Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.12.20/ ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-өөс хамгийн сүүлд хийсэн тандалтын мэдээгээр нийт сорьцын 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ. Томуугийн А хүрээний вирус нь илүү хүндрэл үүсгэдэг буюу сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлд хүргэдэг. Тодруулбал, өмнө нь бүртгэгдэж байсан бидний нэрлээд байгаа томуу төст өвчний адино, рино зэрэг вирусээс ялгаатай аж.
Томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан. Харин томуугийн А хүрээний вирусын эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65 дээш насныхан байна.
Түүнчлэн диабиттай, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлаггүй тохиолдолд гадуур гарахгүй байх, олон нийтийн газар, найр наадамд оролцохгүй байхыг анхаарууллаа.
Холбоотой мэдээ