Б.Чойжилсүрэнд арга ч, шийдэл ч АЛГА!

Б.Чойжилсүрэнд арга ч, шийдэл ч АЛГА!

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Б.Чойжилсүрэнд арга ч, шийдэл ч АЛГА!

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 5325 МВт цахилгаан эрчим хүчний, 1778 МВт дулааны эрчим хүчний, экспортын зориулалттай 5000 МВт цахилгаан эрчим хүчний чадал бүхий нийт 35 эх үүсвэрийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлүүлэх зорилт дэвшүүлсэн.Эдгээр төсөл арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг зорьж, ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 92 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцооллыг Б.Чойжилсүрэн сайд танилцуулав.

ЭХ ҮҮСВЭРҮҮД НЭМЭГДСЭН Ч ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСӨЛ ЭРГЭЛЗЭЭ ДАГУУЛАВ

Эдгээрээс хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн Бөөрөлжүүтийн 300 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 150 МВт-ын блокын барилга угсралтын ажил 90 хувьтай, Баянгийн 660 МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 330 МВт-ын блокын барилга угсралтын ажил 6 хувьтай, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барилга угсралтын ажил дууссан, улсын комисс хүлээн авах шатанд, Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууссан, Тосонцэнгэлийн 30МВт-ын ДЦС-ын эхний ээлжийн 9 МВт-ын блокын барилга угсралтын ажил 90 хувьтай, Сүхбаатарын 70 МВт-ын ДЦС-ын барилга угсралтын ажил 15 хувьтай тус тус үргэлжилж байгаа аж.   Улаанбаатар хотын дулаан хангамжийн шийдвэрлэх хүрээнд 112 МВт-ын хийн тархмал эх үүсвэрийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол Дулааны III цахилгаан станцын суурин дээр шинээр 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр, Дулааны II цахилгаан станцын дэд бүтцийг ашиглан 300 МВт-ын цахилгаан, 395 МВт-ын дулаан үйлдвэрлэх шинэ станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар, Дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц буюу 210 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус бүтээн байгуулахаар ажиллаж байна гэв.

Мөн бүс нутгууд болон хэрэглээ үйлдвэрлэлийн төвүүдийг холбох 220 кВ-ын 1821.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөсөн ба 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 2 дахин нэмэгдэнэ гэж тооцсон байна.

Үүнд, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдсэн Чойр-Сайншандын 220.04 км цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа бол Багануур-Чойрын 188 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 400 км цахилгаан дамжуулах агаарын шугамын санхүүжилтийн асуудлыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр холбогдох гэрээ хэлцлийн ажлыг гүйцэтгэж байгаа талаарх мэдээлэл өгсөн юм.  Хамгийн гол нь олон жил яригдаж байгаа Эгийн гол болон Эрдэнэбшрэнгийн усан цахилгаан станцууд болон V цахилгаан станцын нэр дээрх төсөл хөтөлбөрүүдэд багтаагүй нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тус гомдлын дагуу бид Францын нэг компанийг шалгаруулаад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын УЦС нь Байгаль нуурт "сүртэй нөлөөлөл байхгүй" гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг Оросын талд хүргүүлсэн. Гэвч Оросууд “Бид найрсаг бус харилцаатай улс орны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гээд Оросын байгаль экологийн яам, Монгол Улсын Байгаль орчны яамтай хамтарсан ажлын хэсэг дахин дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Энэ дүгнэлт гарсны дараа Эгийн голын УЦС-ыг цаашид яах талаар ярилцана" гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл олон жил урагшилж байгаа гэж итгүүлж байсан Эгийн голын УЦС-ын ажил дахиад л "үлгэр" болсон аж. Араас нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл орох ч магадлалтай. Олон жил яригдсан том төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулахгүйгээр эрчим хүчний хараат байдлаас гарах, эрчим хүчний реформ хийж эрчим хүчээ экспортлох зэрэг яриа иргэд, олон нийтэд нэг л итгэл төрүүлж чадахгүй байгаа юм.

 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨРТӨГ 4-6 ДАХИН ӨНДӨР БАЙНА

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нь 311 МВт байгаа бөгөөд үүнээс 130 МВт-ын нийлбэр чадал бүхий нарны 10 цахилгаан станц, 155 МВт-ын 3 салхин цахилгаан станц, 26 МВт-ын 6 усан цахилгаан станц сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг байна. Эдгээр эх үүсвэрээс 2023 онд нийт 772.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлснийн тэрбээр дурдав.

Эдгээр нарны цахилгаан станцаас нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 483-588 төгрөгөөр, салхин станцаас 1 кВт.ц  цахилгаан эрчим хүчийг 320-323 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэн нийлүүлж буй дундаж тарифаас 4-6 дахин өндөр байгааг тодотгосон юм.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2015, 2019 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн тарифын дээд хязгаарыг нарны станцын хувьд 1 кВт.ц  нь 0.12 ам.доллар,  салхин цахилгаан станцын хувьд 0.085 ам.доллар хүртэл байхаар доод хязгааргүй болгожээ. Мөн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг  Эрчим хүчний яамнаас тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн шалгаруулах зохицуулалттай болсон. Тус хуулийн дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  нийт 200 МВт хүртэлх нарны цахилгаан станц, нийт 300 МВт-ын салхин цахилгаан станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар эрчим хүчний системийн техникийн боломж, ирээдүйн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ИРЭХ ТАВДУГААР САРД ДУЛААНЫ ҮНИЙГ 85.9 ХУВИАР НЭМНЭ

Эрчим хүчний салбарын реформыг үнэ тарифын шинэчлэлт хийх,салбарын бүтцийн реформ хийх гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тиймээс эхний ээлжинд салбарын алдагдлыг өртгөөрөө нөхөх хэмжээнд хүргэх, хэрэглэгчийн тарифыг эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөгт нь нийцүүлэх, цаашид тогтмол индексжүүлж байхаар шийдвэрлэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний дундаж тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийн тарифт өөрчлөлт орж, цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр төлөвлөсөн гэв. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 1 кВт.ц 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож 29.6 хувиар, дулааны тариф 1 ггкк.ц нь 33900 төгрөг байгааг 63000 төгрөг байгааг 85.9 хувиар нэмж байгаагийн зэрэгцээ айл өрхийн хэрэгцээнээс хамаарсан шаталсан тариф, оргил цагийн тариф нэвтрүүлэх зэрэг, тарифын шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа гэв.  Тэгвэл 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний уурхай болон эрчим хүчний үйлдвэр, компаниуд нийт 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байсан аж . Тиймээс улсын төсвийн 2024 оны тодотголоор 131 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос гадна тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалтын орлого 63 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улмаар дээрх алдагдлын хэмжээ 161 тэрбум төгрөг 194 тэрбум төгрөгөөр алдагдлаа буурах тооцоолол гарсан гэв. Мөн ирэх онд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар, эрчим хүчний салбар алдагдалгүй болж эрчим хүчний салбарын урт хугацаат зээл хэвийн төлөгдөж эхлэх бөгөөд 2025 оноос үнэ тарифын индексжүүлэлт хэрэгжүүлснээр эрчим хүчний  салбарын өр төлбөрийг 3 жилийн хугацаанд буюу 2027 онд барагдуулах боломжтой гэв.  Ямартай ч иргэд, олон нийт гурван жил эрчим хүч, дулааны үнийн нэмэгдлийг нуруун дээрээ үүрчихвэл эрчим хүчний салбар эхний ээлжинд хуримтлагдсан хур их өр төлбөрөөсөө гарах аж.

АРГАЛДАГ САЙДАД АРГА ҮЛДСЭН ҮҮ?

Өвлийн ид оргил ачааллын үед эрчим хүчний салбар доголдолгүй, найдвартай, тогтмол ажиллагаатай байх нь чухал. Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоо тоноглол болох 65 зуух, 45 труба генератороос 2024 оны арванхоёр дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 57 зуух, 40 труба генератор ажиллаж байгаа бол 5 зуух, 2 труба генератор бэлтгэлд, харин 3 зуух, 3 труба генератор засварт байгаа гэдгийг салбарын сайд хэлэв. Хэдий тийм боловч системийн горим ажиллагаа хэвийн байгаа гэв. Эрчим хүчний салбарын 44 үйлдвэр компаниудын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажил энэ сарын 05-ны өдрийн байдлаар дунджаар 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Нүүрсний нөөцийг энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн бүрдүүлж ажилласан бөгөөд энэ сарын 17-ны байдлаар нийт 704.8 мянган тонн нүүрсний, 5548 тонн мазутын нөөцтэй байгааг танилцуулав.

Нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 73 хувь буюу 8.7 тэрбум кВт.цагийг дотоодын эх үүсвэрээс, 27 хувь буюу 2.8 тэрбум кВт.цагийг импортоор хангажээ.

Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллаж байгаа ч аль нэг тоноглолд гэмтэл саатал гарах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэл буурах, дээрх эх үүсвэрийн төслүүд төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орохгүй тохиолдолд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ гэдгийг анхаарууллаа. Ямартай ч Эрчим хүчний сайдаар анх томилогдохдоо "аргална даа" гэж мэдэгдэж байсан Б.Чойжилсүрэн сайд 2022-2023, 2023-2024 онд шилжих хоёр өвлийг ямартай ч аргалаад өнгөрүүлсэн. Харин энэ өвлийг аргалах арга түүнд үлдсэн үү эсвэл арга нь барагдсан уу гэдгийг  харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 минутын өмнө 59.153.113.206

ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ Нь ӨГӨӨЧЭЭ. ХЭЛГИЙ ГАЦАА ДУРААКАА!!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.146

Ядарсан амьтныг амраагаад өөр шийдэлтэй, чадалтай залуусыг гаргаж ирээсэй

Avatar

даварсан дөрвөд 2 цагийн өмнө 122.201.31.187

даварсан дүрвэдүүдийг зайлуулаач

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.59

Энэ хүнийг огцруулмаар байна. Үнэхээр хэрэг алга

Avatar

хэн мэдэх 3 цагийн өмнө 43.242.242.247

Энэ нэг дөрвөдөөсөө салж чадахгүй байх юм аа их хуралд орсоноосоо хойш хийсэн бүтээсэн юм алга . залхай дөрөвд яваад байх юм аа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 203.17.23.197

Эргүү шунал зайлаач

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.159

мэдлэг нь хүрэхгүй байна шүү дээ. Уг хүн нь эх орноо бодсон бодоогүй нь хамаагүй эрчим хүч эх үүсвэртэй нэг ажиллаад эхэлвэл зогсолтгүй эрчим хүч гаргадаг энийг алдахгүйн тулд батарей буюу хуримтлуулагчтай байх ёстой гэдгийг ойлгох мэдлэг нь дутаад байгаа юм шиг. Иймд цахилгаан эрчим хүчний инженер дээр нь менежмент чадвартай хүн хэрэгтэй байна шүү дээ…

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.47.3

энэ хазгай хэлт, дөрвөд Чойжолсү… г сольж болдогүй юмуу.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.63

огцорж зайл..

Avatar

777 4 цагийн өмнө 66.181.186.215

мөнгө идэх бодолоос өөр юуч санаж бодохоо байсан. нөгөө хурдын барьсан байшингуудын цахилгааныг шалга гэсэг юу болсон бэ?! мэдээж ашиглалтын өмнөх хэрэглээг!!!!!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 95.141.136.210

трубо генератор биш, турбогенератор!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.12

Яаж хувийн мөнгөө арвижуулж баяжсан дээрээ улам ыаяжихыг өдөр шөнөгүй сэтгэл санаагаа шаналгаж яваа хүн юу гэж ард бидний тусын тулд юу хийх вэ гэж бодлоо чиглүүлэх вэ дээ?! Ер нь хувийн бизнестэй хүмүүсийг төрийн ямар ч албан тушаалд тавих нь буруу өөрийн хөрөнгийг бодохоос төрийн ажлыг халтуурдана

Avatar

Зочин 5 цагийн өмнө 59.153.113.245

энэ хүнд монгол улсын төлөө цохилох зүрх байхгүй өөрийнхөө ширэнгэн бодно

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.131.225.242

Олигтой гарц гаргалгаа алга дан 10 20 мвт сэргээгдэх эрчим хүч ч гэх шиг халтуурдсан мөнгө цусалсан юмнууд байна. Тавантолгой 400 мВт ын цахилгаан станц барих тендер зарлагдаад МАН ын шахааны моннис сангийн яам болон шүүх дээр гомдол гаргаад гацаасан гэж дуулдсан. Новшнууд уг нь тэр байтугай хэргийг шүүх дээр нөлөөлдөг биз дээ. Наад тенддзрээ хурдан шийдвэрлээд явуулах хэрэгтэй биз дээ. Оросын гар хөл болсон юмнууд албаар явуулахгүй байх санаалтай байгаа юм.

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.177.86

Монгол улс Ц.Нямдоржид ямар их өртэй болоод дүү нар нь төрийн толгойд гарч тоглоод байдаг юм болоо. Мэлгэжлийн бус хүн тэгээд очсон яам болгоноо болохгүй бүтэхгүй гэж хэлээд ажлыг нь унагаж байгаад ашиг олдог хогийн нөхдүүд .Чойжилсүрэн,Хүрэлбаатар ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.170.68.162

Хүрэлбаатар Чойжилсүрэн 2 шал өөр хүмүүс шүү, нэг нь төрийн хатуу хүн нөгөөдөх нь зүгээр л мөнгөний төлөө хүн.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.179.24.194

ene said unuugiin hamgiin tom avilgach hulgaich

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.21.110.35

Залуу үедээ зайгаа тавиад өгөөсэй

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.21.109.11

хүүхдүүд айл гэр болж тоглож байгаам шиг байна. шившиг2

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 43.228.130.33

Хүний ажиллах арга барил өөрчилөгдөхгүй юм байна өө. төрийн сайд болсон ч гудамжны шантаажчин зан нь хэвэндээ байна даа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.148

ХАМГИИН МУ МАЛ ӨӨРТ АШИГГҮИ БОЛ ХӨДЛАХГҮИ ХӨЛДҮ ДҮЛЗЭН

Avatar

Зочин 7 цагийн өмнө 217.160.36.140

Угаасаа л төрд гарсан хэдэн хулгайчид төсөв тендер цохих гэж хэдэн яамыг группдэж байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.189.206

шуналын ТАХАЛ Чойжилсүрэнг яаралтай бүүр өнөө маргаашгүй яаралтай огцруулах хэрэгтэй. Хувьдаа Төв аймгийн Баян суманд ажил нь эхэлсэн 660 мВТ-ын цахилгаан станц барьж байна. Улсын ажил явуулахаас урьтаад хувийн эрх ашгийг байнга дээгүүр тавьж ирсэн энэ үхмэл дөрвөдөд ханаж цадна гэх ойлголт хэзээ ч байхгүй …түргэн зайлуулъя

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 147.28.156.146

труба генератор ч гэх шиг! юу бичиж байгаагаа ойлгодог юм болов уу энэ сэтгүүлч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж