-12-23 103.212.116.251

Баярлаад хэрэггүй ээ , удахгүй цэвдэг хайлж дуусаад цөл болно оо

Avatar

Нэргүй 2024-12-23 103.57.93.84

тэнэгүүд заавал ийм газар буучихаад гай болох юмаа

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.176.53

Заавал булгийн эх дээр бууж газар бузарладаг нөхдүүд болж

Avatar

Зочин 2024-12-23 43.242.243.128

Булгын эх дээр буучихаад хэнд буруу өгөөд байгаа.юм.Гарын алба гэж нөхдүүд ямарч судалгаа байхгүй газар өгчхөөд хүмүүсийг лай даншигт оруулж байх.

Avatar

шаабар 2024-12-23 66.181.190.226

Хөрсний ус хаа сайгүй л олгойдон гарч иргэдийн гэр байшинг сүйтгэж байна. Энэ их усыг нөөцөлж хиймэл нуур цөөрөм байгуулж болдоггүй юм байх даа. хүн аэмьтангүй элсэн цөлд нуур цөөрөм байгуулна гэж мөнгө үрж байхаар энэ бэлэн усыг нөөцлөх талаар бодвол аль аль талдаа тустай том ажил болно доо.

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.179.132

хотынхон яг харх жоом шиг ямар ч хүнд нөхцөлд амьдрах чадвартай юмаа

Avatar

Нэргүй 2024-12-23 66.181.188.103

хотынхон биш хот бараадаж хөдөөнөөс ирсэн оркууд шүү

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.114.73

энэ оркуудийг буцааж хөдөө рүүн зайлуул

Avatar

зочин 2024-12-23 66.181.183.12

Далан бариад булгийн усыг тогтоож дийлэхгүй байгаа юм байна Нүү өөр газар байрш Бүү бэнэнчил

Avatar

Нэргүй 2024-12-23 59.153.86.201

Буух, өвөлжих газараа сонгож чадахгүй байх нь хувь хүний амьдрах чадвар, хороо хорины буруу төлөвлөлт шүү дээ

Avatar

Гохь чинь л байхгүй юу энэ 2024-12-23 202.126.88.163

үааи

Avatar

Зочин 2024-12-23 43.242.243.128

тошин үүсч байгаа бүх газарт мод тарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж