Б.Баасанхүү шилжин явах цомын эзэн болж, жүдочдод шагналын хур буув

Б.Баасанхүү шилжин явах цомын эзэн болж, жүдочдод шагналын хур буув

Б.Баасанхүү шилжин явах цомын эзэн болж, жүдочдод шагналын хур буув

Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд өчигдөр/2024.12.19/ тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.

  • Шилдэг олимпийн танхим – Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпийн танхим
  • Шилдэг олимпийн зөвлөл – Говь-сүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөл
  • Олимпийн шилдэг зүтгэлтэн – Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
  • Шилдэг спортын сэтгүүлч – Ж.Цэцэгмаа
  • Шилдэг спортын бүтээн байгуулалт – Дархан-Уул аймгийн “United arena” спорт цогцолбор
  • Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага – Моннис групп, Келме брэнд
  • Шилдэг шүүгч – Ц.Цогтгэрэл /бокс/, Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
  • Шилдэг дасгалжуулагч – М.Бундмаа /жүдо бөх/, Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
  • Шилдэг холбоо – Жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, таеквондогийн холбоо, гимнастикийн холбоо, жюү жицүгийн холбоо
  • Паралипмийн шилдэг тамирчин – У.Сүрэнжав /таеквондо/
  • Шилдэг залуу тамирчин – Т.Ариунзаяа /жүдо бөх/
  • Оны онцлох – "Mongolia House" төслийг хэрэгжүүлэгч "Хүслийн дуудлага" ТББ
  • Шилдэг баг – 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
  • Шилдэг тамирчин – С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
  • Шилдэг тамирчин – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/
  • Шилдгийн шилдэг тамирчин – Б.Баасанхүү /жүдо бөх/
  • Шилдгийн шилдэг тамирчин – Л.Анхзаяа /жүдо бөх/
  • Шилжин явах цомын эзэн – Б.Баасанхүү /жүдо бөх/

Т.Баасанхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүй. Тиймээс түүний "Бөртэ чоно" болон шилжин явах цомыг гавьяат тамирчин М.Уранцэцэг гардан авсан юм. Энэ жилийн наадамд жүдо бөхийн холбоонд шагналын хур буулаа. Тэд нийт таван "Бөртэ чоно"-ын эзэн болжээ.

Мөн зодог тайлж буйгаа зарласан М.Анхцэцэг сүүлийн удаа тамирчны хувиар "Бөртэ чоно"-оо гардав. Тэрбээр саяхан болж өнгөрсөн хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 минутын өмнө 59.153.112.107

Энэ Цогтбаяр, Тулга тэргүүтэй чөлөөтийнхөнд ичих булчирхай байдаггүй л юм байх даа, өнгөрсөн олимпоор ямар арчаагүй шалны алчуурууд болохыг нь бүгд харсан ш дээ, шалгаруулж байгаа нь ч шалгарч байгаа нь ч тэнэг л гарууд юмдаа, хөөрхийс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.243.203

olimpoor ene jil gantshan medal avlaa ;(

Avatar

Иргэг 4 цагийн өмнө 66.181.191.221

энэ нэг тамирчин урлагийн эртэй хувалзнууд улсын мөнгийг үрж зүгээр суух юм .Дэлхийд нэг Монгол медаль авлаа Хэнд хамаатай юм Монголын улстөрчдөд л хэрэгтэй Бусад нь бол мэдэх ч үгүй Тэр тамирчин болох юм бол жишгээрээ явах ёстой Ивээн тэтэгэч клуб гээд Улсаас нэг ч мөнгө зарж болохгүй Харин тэр урамшуулал болох Олимпик. аварга 120 сая энэ тэрээр өгс болно

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.93.183

Тэгвэл та тамирчин болоод үйлээ үзээд улсын мөнгийг үрээд суужэ Бай да Юу ч чадахгүй ярихаас өөр юм хийж чадахгүй юм байж олон юм ярих юм. а.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.179.18.214

Алтан охин М. Анхцэцэг ДАШТ- ээс Мөнгөн медаль хүртсэн шүү дээ сэтгүүлчээ. Тэгээд ч бас зөндөө тэмцээнд орно шүү дээ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.206

Batboldiin bogtor huu, Doldoi Badaruugan 2 ajilaa ogeechee.Olimpoor onigoo bolchood yamar nuureeree shine jil temdegleed baigaa atsnuud ve!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж