Сирийн шинэ засгийн газар Талибаны 2 дахь хувилбар болохгүй

Сирийн шинэ засгийн газар Талибаны 2 дахь хувилбар болохгүй

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Сирийн шинэ засгийн газар Талибаны 2 дахь хувилбар болохгүй

Сирийн де-факто удирдагч Ахмед аль-Шараагийн шинэ засгийн газар Талибаны хоёр дахь хувилбар байх болно гэж зарим ажиглагч үзэж буй. Иргэд Ассадын дэглэм нуран унасанд баяртай байгаа ч Хаят Тахрир аль-Шам бүлэглэл улс орон даяар Исламын хатуу хуулийг хэрэгжүүлж, улс орноо шинэ Афганистан болгох вий гэсэн айдастай байна.

Ахмед аль-Шараа "BBC" агентлагт ярилцлага өгөхдөө энэ хувилбарыг үгүйсгэж, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжинэ гэлээ. Харин архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой асуултад хариулахаас татгалзжээ. Түүний хэлснээр Сири болон Талибан хөдөлгөөний хооронд ялгаа бий.

Тэрбээр "Бидний засаглалын арга барил өөр. Афганистан бол омгийн нийгэмлэг юм. Сири харин огт өөр. Сирийн засгийн газар болон эрх баригч систем нь Сирийн түүх, соёлтой нийцэх болно. Эмэгтэйчүүдийн боловсролын тухайд бид найман жилийн өмнөөс Идлибт их сургуультай болсон шүү дээ. Их, дээд сургуулиудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 60 гаруй хувьтай байгаа" гэв.

Харин архи, согтууруулах ундааны тухай ярихдаа "Хууль эрх зүйн асуудал тул надад ярих эрхгүй олон зүйл бий. Үндсэн хуулийг бичих Сирийн хууль зүйн шинжээчдийн хороо байх болно. Тэд шийднэ. Ямар ч эрх баригч, ерөнхийлөгч хуулиа дагах ёстой" гэжээ.

Гэсэн ч бүх сиричүүдийн төлөөлөл байх болно гэдгээ тэр онцлов. Ингэхдээ "Хуучин дэглэм дандаа шашны хуваагдал дээр тоглодог байсан. Бид тэгэхгүй. Хувьсгал хүн бүрт ээлтэй байх болно гэж бодож байна" гэжээ.

Мөн ярилцлага өгч буй завшаанаа ашиглаад Сирийн эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, Хаят Тахрир аль-Шам бол террорист бүлэглэл биш гэлээ. "Биднийг террорист бүлэглэл гэж нэрлэх ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Сүүлийн 14 жилийн хугацаанд бид энгийн иргэд болон тэдний газар нутаг, объеъктыг огт онилоогүй. Хориг арга хэмжээнүүд хуучин дэглэмд чиглэсэн байсан учир одоо цуцлах ёстой. Хохирогч, дарангуйлагч хоёрыг адилтгаж болохгүй" гэсэн юм.

Ассадын дэглэм унасан ч гэлээ Сири дэх дайн тус улсын хойд хэсэгт Курд болон Туркийн дэмжлэгтэй хүчний хооронд үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлол байсаар байна. Турк улс Курдын дайчдыг зэвсгээ хураах хүртэл цэргийн бэлтгэлээ үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ. Тус улс Сирийн умард хэсэгт олон мянган цэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 55 минутын өмнө 122.201.31.86

БОЛЧИХСОН СУУЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ҮҮ
БАВАЙЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ КККК

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 122.201.31.182

sanasan, zorison ni bytemjtei baigaasai. emegteichyydiin bolovsoliig demjij baigaa gesen ni saihan sonsogdoj baina. amjilt hysej baina

Avatar

Бадарч тахар 5 цагийн өмнө 103.57.94.159

Курдын зэвсэгт бүлэглэлүүд Сирийн хойд хэсэгт Курдистан хэмээх ариун мөрөөдлийн улсаа байгуулах бодолтой байгаа тэд нартай яваандаа муудалцана ! Израилууд Голаны өндөрлөгийг 2050 онд л эргүүлж өгч магадгүй наана нь бол салаавч л өгнө ! Энэ Жулани Ахмёд нар ардаа дэмжих том улс олж авахгүй бол хэцүү дэ хэцүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж