Япон: Хогоо дүрмийн дагуу хаяагүй иргэний нэрийг зарлана

Япон: Хогоо дүрмийн дагуу хаяагүй иргэний нэрийг зарлана

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон: Хогоо дүрмийн дагуу хаяагүй иргэний нэрийг зарлана

Япончууд хог хаягдлаа зөв зохистой ангилж хаядгаараа дэлхийд алдартай. Хэрвээ та хог ангилж хаяж мэддэггүй бол Японд очоод төвөг чирэгдэлд орооцолдож магадгүй болох нь. Яагаад гэвэл Фүкүшима хотын захиргаа ирэх оны гуравдугаар сараас эхлэн илүү хатуу дүрэм журам нэвтрүүлэх гэж байна. Тодруулбал, иргэд хогоо буруу ангилсан, эсвэл хэмжээ хязгаараас хэтэрсэн их хог хаявал эздийг нь олон нийтэд ил зарлах арга хэмжээ авах болжээ. Өнгөрсөн Мягмар гаригт хотын захирааны хурлаар энэхүү шинэ журмыг баталжээ.

Хог хаягдлын дүрэм журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн нэрийг ил зарладаг хот Японд цөөнгүй бий. Гэхдээ хувь хүний нэрийг зарлах гэж буйгаараа Фүкүшима анхдагч юм.

Фүкүшима хотод өнгөрсөн онд шаардлага хангаагүй хог хаягдлын 9000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Одоо мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу шаардлага хангаагүй хог хаягдлыг тухайн эзэнд нь мэдээлж, иргэн хогоо дахин ангилах үүрэг хүлээдэг. Шинэ журмын дагуу зөрчил гаргасан иргэнд эхний ээлжинд амаар сануулга өгнө. Үүний дараа бичгээр сануулга хүргүүлэх, эцэст нь засгийн газрын цахим хуудсанд нэрийг нь зарлах арга хэмжээнүүдийг авах юм.

Япончууд хог хаягдлыг шатдаг, шатдаггүй, дахин боловсруулах боломжтой гэж ангилж, ялгаатай цагийн хуваарийн дагуу хаядаг. Харин гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга гэх мэт овор хэмжээ ихтэй зүйлсийн тухайд тусдаа цаг товлож байж хаях ёстой байдаг.

Түүнчлэн хот бүр хог хаягдлыг хэрхэн хаях тухай тусдаа зааварчилгаатай байдаг. Зарим онцлог дүрэм журмаас дурдвал, Фүкүшима хотод ууттай хогийг өглөө бүр 08:30 минут гэхэд хогийн цэгүүдэд аваачсан байх ёстой. Мөн Камикацү хотын оршин суугчид хогоо даруй 45 төрөлд ангилж хаядаг. Кагошима мужийн захиргаа оршин суугчдыг хогийн уут дээрээ заавал нэрээ бичихийг үүрэг болгосон бол Чиба хот оршин суугчдад хогоо зөв хаяхад нь туслах зорилгоор хиймэл оюун ухаант туслахыг туршжээ.

Япончууд хог хаягдлын менежментээ улам сайжруулахын тулд удаан хугацаанд тасралтгүй хүчин чармайлт гаргасаар байна. Тус улсын засгийн газар 1990-ээд оноос хойш хогийн цэгээс татгалзаж, дахин боловсруулалтыг үндэсний хэмжээний зорилт болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.182

manaih tednii turshlagiig huulbarlahad gemgyi. Gehdee Yaponii alivaag tsogtsoor ni shiidverledeg arga, zohion baiguulaltiig ni medej baij heregjyyleh baih

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.160.104

манайх бас нэр зурагтай нь зарлах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж