Cувинер гэж илгээсэн амьд могой, яст мэлхийд яаралтай тусламж үзүүлжээ

Cувинер гэж илгээсэн амьд могой, яст мэлхийд яаралтай тусламж үзүүлжээ

Cувинер гэж илгээсэн амьд могой, яст мэлхийд яаралтай тусламж үзүүлжээ
БНСУ-аас илгээсэн улс хоорондын шуудан илгээмжээс гаалийн хяналт шалгалтаар есөн яст мэлхий, хоёр могой илрүүлжээ. Гаалийн албан хаагчид зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн амьтдыг яаралтай эмчийн үзлэгт хамруулж, хамгаалах арга хэмжээг авсан байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” (CITES)-ийн 2 дугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл зүйл болохыг тодорхойлсон. Тус конвенци болон холбогдох хууль тогтоомжид экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан байх шаардлагатайг тодорхой заасан байдаг.
Гаалийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбоотойгоор прокурорын байгууллагын хяналтан дор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар шүүхийн шийдвэрээр амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын лабораторид түр хадгалуулах арга хэмжээг авч хэмжээ авч ажиллаж байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, гаалийн байгууллагад мэдүүлж, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж