Sens Production-ы ”Melt” нэртэй сонирхолтой урлагийн тоглолт Манхэттэнд болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Sens Production-ы ”Melt” нэртэй сонирхолтой урлагийн тоглолт Манхэттэнд болжээ

Одоогоор
Нью-Йорк хотод ажиллаж, амьдарч байгаа Noеmie Lafrance гэгч эмэгтэй нь
бvжиг дэглээчээс гадна уран сайхны найруулагч нэгэн.
Тэрбээр ашгийн бус
урлагийн байгууллага болох Sens Production-ыг vvсгэн байгуулсан ба
продакшн нь олон арван сонирхолтой уран бvтээл, тvvний дотор буяны
тоглолтууд хийж, туурвиж иржээ. Тус продакшны бvтээлийн нэг бол "Melt"
хэмээн нэрлэгдсэн урлагийн бvтээл туурвисныгаа Канад, Дани, Бразилын
хотуудад мєн 2010 оны 8-р сарын 26-нд Нью-Йорк хотын Манхэттэн дvvрэгт
тоглосон байна. Найман бvжигчнээс бvрдэх энэ тоглолтын сонирхолтой тал
нь бvжигчид бvгд ханан дээр бэхлэгдсэн бяцхан тавцан дээр сууж,
тусгайлан бэхлvvлсэн байсан ба хувцас болон биеэ лав тосоор тосолсон
явдал байв. Энэхvv бvжиг нь бидэнд бурхнаас заяасан энэ цаг зуурын бие
махбодь гэрлэн бие болон хувирах хувирал, аажим уусан алга болдог гэсэн
утга санааг харуулахыг зорьсон байжээ. Дашрамд дурдахад Sens Production
ирэх 12-р сард дээрх тоглолтын нэрээр нэрлэгдсэн "Melt" нэртэй богино
хэмжээний бvжигт киногоо хийж дуусгах ажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж