Шарлотт Хорнетс шүтэн бишрэгчдээ өгсөн бэлгээ буцаан авсандаа уучлалт гуйв

Шарлотт Хорнетс шүтэн бишрэгчдээ өгсөн бэлгээ буцаан авсандаа уучлалт гуйв

Шарлотт Хорнетс шүтэн бишрэгчдээ өгсөн бэлгээ буцаан авсандаа уучлалт гуйв

Шарлотт Хорнетс баг тоглолтын үеэр "PlayStation 5"-ийг хүүхдэд бэлэглэсэн боловч шууд дамжуулалтын камер өөр зүг рүү харсны дараа буцааж авсан байна. Тодруулбал, Даваа гаригт Филадельфи 76 багын эсрэг хийсэн тоглолтын үеэр тус үйл явдал 4.5 сая хүний нүдний өмнө болжээ. Шууд дамжуулалтын бичлэг дээр хорнетуудын бэлэг тэмдэг Хюго нь Санта Клаусын хувцас өмссөн байх бөгөөд багыг дэмждэг жаал хүүд "PlayStation 5"-ыг гардуулан өгч байхыг харуулсан. Тухайн хүү гайхширсан ч маш их баярлаж буй нь илт байсан ч дараа нь буцаан авч буйг харсан хүн бүр Шарлотт Хорнетсийг шүүмжилж байлаа.

Болсон бүх үйл явдлыг дэргэдээс нь харсан хүн "X" платформ дээр нийтлэл оруулсан бөгөөд үүнд "Тэр хүү миний сайн найзын үеэл дүү юм. Хорнетсийн ажилтнууд дараа нь бэлэглэсэн PlayStation 5-аа буцаан авч, оронд нь багын тэмдэгтэй жерси өмсгөл л өгсөн" гэжээ.

Хүүгийн авга ах Алексей Филлипс дараа нь  "Queen City News" (QCN) телевизэд хэлэхдээ, "Хорнетсийн ажилтан бэлэг өгөх хүүхдүүдэд эхлээд бэлгийг бүр өгөөгүй, буцааж авна гэж хэлсэн байсан. Гэхдээ 13 настай Жакт энэхүү мэдээллийг дамжуулаагүй байсан улмаас PlayStation 5-ыг буцааж авахыг мэдээгүй. Анх бүх л хүн жинхэнээсээ бэлэглэж байна гэж бодож Жакт баяр хүргэж байсан. Ажилтан нь бэлгийг авч явахад бэлтгэж өгсөн болохоор нь бид нар ч мөн адил итгэсэн. Даанч тоглолтын төгсгөлд буцааж авахад хүн бүр итгэж чадаагүй " гэжээ. Энэхүү үйл явдал ихээхэн шүүмжлэл дагуулж, Хорнетс баг уучлалт гуйсан байна.

"WCNC" Шарлоттийн сурвалжлагч Ник Карбонигийн нийтэлсэн мэдэгдэлд "Энэхүү жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулах нь буруу шийдвэр байсан. Бидний зүгээс хангалттай харилцан ойлголцож чадаагүй. Бид гэр бүлийн гишүүдээс нь уучлалт гуйхаар хандсан бөгөөд PlayStation 5-ыг эргүүлэн өгөх болсон. Мөн ирээдүйн тоглолтуудыг үзэх VIP тасалбар олгох болно. Бухимдал төрүүлсэнд уучлаарай" гэсэн байна.

Алексей Филипс уучлалт гуйж буйг гэр бүлийн хамт хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд анхнаасаа "PlayStation 5" биш жерси өгсөн байсан ч үеэл дүү нь баярлах байсан гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.24

Амэрикууд сонион

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж