Улаанбаатар хот нийтийн тээврийн шинэчлэл хийж, БНХАУ-ын “Youtong bus” компаниас 600 ширхэг автобус нийлүүлж байгаа билээ. Тус компани хабрид хөдөлгүүртэй атобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр Монголын нөхцөлд туршиж байна.
“Блюбус" ХХК"-ийн Тээвэр ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн дарга М.Мөнхсайхан хэлэхдээ “Манай компани "Yutong bus" компанийн автобусуудыг аваад, 11 сар ажиллаж байна. Яг идэр есийн хүйтэнд үйлчилгээнд гарсан, хөлдөлт зэрэг ямарваа нэгэн асуудал гараагүй. Манай компанийн хуьд маш сайхан өвөлжсөн, энэ жил ч бас маш өнөтэй өвөлжиж байна.
Шатгүй, намхан тул иргэд, ялангуяа настай хүмүүс түүртэхгүйгээр автобусандаа шууд суж үйлчлүүлж байна. Маш таатай, маш дулаахан. Өвлийн улиралд зарим солонгос автобусны паарын систем доголдох зэрэг асуудлууд гардаг бол энэ автобусууд үйлдвэрээсээ шинээрээ ирсэн болохоор энэ тал дээр ямар ч асуудалгүй, аюулгүй үйлчилгээ үзүүлж байна" гэв.
Үйлчилгээнд явж буй "Yutong bus" компанийн автобусуудад одоогийн байдлаар ямар нэгэн эвдрэл, гэмтэл гараагүй бөгөөд Монголын нөхцөлд маш сайн зохицож байгаа ажээ.
Хот хоорондын нийтийн тээврээр үйлчлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат "Yutong bus" компанитай манай хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний салбар холбогдоод арав гаруй жил болж байна. 2023 оноос хотын нийтийн тээвэрт 600 гаруй автобус орж ирж байгаа нь цаашид хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд "Yutong bus" компанийн автобусуудыг явуулахад дөхөмтэй болж байгаа юм.
Хот хоорондын нийтийн тээвэрт "Yutong bus" компанийн автобусуудыг явуулахад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зээлийн асуудал байгаа юм. Мөн нөхөн олговрын асуудал шийдэгдчихвэл хот хоорондын нйтийн тээвэрт энэ төрлийн автобусууд бүрэн оролцоотой байна.
Одоогийн байдлаар Увс аймгийн чиглэлд явах тодорхой тооны автобус тоноглогдоод ороод ирсэн, туршилтад явахад бэлдэж байна. Дэлхийн бусад орны автобустай харьцуулахад давуу талтай. Ялангуяа Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон автобусууд бөгөөд дэлхийн маш олон оронд гаргадаг. Ялангуяа манайтай цаг уур ойролцоо байдаг ОХУ, Казахстан зэрэг улс ашигладаг” гэлээ.
“Эмсид” ХХК-ийн захирал Д.Энхбат “Хроп нь автомат болохоор жолоочийн араа солих үйл ажиллагааг 100 хувь хөнгөлдөг. Тэгэхээр жолоодоход таатай нөхцөлийг бүрдүүлж байна. "Yutong bus" брэнд Хятад улсдаа тэргүүлдэг учраас алдаа дутагдалгүй, сайжруулалт хийгээд явчих байх гэж бодож байна” хэмээн хэлсэн юм.
"Yutong bus" компанийн туршилтад явж байгаа автобусууд цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй бөгөөд Улаанбаатар хотын түгжрээнд хамгийн бага шатахуун зарцуулах боломжийг олгож байгаа ажээ.
Холбоотой мэдээ