Нийслэлийн Хяналтын төвийн газрын ажилчид өнөөдөр /2024.12.20/ гэр хорооллын бүсэд ажиллалаа. Тодруулбал, гэр хорооллын шаардлага хангахгүй зуухтай айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгсөн юм. Энэ үеэр Хэсэгчилсэн инженер хангамжийг удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн ахлах инженер Я.Дорждэрэм "Бидний хэлж заншсанаар уламжлалт монгол зуухыг шаардлага хангаагүй зуух гэж тодорхойлно. Энэ зуух нь сайжруулсан шахмал түлшний өндөр темпратурт амархан хагардаг, мууддаг, сорогддог эрсдэлтэй юм. Улмаар битүүмжээ алдаж, утаа үүсгэх буюу угаартах эрсдэл бий болдог. Түүнчлэн Өлзий, Хас, Дөл гэх мэт хэдэн төрлийн төслийн зуух бий. Эдгээр зуухнууд 2011-2012 онд тараагдсан байдаг.
Арав гаруй жил болсон зуухнууд эхнээсээ муудаж эхэлсэн. Сэлбэг нь олдохоо байсан. Эргээд уламжлалт зуух руугаа орчих гээд байна.
Өнөөдрийн хяналт, шалгалтаас харахад зуухны дээд талын ширэм цуурсан, үнсний татуурга нь эвдэрсэн гэх мэт зуухтай айл өрх олон байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд солих шаардлагатай 82 мянга гаруй зуухны тоо цаашдаа нэмэгдэх төлөвтэй байна.
Төслийн зуухыг засварладаг газар манай улсад байхгүй. Сэлбэг нь ч байхгүй.
Манай байгууллага ханын пийшин хөөлөх, яндан засах, буруу өрөлттэй пийшинг засварлах үйлчилгээ үзүүлдэг. Төслийн зуух засварлах гэдэг ер нь боломжгүй. Зарим айлууд сэлбэг авч зуухаа тордсон тухай ярьж байна. Гэхдээ хуучин зуухнаасаа таарахыг нь авч сэлбэсэн юм билээ. Гэр хороололд түр оршин суугчид олон бий. Нэг үгээр бол хөдөө орон нутгаас шилжиж ирсэн айл өрх. Эдгээр айлууд орон нутгаас уламжлалт монгол зуухтай ирдэг. Ингээд л эрсдэлийг нэмэгдүүлдэг" гэв.
“Өлзий” зуух хэрэглээд 14 жил болж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн Д.Даваадорж "Одоо бол зуухны илч буурсан. Анх тавихад өдөрт гурав дөрвөн удаа түлш хийгээд болдог байсан. Тэр үед шахмал түлш биш мод, түүхий нүүрс түлдэг байсан. Одоо өдөрт хоёр шуудай шахмал түлш түлж байна. Шахмал түлш тав хоногт долоон уутыг түлэх нормтой. Гэтэл долоо хоногт есөн шуудай түлш орж байна. Санхүү талаасаа ч дарамт учруулж байна. Нэг долоо хоногт 34 мянган төгрөгөөр түлш авч байна. Энэ зуухаа нэг удаа хятад зуухаар сольсон ч сар хүрээгүй эвдэрчихсэн. Буцаагаад энэ зуухаа тавьж, ширмэн таг, дотор ширэм, үнсний татуургыг сэлбэж. засч байсан. Таг нь 200 мянган төгрөг, дотор ширэм нь 490 мянган төгрөг болсон. Зуухнаасаа өндөр өртөгтэй юм билээ. Зуухаа засварласны дараа дахиад нэг асуудал гарч ирнэ. Энэ зуух янданд их халгаатай. Жилд хоёр удаа яндан солиулдаг. Яндангийн үнэ 60- 90 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Ер нь зуух солино гэж балайрч байхаар утаагүй түлш нэвтрүүлэх эсвэл эрчим хүчний салбараа хөгжүүлж болдоггүй юм болов уу гэж бодож байна" гэлээ.
Д.Энхбаяр
Иргэн 4 минутын өмнө 103.212.117.38
ХЭДЭН ЗУУХНЫ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ГЭЖ СОЛИОРЧ БАЙНА ШҮҮ. ЗАСАГДАХГҮЙ ЗУУХ ГЭЖ БАЙХГҮЙ.
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.115.36
хэний төлөө амьдраад бгаа нөхөр вэ
Нэргүй 1 цагийн өмнө 59.153.112.104
Хулгайгаа албан ёсны болгох гээд энэ хулгайч МАНгасуудыг яаядаа пездийнуудыг
Зочин 2 цагийн өмнө 202.9.47.5
хийсэн зуухаа засварлаж болохгүй гэж юу яриад байгаа юм бэ. нэг удаагийн зуух юм уу. зуух битгий нарийн төвөгтэй хийцтэй машин хүртэл засварлаж болдог шүү дээ. Зуух тараахаас өмнөх зуухныхаа сэлбэгийг захиалбал хямд тусна шүү дээ
Зочин 2 цагийн өмнө 202.126.91.225
Утаа бол хамгийн ашигтай визнес.Иймд утаа их үүсгэхийн тулд шахмал түлшнийхээ чанарыг муутгах нь маш зөв.
Дорж 3 цагийн өмнө 2.133.133.100
Утааг багасгах гээд зухаа солилоо, яндангаа солилоо, нүүрсээ чанаржуулав.
Тэгээд утаа арилсангүй!
Нөхдүүд минь одоо галын хайчаа сольж үзээржй
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.146
Зуух, нүүрсийг яаж ч сайжруулсан утаа буурахгүй байгааг харахгүй байна уу? Татвар төлөгчдийн мөнгөөр 80,000 зуух худалдан авч, 70 тэрбум төгрөгөөр хэн гараа угаав?
MGL 4 цагийн өмнө 106.166.63.124
ECO NUUDELCHIN ZUUHIIG SONGOLDOO