Путиныг дэмжигч балетчин Оросыг орхихоор шийджээ

Путиныг дэмжигч балетчин Оросыг орхихоор шийджээ

Путиныг дэмжигч балетчин Оросыг орхихоор шийджээ

Лондонгийн "Royal Ballet"-ын од асан Сергей Полунин гэр бүлийн хамтаар Оросыг орхихоор шийдсэнээ зарлалаа. Украин гаралтай тэрбээр Оросын ерөнхийлөгчийг дэмжигч бөгөөд цээж болон хоёр мөрөн дээрээ Путины царайг шивүүлсэн гэдгээрээ алдартай. Өдгөө 35 настай тэрбээр Оросыг орхих болсон шалтгаанаа тодорхой хэлээгүй ч өөрийг нь хэн нэгэн дагаж мөрдөөд байна гэж өнгөрсөн зун ярьж байжээ.

Полунин Лхагва гаригт инстаграм хуудсандаа "Миний Орост байх хугацаа аль эрт дууссан. Үүрэг даалгавраа биелүүлж дууссан мэдрэмж төрж байна. Миний байх ёстой газар энэ биш гэдгээ мэдрэх цаг ирдэг юм байна" гэжээ.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэхэд цэргийн ажиллагааг дэмжсэн алдартнуудын нэг нь Полунин байлаа. Улмаар 2019 онд Оросын иргэншилтэй болж, Крымийн Севастополь дахь бүжгийн академийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Балетыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг Путин үнэлж, өнгөрсөн жил одонгоор шагнажээ. Түүнчлэн энэ оны эхээр Путины сонгуулийн кампанит ажилд Полунин оролцсон байна.

Энэ мэтчилэн Путинтэй ойр холбоо хамааралтай байсан боловч наймдугаар сард бүжгийн академийн тэргүүнээр түүний оронд Большой театрын балетчин асан Мария Александроваг томилжээ.

Полунин хувь хүний үзэл бодлоосоо болоод янз бүрийн шүүмжлэлд өртдөг ч балетын карьер нь гайхалтай байв. Тэрбээр 13 настайдаа Лондонгийн "Royal Ballet" сургуульд суралцах тэтгэлэг авчээ. Шивээс болон тэрслүү зангаасаа болоод "балетын муу залуу" гэж нэрлэгдэх болсон Полунин 2012 онд алдар нэрийн ид оргил үедээ "Royal Ballet"-аас татгалзсан юм.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын иргэн 2024-12-20 202.131.249.106

Бусад орнууд хүлээж авахгуй байх, хайртай Пу-тэйгээ амьдарна биз

Avatar

Нэргүй 2024-12-20 185.56.83.83

Сая үхдэг өөртөө генерал хоч өгсөн Буриадуудыг гутаан доромжлогч нусан тэнэг бацаан шиг амьтан байна даа.

Avatar

Зочин 2024-12-20 103.168.34.108

Путин шиг муу хүнийг эндэлхийн хаанаас ч олохгүй байхаа дэлхий дээрх хамгийн том газар нутагтай хамгийн их баялагтай улс бол орос улс . Энэ орос улсыг сүйрүүлж бг мөн энэ дэлхийг сүйрүүлэх хүн бол зөвхөн путлер шизотой тэнэг өвгөнпутлер

Avatar

зочин 2024-12-20 103.212.116.156

урвагч хаана ч байдаг.
Орос мандах цаг ирж байгаа мэт!?

Avatar

Нэргүй 2024-12-20 139.5.217.212

Одоо ч мандан бадрахаасаа өнгөрсөн байх өө.. Наад ботокс шахуулсан Халзаадай чинь өөрийнхөө эхлүүлсэн дайнд гацчихаад больё больж болдоггүй, дуусгая гэхээр дуусгаж чаддаггүй гөлийгөөд суужийна

Avatar

Нэргүй 2024-12-20 202.126.89.129

urvagchiig ukrainuud ***h heregtei

Avatar

Зочин 2024-12-20 59.153.112.107

Иймэрхүү нөхдийг бол ашиглаж дуусаад л хаяна ш дээ, хаана ч тийм л байдаг, Путин ч энэ талаар хэнээс ч дутахгүй, тодорхой хэмжээний мэдээлэлтэй, ирээдүйд гай болж мэдэх нэгнийг бол шууд нухна ш дээ

Avatar

Зочин 2024-12-20 66.181.179.115

БАГА ТЭНЭГТЭЦГЭЭ .ДАЙНГҮЙ МОНГОЛ ОРОНД ЭХ ОРНООСОО ДҮРВЭЭД ХАРЬ УЛСАД ХАР АЖИЛ ЗӨНДӨӨ Л ХИЙЦГЭЭЖ БАЙНА . ЭХЛЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ХАРЦГАА . 30 МЯНГА , 40 , 50 МЯНГАН МОНГОЛЧУУД . ЗАРИМ НЬ БАРАГ МОНГОЛ ОРНОО ТЭР ЧИГТ 5Ь ОРХИЖ БАЙНА ……

Avatar

шар 2024-12-20 66.181.164.23

Харуулах боломжгүй.

Avatar

өөө 2024-12-20 66.181.164.23

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэг 2024-12-20 66.181.191.221

яргачин путин дэлхийг сүйрүүлж байна Дэлхийн дулаарал ядуурал гээд олон асуудал байхад энэ этгээд сүйтгэх зэвсгээ л ярьж олон хүн алан х***х тухайл байнга ярьж байна.
Яргачин ялаа үүрэх цаг ирнэ Бурхнаас ч цээрлэл ирнэ

Avatar

Нэргүй 2024-12-20 202.131.238.26

смерть предателям

Avatar

Нэргүй 2024-12-20 66.181.180.93

үхэл нь хаалга тогшиход үнэнийг ухаардаг хорвоо шүү дээ, өөртөө л гомдохоос өөр яахав. энэ нөхрийг хил нэвтрүүлэх улс станууд, хятад, куба л байх доо.

Avatar

Зөнч 2024-12-20 103.57.92.173

цусанд дуртай золбин байна,эх орон нь бөмбөгдүүлж байхад баярлаж байсан бол амьд явах цөөн хоног үлдсэн гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-12-20 202.9.46.143

you're a beggar, get treated for syphilis.

Avatar

Нэргүй 2024-12-20 203.17.23.177

ОРОСЫГ ШҮТЭГЧ ООРКУУДЫНХААР БОЛ ЭХ ОРНООСОО УРВАГЧ АХАХАХА. ТЭДНИЙХЭЭР БОЛ ТӨР ЗАСГАА ШҮҮМЖИЛБЭЛ БАС ЭХ ОРНООСОО УРВАГЧ. ТЭГСНЭЭ УТААТАЙ БАЙНА, ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭНЭ. ТА НАРЫНХААР БОЛ ТЭГЖ ШҮҮМЖИЛБЭЛ МОНГОЛООС УРВАСАН БОЛНО ШДЭЭ МОЯА НАР МИНЬ.

Avatar

ЗОЧИН 2024-12-20 203.91.115.43

ЯАНА даа. алуулах вий дээ.

Avatar

Нэргүй 2024-12-20 202.131.238.26

тэгээсэй бил ээ, урвагч нохой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж